Monday, November 7, 2011

Зэвэрснээс хигдэс болсон нь дээр



Хэн ч байсан өөрийгөө боловсруулахыг дамжиж байж дэвжиж дээшилье гэж мэддэг.Мөн
түүнтэйгээ дүйхүйц хэмжээний хичээл зүтгэл гаргахгүй бол болдоггүй нь хорвоогийн ёс юм. Жонсон доктор
энэ тухайд "хичээл зүтгэлийгтэсвэрлэдэггүй нь өнөөгийн хүмүүсийн сэтгэл зүрхний өвчин юм" гэж онож
хэлсэн байдаг.
Бид "эрдэм ухаанд хялбар зам байдаггүй" гэдэг цэцэн үгэнд итгэхгүй, шинжлэх ухаанд ч гэсэн
ямар нэг амар хялбар зам байх ёстой гэж боддог болжээ. Тиймээс боловсрол эзэмших гэхдээ барагтай бол
биеэ зовоолгүй, дөт хялбар замыг бодож олох гэж оролддог болж.
Нэгэн язгууртан хатагтай хэл шинжлэлээр хичээллэж эхлэх үедээ "үйл үг, нөхцлийн дүрмүүдээр
намайг битгий шаналгаж үзээрэй дээ" гэж багшаасаа гуйсан гэдэг. Хурдавчилж сурах аргад найдаж, хэл
судлалд амжилт олох гэдэг гажуудал яг энэ хатагтайтай төсөөтэй юм.
Шинжлэх ухаанд ч гэсэн нэг их ялгаа байхгүй, амар хялбар сурах арга олох гэсэн хүсэл газар авч
байна.Бид харахад сонирхолтой туршилтыг харж, шар өнгөтэй ус улаан болж хувирах, нүүрстөрөгчийн
дотор фосфор шатахыг ажиглаад түүхий мэдлэгийг олж авдаг.Түүхий ч гэсэн юу ч байхгүйгээс дээр боловч
угтаа бол тийм мэдлэг хэрэг болох нь бага юм. Эцсийн дүнд бид ердөө сонирхолыг боловсролтой андуурч
боддог болох нь ээ .
Хичээл ч хийлгүй, зүтгэл оролдлого ч гаргалгүй хялбарханаар мэдлэгийг олж авдаг арга байдаг гэж
төсөөлөөд үзье, тэгвэл боловсрол гэж нэрлэх, орлуулах зүйл огт биш юм. Толгойдоо хэсэг бусаг мэдлэгийг
чихэж чадлаа ч оюун санаагаа баялаг болгож чадахгүй. Хэсэгхэн хугацаанд оюун санаанд түлхэц өгч, оюуны
баясгаланг хүртээж болох боловч сонирхолоос илүүтэй дээд зорилгыг үрслүүлж суулгаж чадахгүй бол
эцсийн дүнд үр ашиг багатайхан дуусна.
Ийм мэдлэг түрхэн зуурын сэтгэгдэл, мэдрэмж төдийгөөс хэтрэхгүй. Тэр бол агшин зуурын мэдлэг
бөгөөд жинхэнэ мэдлэгээс хол юм.
Хүний сайн суртахуун өөрийнхөө хүчээр бүхий л чадлаараа зүтгэл гаргаж суралцсан үед анхлан
сэрдэг. Харин сонирхол төдийхний хичээлд автагдахын хирээр тэрхүү сайн суртахуун үүрд мөнх
нойрмоглосоор байх болов уу.
Сонирхогчийн хэмжээний мэдлэг хүртэх аргыг хөөцөлдвөл залуу хүн аажмаар хичээл чармайлт
зүтгэл оролдлогыг үл тоомсорлоход хүрнэ. Тоглоом наадам шахам мэдлэг олж байгаа хүн дараачийн удаа нь
мэдлэгээр даажин хийж тоглож эхэлдэг. Оюун ухаан аажим аажмаар үүл мэт арилж алга болон, цаг хугацаа
өнгөрөхийн хирээр оюун санаа ч, авир араншин ч сайн нь сугарч алга болон саар нь шимэлдэг болон үлдэнэ
гэсэн үг.
"Өнгөц сонирхол төдийг хөөсөн замбараа муутай уншилт тамхитай адил хүний оюун санааны
хүчийг сулруулан муутгаж, доройтолд оруулдаг юм. Энэ бол залхуу заальхайн дотор ч хамгийн муу зүйл нь
бөгөөд, хүнийг бүрэн төгс "агталж" орхидог юм " гэж Робертсон өгүүлсэн байдаг.
Амар хялбар суралцах аргын гай өнөө ч мөн улам бүр өргөжиж, янз бүрийн талаар муу нөлөө
үзүүлсээр байна. Энэ нь юуны өмнө хөнгөн хуумгай хүмүүсийг олноор бий болгож байгаа юм. Үүний дотор
юунаас ч илүү гол зүйл болох баараггүй хичээл оролдлогод дургүйлэхдэг хүн нэмэгдэж, оюун санааны
хүчтэй уналт болон сульдаа улам бүр ахиж байна.
Үнэхээрийн цэцэн ухаалаг болъё гэж хүсч байгаа бол, эхлээд оролдлого зүтгэлийн заншлыг биедээ
хэвшүүлж, тэргүүний хүмүүсийн жишээгээр шаргуу хүчтэй хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Аль ч үед үнэ
цэнтэй үйл хэргийг гүйцэтгэхийн тулд хичээл зүтгэл хэмээх төлөөс заавал шаарддаг. Тиймээс бид зорилгоо
өндөрхөн өргөж ,эрдэм ухаан хийгээд ажил хөдөлмөрт шамдахыг үүргээ болгож, үр дүнг нь илэрч гарах
хүртэл тэвчээртэй ажилах хэрэгтэй.
Илүү өндөр дээд зорилгод зүтгэх хэрээр ахиц дэвшил нь удаан байдаг. Харин чин сэтгэлээр бүх
чадлаараа оролдлого зүтгэлтэй л байвал түүний шан заавал ирнэ. Өдөр бүр хичээл зүтгэлтэй амьдардаг хүн
хэзээ нэгэн цагт тэрхүү хүчээ хүндэт зорилгодоо ашиглах болно. Дэвжиж өөдөлснийхөө дараа ч бид
үргэлжлүүлэн хичээл зүтгэлтэй байх ёстой. Яагаад гэвэл хүний амьдралд өөрийгөө боловсруулахуйд
төгсгөлийн буудал гэж байдаггүй.
"Ямар нэгэн юманд шамдаж байх шиг жаргалтай үе байдаггүй" гэж шүлэгч Гурэй өгүүлжээ.
"Зэвэрснээс хигдэс болсон нь дээр" гэж санваартан Камберленд хэлжээ. Бас францын алдартай хүн Арно
"Амрана гэдгийг нөгөө ертөнцөд очвол хэн ч чадах бус уу" гэжээ.