Monday, September 26, 2011

Гарын дорх дасгал сургууль оюуны хүчийг хат суулгадаг



Залуу байхдаа зохиож бүтээх, машин текник сонирхон оролдох нь хуний хөгжилд ашигтай
туршлага болдог. Жишээлбэл, бага байхдаа Ньютон сургуульдээрээ амжилт тааруу сурагч байсан боловч хөрөө, алх, сүх хэрэглэдэг ажилд туйлын дуртай байв. Байрныхаа нэг өрөөнд алх нижигнүүлж морин тэрэгний загвар угсарч, янз бүрийн машины төрлүудийг бүтээдэг байлаа. Дараа нь найздаа баяртай нь аргагүй жижиг ширээ, хоолны тавиур зэргийг хийж өгсөн гэдэг.
Вутт,Стифинсон нар ч бага байхаасаа эхлэн хэрэгцээнийхээ хэрэгсэл багажийг өөрснөө хийдэг байсан гэдэг. Залуу байхдаа иймэрхүүдасгал сургуулийг хуримтлуулж байгаагүй бол том болоод тийм их гайхалтай нээлт хийж чадах эсэх нь эргэлзээтэй хэрэг шүү. Агуу их зохион бутээгчид цөм бага балчир байхаасаа цөхрөлтгүй гараа ажиллуулж ур дүй, авъяас чадвар, оюуны чадлаа хатамжилж иржээ.
Биеийн хүчний хөдөлмөр хийж байсан хүн оюуны хүчний ажил мэргэжил эрхлэх болсон тохиолдолд ч дээр үеийнх нь туршлага ихээхэн хэрэг болдог юм. Хэл шинжээч Эрик Баритт " Судалгаа шижилгээний ажлыг үр дүнтэй урагшлуулахад хүнд хүчир хөдөлмөрийг дутааж болохгүй" гэж өгүүлсэн байдаг.
Нэг биш удаа тэрээр багшийн ажил болон судалгааны ажлаа орхиж, бүр байтлаа өмнө нь хийж ирсэн юм шиг төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, бие сэтгэлийн эрүүл мэндээ дэмнэж байсан гэдэг.
Залуу хүнд багаж хэрэгсэлтэй ажиллах аргыг сургаж зүгшрүүлэх нь өөрийнхөө гар, бугуйг хэрэглэх аргыг зааж өгч байна гэсэн үг. Түүгээр залуу хүн ажил хөдөлмөрийн баяр баясгаланг олж авч бодитой хэрэг тус болох чадвараа нэмэгдүүлнэ. Тэд машин механизмыг оролдож байх хооронд машины хөдөлгөөнд суралцаж түүндээ татагдаж тэвчээр хатуужил биед нь суугаад ирнэ.
Харин зөвхөн биеийн хүчний ажилд улайраад байвал оюуны чадавхи болон суртахууны тал дээр буурамтгай болно. Биеийн хүчний маягийн дасгал нь оюуны дасгал сургуультай угсрагдаж таарвал үнэхээрийн үр дүн өгөх зүйл билээ.

Thursday, September 15, 2011

Ажил хөдөлмөрийг дамжихаас нааш төрж бий болдоггүй өндөр дээд "оюуны соёл"


Ядруухан тавилангаас биеэ өндийлгөж, эрдэм судлал урлагийн салбарт нэр алдар олсон хүмүүсийн жишээг энэ хүртэл олонтоо дурдлаа.Өндөр дээд оюуны соёл болон ажил хөдөлмөр хоёр тасалъя гэсэн ч тасалж чадахааргүй холбоотой байдаг нь эдгээр жишээнээс ойлгогдож буй бизээ .
Тохирсон хөдөлмөр зрүүл мэндэд сайн, хүний язгуур чанарт ч таарч тохирч байдаг. Хичээл сурлага хүний оюун санааг зүлгэн гялалзуулж байдаг бол ажил хөдөлмөр бие организмыг хат суулгаж байдаг билээ.
Зав чөлөөтэй цагтаа ч болов ямар нэг хэмжээгээр хөдөлж байх хэрэгтэй. Ядаргаагаа гаргая гэвэл, махбодийн цаад хүсэл шаардлагыг хангая гэвэл биеийн хүчний ажил хийх хэрэгтэй.
Даниель Марсас хүүдээ "Их сургуульд эрдэм мэдлэгт хүчээ зориулахын хажуугаар спортод ч оюун санаагаа гаргаж бай" гэдэг байв. Биеийн тамир нь оюуны үйл ажиллагааг идэвхжүүлэх хамгийн сайн арга
зам юм. Тэрээр цааш нь: "Янз бүрийн мэдлэгт гар дүрж, байгаль, урлагийг судлавал чиний сэтгэл санаа баян болж, оюун санааны хүч чинь нэмэгдэнэ.Гэхдээ биеийн тамирын тэмцээн чиний бие махбодид адилхан баяр баясгалан, хүч чадлыг бэлэглэх учраас би бүр сэтгэл хангалуун байна. Биеийн тамирын тал дээр ч хүний дор орохооргүй хүч чармайлт гаргаарай. Хүн гэдэг амьтан хөл дээрээ зогсож, биеэ хөдөлгөж байгаа цагт л оюун
санааны баяр баясгаланг хамгийн их мэдэрдэг юм шүү" гэжээ.
Эрүүл чийрэг биетэй байна уу үгүй юү гэдэг нь бидний нийтлэг мэдэж байдгаас илүүтэйгээр
өнөөгийн нийгэмдэх амжилтыг савлуулж байдаг. Морьт цэргийн захирагч Ходсон Англид байгаа найздаа бичсэн захидалдаа:
"Энэтхэгт миний бие амжилт гаргана гэвэл тэр нь ходоод гэдсээ эрүүл байлгах л явдал" гэжээ. Мэдээж хэрэг, ямар ч ажил мэргэжил байсан түүнээ цааш гүйцэтгэхэд ходоод гэдэс сайн муу байх нь асар их нөлөөлж байдаг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн ч эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавьж байх ёстой юм.
Өөрийгөө хувьгүй хүн гэж бодчихоод сэтгэл хангалуун биш байдалд орсоор хойргошин залхуурч хоосон бодол, дэмий хүслийн ертөнцөд хийсч явдагзалуус саяхнаас нэмэгдэж байна. Тэд өнөөгийн нийгмийгхайхрахгүй, нийтийн жаяг ёсыг дургүйлхэн муучилдаг. Энэ бол залуу хүн бие махбодийн хатуужил хатыг анхаарч үзээгүйгээс тэр юм. Америкийн сурган хүмүүжүүлэгч Чарнинг: "Манай улсад олон залуу хүн хүсэл эрмэлзлэлээ алдах гэгч "сургуульд" сурч хүмүүжиж байна" гэжээ. Залуучуудын иймэрхүү "цус багадах өвчин"-ийг анагаах ердөө ганц арга байдаг. Энэ нь тэднийг ажиллуулах явдал, өөрөөр хэлбэл
биеийн тамир хийлгэж, биеийн хүчний ажил хийлгэж, бие махбодид нь хат суулгах явдал юм.

Monday, September 5, 2011

Өөрийгөө боловсруулахуй



Хамгийн дээд мэдлэг нэгэн өдрийн ажил дундаас тодордог
1.Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл үгүй
"Хамгийн сайн боловсрол гэдэг хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг" гэж
Вольтер Скотт хэлжээ. Шинжлэх ухаан, урлагийн салбарт агуу их бүтээл туурвисан хүмүүст
лавтайяа дээрх үг тохирч байна. Сургуулийн сурган хүмүүжүүлэх ажил жинхэнэ боловсролын өчүүхэн эхлэл төдийгөөс хэтрэхгүй, оюун санааг өнгөлж зүлгэн хичээл хийх дадал хэвшлийг бий болгох гэдэг утгаар л үнэ цэнтэй юм. Бусдын дэмтэй боловсрол, өөрөө хичээнгүйлэн зүтгэж олсон шиг биед хэвшдэггүй. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг л бүрэн төгс өөрийн өмч болдог. Өөрөө хичээл хийвэл,түүний агуулгын талаарх сэтгэгдэл хэзээд тод үлддэг. Тэр нь бусдаас хүртсэн хангалттай бус мэдээллээс ялгаатай бөгөөд уураг тархинд тодтомруун сийлэгдэж хоцордог билээ. Өөрийн боловсрол нь эрдэм судлал руу хандсан урам онгодыг дуудан босгож, түүнийг хүчтэй болгож байдаг. Нэг асуудлыг давбал, тэр нь дараагийн асуудлыг байлдан дагуулахын хүчин зүтгэлийг нэмж, мэдлэг улам улмаар бодитой хэрэглээг хангах зүйл болж хувирдаг.
Өөрөөр хэлбэл, идэвхтэй суралцах төрх маяг л хамгийн чухал юм. Яаж ийгээд шилдэг
сайн ном зохиол, багштай учирахсан гэх нь ч, цээжлэх хичээлийг аль болох хийх гэх мэтийн
өөрийгөө боловсруулах арга маяг ч хэрэгцээгүй болох учиргүй юм.
Аль ч үед хамгийн сайн багш нар өөрийгөө боловсруулахын чухлыг эн түрүүнд шаардаж,
өөрийн хүчээр мэдлэгийг олж авахыг шавь нартаа захиж ирсэн. "Хичээл"-ээс илүү "хэвшил
дасгал"-ыг чухалд үзэж, шавь нар нь өөрсдөө урагшилж эрдэм ухаанд шамдахад бүхнээ зориулах нь чухал. Ийм арга нь мэдлэгийн өчүүхэн хэсгийг ирмэгийн нэг тал руу чичлэдэг анги танхимын хичээлийн хүрч очихгүй шахам үр дүнг өгөх билээ.
Нэрт сурган хүмүүжүүлэгч Арнольдийн арга барил ч энэхүү санаанд тулгуурласан байдаг.
Тэрээр оюутнуудад хүнд найдалгүй, өөрийн хичээл зүтгэлээрээ хүчээ тэлж байх ёстой юм гэж сургадаг байлаа. Тэрээр өөрөө оюутнуудаа зөвхөн залж, шамдуулж, зоригжуулдаг төдий л байжээ. Хүүхдээ Оксфордын Их сургуульд оруулах нь сайн хэдий ч, тансаг амьдралд будагдаж, өөрт оногдсон нөхцөл байдлаа амьдруулъя гэдэг сэтгэлээ алдаж байвал тэдэнд идэх талхаа олохын тулд хөдөлмөрлүүлэх нь дээр юм гэж тэр хэлдэг байв.
Бас нэгэн удаа тэрээр: "Энэ хорвоод үнэхээрийн гайхан шагширах ёстой зүйл нэг байдаг. Тэр юу вэ гэвэл төрөлхийн авъяас билгэтэй учраагүй хүүхэд бага багаар хичээнгүилэн зүтгэл гаргасаар жинхэнэ боловсрол биедээ эзэмшиж явахыг харах явдал юм. Тийм хүүхдэд би малгайгаа аван толгойгоо бөхийхөөс түвдэхгүй" гэжээ.
Арнольд нэг удаа ойлгоц удаантай жаал хүүд зааж байгаад ширүүхэн загнасан ажээ. Гэтэл нөгөөх сурагч түүний нүүрийг нухацтай гэгч харж байгаад:
"Багшаа! Та юунд уурлаад байгаа юм бэ, намайг үнэхээр байдаг чадлаараа хичээл зүтгэл гаргаад байхад..." гэжээ.
Хэдэн жилийн дараа тэрээр энэхүү яриаг өөрийнхөө хүүд яриад, "Миний амьдралд үүн шиг хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл байгаагүй. Тэр жаалын сургамж, тэр үг одоо ч ердөө мартагддаггүй юм" гэж нэмж хэлсэн гэдэг.

Friday, September 2, 2011

"Зан чанарын төрсөн ээж"-ийн тухай



Хамгийн сайн утгаар буй "эрхэмсэг шинж" нь гайхамшигтай чанар билээ.Өндөр дээд зан чанартай хүн хүндлэгдэж, эргэцүүлээд бодох төдийд татах хүч агуулж байдаг. Харин хүмүүсийг бүхэлд нь эзэмдэх гэсэн эрхэмсэглэлд л өчүүхэн ч үнэ цэн байхгүй. Баян тансаг муу хүнээс эрхэм сайн ядуу хүн нь дээр. Тансаг гэрт сууж, машин хөлөглөж сайхан ааш эсгэж буй танхай этгээдтэй харьцуулахад Дуугайхан, даруухан амьдарч яваа хүн ямар их сайхан бэ? Нийгмийн гарал ямар ч байсан хамаа алга, уужим амгалан сэтгэл, гүнзгий мэдлэгийг эзэмшиж, хүмүүст хэрэг болохоор хичээж зүтгэх нь нэг хэвийн эрхэмсэглэлээс бүр их чухал утгыг агуулж байдаг юм шүү.
Хүний амьдралын хамгийн дээд зорилго нь авир араншингаа хүчтэйхэн засан цэвэрлэж,
бололцооныхоо хэмжээгээр бие сэтгэлээ хөгжүүлж явах явдал юм. Энэ л цорын ганц зорилго, түүнээс өөр зүйл бүхэн үүнийг олохын төлөөх арга замаас хэтрэхгүй юм.
Хамгийн дээд тав тух, эд баялаг, эрх хүч, байр, суурь, нэр алдар, шагнал авлаа ч тэр нь хүний амьдралын хамгийн том амжилт биш билээ.
Тэгвэл хамгийн өндөр дээд хүн чанартай, бусдад хэрэг болох ажилд биеэ зориулж,
хүнийхээ хувьд үүргээ гүйцэтгэж явах л хамгийн эрхэм сайн амьдрах зам билээ.
Мөнгө мэдээж хэрэг их хэмжээний хүчтэй. Гэвч оюун санаа, хамтач сэтгэл, ёс суртахуун ч бас хүч буюу. Бүр мөнгөнөөс ч илүү хамгийн эрхэм зүйл юм. Колинвуд найздаа бичсэн захидаддаа:"Мөнгө байхгүй ч гэсэн би баян болж чадна. Янз бүрийн золгүй явдал, ядуу гуцууг даван туулна гэсэн оролдлого зүтгэлийн хүч л байвал надад хангалттай юм" гэжээ.
Нэгэнтээ өмч хөрөнгөтэй болсон хүн бол эрхэм дээдсийн хүрээлэнд багтаж орох нь тийм ч
хэцүү биш. Гэвч тийм хүрээлэнд чухалчлагдах юм нь тэнд таарч тохирох авъяас чадвар, аж төрөл, оюуны чадал билээ.Эс тэгвэл ердөө л их мөнгө өвөртөлсөн хэнд ч хэрэггүй хүүхэлдэйд
тооцогдоно.
Гэсэн атал өнөөгийн дээдсийн хүрээлэнд тийм чухал шинж чанарт бага ч болов санаа
тавьдаггүй, улмаар ойр хавийнхныхаа хүндлэлийг ч хүлээхгүй том баячууд олон болжээ.Яагаад тэр вэ? Тэд ердөө л амьтай түрийвчээс хэтрэхгүй, тэдний чадал мөнгөнийхээ авдар дотроос өөр газар байдаггүйд учир нь оршмой.
Нийгэмд үнэхээрийн нөлөөлөх хүчтэй, хүмүүсийн санаа бодлыг манлайлах үүрэг хүлээж,
жинхэнэ амжилтыг олж хүмүүст хүчин зүтгэх хүмүүс заавал баян хүн байна гэдгээр
хязгаарлагдахгүй. Бүр өндөр дээд ёс суртахуунтай, хэцүү бэрх зам туулж ирсэн, эрхэм сайн зан чанартай хүн л нийгэмд чухалчлагдаж байдаг. Ядуу зүдүү, бараг модоо барьсан хүн ч гэсэн зан төрхөө цэвэршүүлэх боломжийг алдаа эндүүгүй ашиглаж чадвал материаллаг хүч, авъяас чадварынхаа хэрээр хамгийн дээд амьдралаар алхаж явах болно. Тийм хүний зүгээс харвал, бусдын амжилтыг сүүдэр шигдагаж, мөнгөөр амжилт ологсод, мөнгөний боол хүн гэдэг атаархмаар зүйл гэж үү, үнэндээ бол хөөрхийлөлтэй агаад доог тохуутай хэрэг бус уу.