Wednesday, May 11, 2011

Билэг ухаан бадмаарагаас үнэтэй



Мөнгөжиж баяжихын нууцыг тайлбарласан нийтэд тархсан бичиг ном өнөөг хүртэл тоо тоомшгүй
олон ажээ. Гэвч үнэн хэрэгтээ тиймэрхүү амархан нууц энэ тэр гэж байх учиргүй юм. Дэлхийн янз бүрийн
улс орнуудад ам дамжсан олон зүйр, цэцэн үгсийг харвал харин тодорхой бус уу.Ухаандаа:
"Бутархай мөнгөнд анхаарал тавибал их мөнгө аяндаа хуримтлагдана"
"Хичээл чармайлт бол аз жаргалын ээж мөн"
"Биеэ зовоохгүй бол олз ашиг байхгүй"
"Ая таатай байя гэвэл хөлсөө гарга"
"Ажилсаг хүнд аз жаргал ирнэ"
"Өр үүрч өглөө боссоноос, үдэш хоолгүй унтсан нь дээр"
Амжилт бүтээлийг хураан цуглуулах хамгийн сайн арга хэдэн үе дамжин өвөг дээдсийн туршлага
бүхний хуримтлал болсон иймэрхүү сургааль үгэнд тодорхой илэрхийлэгдсэн байна. Эдгээр сургааль балар
эртнээс амаар дамжигдан, олон түмний ёс суртахууны хууль болсоор иржээ. Түүгээр үл барам урт удаан
түүхийн шалгуурыг даван туулсаар байгаа тул өнөөг хүртэл түүний үнэн зөв чанар өчүүхэн ч
буураагүй.Соломоны зөвлөлгөө ч хичээл зүтгэл, мөнгөө зөв зарцуулах замын тухай сургаалиар дүүрэн
байдаг.
"Хайхрамжгүй хүн үрэлгэн хүний ах дүү мөн". "Залхуу хүн та шоргоолжны үүрлүү оч. Тэндээс арга
ухаанаас нь сурч ав". "Гачаал хоосрол нь аянчин лугаа адил залхуугийнд буудаг бол ядуу гуцуу нь их цэрэг
лугаа адил залхуу руу довтолдог". "Үнэнч шударга хүний зүтгэлтэй гар эд баялгийг төрүүлдэг". "Идэх
уухын ховдог хоосролтой залгуулдаг бол их нойр хүнд ноорхой навтас хэдрүүлдэг".
Эдгээрээс гадна бүр чухал бас нэг үг бий. "Алт мөнгөнөөс илүү билэг ухааныг шүт. Ухаан билэг бадмааргаас
илүү юм. Энэ хорвоод хүсэмжилж олох бүх юмс билэг ухаантай харьцуулагдашгүй байдаг".

Monday, May 9, 2011

Заримдаа өөрийнхөө алхаа гишгээг нягталж үзэж байх тухай



X.Миллер залуудаа эрс шийдэж, хүчтэй уруу татлагаас өөрийн биеэ татаж авсан ажээ. Тэр үед
Миллер чулуучин байсан бөгөөд иймэрхүү ажлын хувьд хамтран зүтгэгчид бүгд архи уухыг өдөр тутмын
зугаагаа болгодог байв. Нэгэн өдөр, вискигээр шахуулж, шилэн аягаар хоёр удаа нэг амьсгаагаар уужээ.
Гэртээ буцаж ирээд өөрийнхөө унших дуртай Бэконы номыг нээтэл доторхи үсэг нүднийх нь хараанаас
мултран гарч, утга санааг нь огтхон ч ухаарахгүй болсон байв. Миллер хожим нь:
"Тэр үеийн миний байр байдал яг л ужид самуун гэгч юм өөрийн биеэрээ байгаа мэт байлаа. Буруу
нь надад байгаа бөгөөд юутай ч хэсэг хугацаанд бие живэж байгаа мэт санагдаж,хэвийн байдаг шигээр
толгой маань ажилласангүй. Шийдвэр гаргаж чадахгүй болсон байсан ч , юутай ч тэр үед би сэтгэлдээ:
"Дахиад яасан ч архинд живэж, оюуны баяр баясгалангаа үрэн таран хийхгүй юм шүү" гэж тангараг тавьсан
юм. Тэгээд азаар би тэрхүү шийдлээ чанд баримталсаар ирсэн билээ" гэж ярьсан байдаг.
Ийм шийдвэр улам улмаар хүний амьдралын эргүүлэг болж, ирээдүйн нэр алдрын үндсийг
бататгадаг юм шүү. Тэр үед дур хүслээ ялахаар зориглоогүйсэн бол Миллерийн амьдрал харанхуй ангалд
унасан байж ч магадгүй юм.Залуучуудаар хязгаарлах бус ер хэн ч гэсэн иймэрхүү аюултай уруу татлагаас
ямагт сэрэмжилж байхгүй бол болохгүй билээ.
Нэн ялангуяа архи уух нь дур хүслийн дотор хамгийн адгийн муу төрөлд багтана. Хүний амьдралыг
тулгуургүй болгохоос сийхгүй эд шүү архи. Вольтер Скотт " янз бүрийн муу уйлийн дотор, архи уух
шигамжилтын саад тотгор болох юм үгүй" гэж ямагт ярьдагбайв. Түүгээр зогсохгүй архинд дурлах нь
мөнгийг үрэн таран хийж, хүний зан араншин, эрүүл мэндийг бусниулж, хичээнгүй шударга
амьдралыгхүртэл эвдэлдэгбилээ. Архийг зөв хэрэглэж чадахгүй хүн архийг хорих хэрэгтэй. Самуэл Жонсон
өөрийнхөө дадал хэвшлийн тухайд: " Би архийг хорьж тэвчиж чадах боловч биеэ барьж тааруулж ууна энэ
тэр гэвэл бололцоогүй гэж боддог" гэжээ.Энэ үг олон хүнд хамаатай бус уу.
Муу зуршилтай шийдмэг тулалдаж ялахад эгэл жирийн бодож тунгаах чадвар төдийлөн хангалттай
гэж хэлэхгүй. Мэдээж хэрэг тэр ч хэрэг болно гэхдээ л өндөр дээд зан суртахууныг биедээ эзэмших хэрэгцээ
буй. Өөрийнхөө бодол санаа хийгээд үйл хөдөлгөөнд өндөр хэмжээний шалгуур тавьж, муу зуршлаа засахын
хамт ухамсраа бяджуулж, цэвэршүүлж байхгүй бол болохгүй ээ.
Тиймээс залуу хүн өөрөө өөрийгөө сайн судлах нь чухал билээ. Өөрийнхөө алхааг нягталж, шийдэж
тогтсон дүрэм журам чинь бодит байдал дээрх бодол санаа, үйл хөдөлгөөнтэй давхцаж тохирч байна уу үгүй
юу гэдгийг ажиж тандаж байх ёстой юм. Хүний амьдралд хамгийн үнэ цэнтэй зүтгэл бол одоогийнхоо
өчүүхэн бага сэтгэл хангалуундаа амирлалгүй ирээдүйн улам гайхамшигтай хангалууныг эрж олохоор
зүтгэх явдал билээ. Чухам энэ л хүний хувьд хамгийн эрхэмсгээр өөрийгөө боловсруулах үйлс мөн. Нэгэн
шүлэгч ингэж шүлэглэсэн байдаг.
Үнэнхүү алдар хүнд гэгч
Үглэж суулгүй тэвчээртэй зүтгэвэл олдму
Үлэмжийн баатар эр хүртэл түүгээр дутвал
Үнэндээ боолоос юуны ялгаатай вэ