Friday, August 26, 2011

Мөнгөний талаарх андуутай "хайр"



Энэ хорвоод зөвхөн л эд хураахын төлөө амьд яваа юм шиг баяжихаар харайж явдаг хүн ч байдаг.Мэдээж хэрэг, биеэ ч, сэтгэлээ ч баяжихын төлөө зориулвал ихэнх нь баян хүн болох нь болох л байх. Гэхдээ тэд толгойгоо ашиглахын хэрэгцээ бараг байхгүй. Хөдөлмөрлөснийхөө үрийг үзэхээс илүү зарлага сүйтгэлээ багасгаж нарийлан байж хураавал алтан уулыг ч барьж босгоно гэж боддог юм болов уу даа.
Харин Жон Фостер ингэж бичиж байна.
Нэгэн залуу ужид самуунд биеэ эвдэж, эх эцгээс үлдээсэн өв хөрөнгөө үгүй хийж баржээ. Аргаа барсан тэрээр амиа хорлохоор шийдэж, гэрээсээ гарч ойрхон байх өндөрлөг өөд авирч гэнэ. Тэндээс тэрээр өмч байсан эдлэн газраа гүйлгэн харжээ. Залуу хэсэг хугацаанд бодолд дарагдан сууж байснаа ухасхийн босчээ. Энэ газраа дахин буцааж авъя гэж шийдсэн аж. Тосгон руугаа буцсан тэрээр нүүрс хутгагчийн ажлыг хийж эхлэн, цөөн цөөнөөр мөнгө хурааж байв. Аажмаар мөнгө нь хуримтлагдаад ирэхээр үхэр наймаалах ажил хийх болж, дараа нь бүр томоохон наймаа эхлэжээ. Тэгээд нэг л мэдэхэд тэрээр эдлэн газраа эргүүлж
аваад зогсохгүй цаана нь юм үлдэхээр том баян болсон гэдэг. Гэлээ ч тэрээр шал дэмий, утгагүй бөгөөд "гуятай гутал гуд татах" хүний амьдралаар амьдарсан юм.Удалгүй тэрээр бүрлээч болж хөдөөлүүлсэн бөгөөд энэ нь тэрээр булш болж, буцаж газартаа очсон төдий
хэрэг юм. Дээр өгүүлсэнчлэн тийм их шийдэж чаддаг хүн байтлаа, бүр их тэнгэрлэг оюун санаатай байсансан бол зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй, бусад хүний төлөө ч юмаа зориулах байсан нь дамжиггүй.
Гэвч тэрээр эцсийн эцэст хувьгүй амьдарч, хувьгүй үхлээр дууссан юм. Эд баялаг төдийг харж, мөнгө хураах нь сэтгэл уйтан харамч хүний хийх ажил юм. Ухаантай хүн, иймэрхүү муу суртахуунд унахаас хангалттайгаар биеэ сэргийлж чадах ёстой бизээ.Нөгөө талаар хэмнэх гамнах гэдэг залуу цагийн бол сайн үйл нас ахиад ирэхээр бэрдийн муухай хармын суртахуунаар солигдох нь бий. Буруу муу нь мөнгө өөрөө биш юм. Мөнгөний талаарх андуутай "хайр" л тийм юмны үндэс суурь болдог. Энэхүү андуурсан "хайр" нь хүний сэтгэлийг давчуу явцуу болгож, хатааж хагдруулдаг юм. Тэгээд уужуу талбиу амьдрал хийгээд өндөр дээд үйлд хандах оюун билгийг нь цоожилж түгжиж орхихын
шалтгаан болдог ажээ.
Вольтер Скоттын туужийн нэгэн баатар: "Пэнигийн нэг дэвсгэрт ч биеийг хэрчиж, хүнийг хороож алдаг сэлэмнээс илүү олон чөтгөрийг тонилгодог эд дээ" гэж хэлдэг.
БизнесийТ дагалдаж байдаг зүйлийн доголдолтой нэг тал нь хүний зан араншинг машинтай адил нэг хэлбэрт орууламтгай байдагт оршдог. Бизнес хүний олонхи нь шийдсэн арга замдаа улайраад, урдахаа гүйлгэж хардаггүй. Иймэрхүү, зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа бизнесмен бусад хүнийг өөрийнхөө зорилгод зүтгэх төдий хэрэгсэл юм гээд бодчихдог болов уу. Ийм хүний амьдрал түүний бичиж тэмдэглэж буй хар дансных нь нэгэн хуудастай адилхан үнэ цэнтэйгээс зайлахгүй. Хүмүүсийн амжилт мөнгийг хичнээн хурааж цуглуулснаар хэмжигддэг. Энэ амжилт мэдээж хэрэг нүд эрээлжлэм шахуу гайхамшигтай зүйл аж. Хүн болгон ингэж их багагүй магтан дуулдаг тэр нь дэмий ч яриа бас биш юм. Ухаалаг агаад тэвчээртэй шургуугаар, боломж бололцоог овсгоотой барьж авдаг хүн бол чадварлаг гэгч нь хорвоог туулж, амжилтыг хураан цогцлоох хангалттай боломжтой болдог юм. Харин тийм хүн ямагт гайхам сайхан зан араншин, сайн сайхан чанарыгтээж явдагуу гэвэл ерөнхийдөө бас тийм биш. Юмны учир зүй мөнгөнөөс илүү чухал агаад,
харин түүнийг бага ч болов ухаарч ойлгоогүй хүн л баяждаг .Тэгээд зогсохгүй тийм баян угтаа бол санаанд багтамгүй хувь муутай, үгээгүй хүн билээ. Эд баялаг гэгч ямар ч хүний ёс суртахууны үнэ цэнийн баталгаа болдоггүй. Гэрэлт хорхой өөрийнхөө гэрлээр өөрийн
буртагт биеийг гэрэлтүүлэн харуулдаг лугаа адил, гялалзан гэрэлтэх эд баялаг ч өмчлөгч эзнийхээ дорд байдлыг ягуухнаар илэрхийлж байдаг буюу.
Мөнгөнд төөрөлдсөн хүнийг харахаар шуналт сармагчны тухай яриа санаанд ордог юм.
Алжирын Кабнер мужийн тариачин эр хулууг модонд өлгөж чанга гэгч уяад дотор нь нэг ширхэг будаа хийгээд орхижээ. Хулуунд сармагчингийн гар орох төдий нүх гаргаж. Шөнө болоход сармагчин модонд ирж, хулууны нүхэнд гараа шургуулаад будааг базаж авчээ. Тэгээд атгасан гараа тэр чигээр нь сугалж гаргах гэсэн боловч, чадсангүй гэнэ. Гараа эргүүлбэл болох авч тэгэх ухаан хүрсэнгүй. Үүр цайж мань сармагчин тариачинд баригдсан бөгөөд баригдахдаа сармагчин будаагаа чанга атгасан чигээрээ үнэндээ бол гараа
салгаад авчихсан юм шиг царайлаад сууж байжээ. Энэ явдал лавтай хүмүүсийн тухай шог зураг мөн. Энэхүү ярианы сургамжийг бид өөрсдийхөө амьдралд ч хамааруулаад эргэцүүлж үзвэл болох биш үү. Хэзээ ямагт мөнгөний хүчийг хэтэрхий үнэлэж ирсэн билээ. Энэ хорвоод хэрэг болох агуу их нээлт, бүтээлийн олонхийг нь баячууд бус санхүүгийн хувьд хувьтай бус хүмүүс хийж ирсэн билээ. дгуу их сэтгэгчид, шинжлэн судлаачид, зохион бүтээгчид, уран бүтээлчдийн дунд том баячууд байгаагүй, бүр тэдний олонхи нь хүмүүсийн орчин нөхцлийн талаас нь хэлвэл ядуу амьдралтай амьдарч ирсэн юм. Эд баялаг хүмүүсийн үйл хөдөлгөөнд түлхэц өгөхөөсөө илүү хойш татах нь бий. Ихэнх тохиолдолд эд баялаг аз жаргалыг дуудахын хажуугаар зовлонгийн үрийг ч тарьдаг. Ихээхэн өмч залгамжилсан залуу хүн
ужид самуун амьдралд урсаж оромтгой байдаг. Хүссэн зүйл нь яаж ийгээд гарт нь ороод ирдэг тул тэгэхээр амьдралд ханаж цадаад ирдэг байна. Тэмцэж байж олж авах гэх мэтийн тусгай зорилго байхгүй тул ганихарч уйтгарласан өдөр хоногийг өнгөрүүлдэг болно. Түүний ёс суртахуун, оюун санааны хүч хэзээ ямагт нойрмог байдалд нүдээ аниастай.
Мэдээж хэрэг, баячуудын дунд ч зөв ухаантай хүмүүс цөөнгүй бий. Тийм хүн залхуу хойргыг эр хүний шинж биш гэж үзэн хүлээж авахгүй байх болов уу. Эд баялаг, өмч хөрөнгөтэй зууралдах юм бол тэр хэмжээний хариуцлагаа ухамсарлаж, бүр их эрхэм сайн ажил хийхээр зорих хэрэгтэй. Гэхдээ яагаад ч юм тиймэрхүү жишээ бараг л байдаггүй нь хорвоогийн зан юмуу даа.

Tuesday, August 16, 2011

Бутархай мөнгөө хураавал гачаал зовлонгоос ч гарч болно.



Хичээн зүтгэж, арвилан хэмнэвэл өөрийн хүчээ гаргах зам нээгддэг. Амьдрал ямар ч хэцүү байсан
гэсэн эгэл даруухан байж хэрэгцээгүй зарлагаа татвал яаж ийгээд аж амьдралын зорилго өндийн босч ирдэг
юм.
Нэг пени-гийн дэвсгэртэд онцгойлоод байх үнэ цэн үгүй. Гэвч тохитой тухтай гэр бүлийн
амьдралаар амьдрах уу үгүй юу гэдэг энэхүү дэвсгэртийг зарцуулж буй арга хийгээд хуримтлуулж буй арга
зам ямар байгаагаас шалтгаалж байдаг юм шүү. Арайхийн хүнд хөдөлмөрөөрөө чухаг шан ававч, архинд ч
юмуу, аахар шаахар зүйлд дэмий зарж нэг пени, дахиад нэг пени хийсэн арилж алга болохыг нь зүгээр
хараад суувал адгуусны төрлийн амьдралаас сугарч гарч чадахгүй юм. Үүний оронд гэрийн төсвөө хадгалж,
гэр бүлийнхнийхээ боловсролыг санаандаа санаад, цөөхөн бага мөнгө байсан ч хадгаламжид хадгалахаар
сэтгэл гаргавал түүний хариуг хэмжих аргагүй. Хөрөнгө нэмэгдэж, амьдрал дээшилж ирээдүйдээ санаа
зовнихын ихэнх хэсэг нь алга болж орхино шүү.
Ажил мэргэжилд дээр доорын ялгаа гэж байдаггүй. Газар хагалах ажил ч, багаж зэвсэг хийх ч,
нэхмэлчин ч, худалдагч ч, цөм гайхалтай ажил мэргэшил юм.
"Тогтвортой ажилтай байвал ичгүүрт унахгүй. Хөдөлмөрт хүрч чадаагүй хүн л ичгүүрийг амсах
ёстой юм" гэж Флехиер өгүүлсэн байдаг.
Бас нэгэн санваартан "духандаа хөлс гаргах ажил ч бай, толгойгоо ажиллуулах ажил ч бай ямар ч
гэсэн ажиллаж л байвал түүнд тохирсон шан байдаг" гэж өгүүлжээ.
Хүмүүсийн зүгээс дорд мэт үзэгддэг ажил мэргэшилтэй байлаа ч гэсэн тэндээс биеэ өндийлгөж их амжилтад
хүрсэн бол ичгүүрлэхийн хэрэгцээ байхгүй. Түүгээр үл барам хүнд бэрхийг даван туулж өнөөгийн байр
сууринд хүрсэнээрээ бахархаж явах ёстой. Америкийн нэгэн ерөнхийлөгч "ургийн тань бэлгэ тэмдэг юу вэ"
гэж асуухад залуу байхдаа хийж байсан ажлаа санаад "цамцны хоёр ханцуй" гэж хариулсан гэдэг.
Нэгэн лам лаачин байжээ. Хэн нэгэн эмч түүгээр нь даажигнахад хариуд нь: "Та надтай адил тавиланд
төрсөн бол одоо хүртэл лаачин хэвээрээ л явах байсан даа" гэсэн гэдэг.