Tuesday, March 29, 2011

"Ирээдүйн ашгийн төлөө өнөөгийн сэтгэл хангалуун байдлаа золиослох" тухай



"Ирээдүйн ашгийн төлөө өнөөгийн сэтгэл хангалуун байдлаа золиослох" хэмээх өөрийгөө эзэмдэхийн
ухаанд суралцахад тийм амархан биед хэвших нь үгүй.
Амьдрал нь хэцүү хүн бол мэдээж хэрэг, духандаа хөлс гаргаж байж олсон мөнгөө юунаас ч илүү
чухалчилж байдаг . Харин хөлс хөдөлмөрөөрөө тордож ургуулсан мөнгөө ууж идэж дуусгаад, яаж ч байсан
биеэ хөдөлгөж чадахгүй болж, хөрөнгөтэй хүний дулаан сэтгэлд багтаад авах гэдэг этгээд зөндөө олон
байдаг. Цаашлаад, хэний ч тусламж авахааргүй, дутуу гуцуу юмгүй амьдраад байж болох өв хөрөнгөтэй
мөртлөө, шийдвэрлэх мөч тохиолдоход жинхэнэ зовлонтонтой их ялгаагүй нөхцөл байдалд биеэ унагааж
орхидог хүн ч олон байдаг. Тэд татвар мэтийн нийгмийн системийн асуудалд голлож анхаараад өөрийгөө
эзэмдэх сэтгэл, өөртөө туслах сэтгэлгээний чухалд ер анхаарлаа хандуулдаггүй юм. Жинхэнэ ёсоор хөл
дээрээ босохыг гуйж биш гуядаж олж авах ёстой,үүний тулд хувь хүмүүс хэмнэлттэй байж ирээдүйдээ
бэлтгэхэд шамдах нь хамгийн чухал, гэтэл хэн ч тэр тал дээр санаа тавих гэдэггүй болжээ.
Гуталчны амьдралаас гаралтай гүн ухаантан Самиел Долл:
"Сэтгэлгээний чадавхи, арвилан хэмнэлт, цаашлаад овсгоо самбаатай байх явдал нь бурууг засахын
мастер юм. Энэхүү мастер ердийн үед гэрийн буланд амьсгаа даран чимээгүй амьдардаг бөгөөд, чухал
агшин ирэхээр өнөөг хүртэл парламентыг туулж гарч ирсэн ямар ч хуулиас илүү чадварлагаар амьдралын
бэрхшээлийг сэтлэн гаргаж өгдөг билээ" гэжээ.
Сократ "ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө" гэсэн байдаг.
Гэтэл ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү, төр улс,
шашин сүмээ засан сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Тэгэхлээр ерөнхийд нь хэлбэл, хүн
өөрийн буруугаа засахаас илүү өрөөл бусдын бурууг өлгөж гаргадаг. Тэр нь бүр таашаалд нь нийцэж байдаг
бололтой дог шүү.

Friday, March 25, 2011

Жаргахыг хүсвэл хөлсөө гарга



1.Мөнгө бол хүний араншин байдаг
Мөнгийг юу гэж ойлгох вэ? Яаж байж мөнгийг гартаа хийж, хурааж, хэрэглэх вэ? Энэ бол бидний,
амьдралыг туулж давах ухаантай байна уу, үгүй юу гэдгийн хамгийн том сорьц чулуу юм.
Мэдээж хэрэг, мөнгийг хүний амьдралын нэгдүгээр зорилго гэж үзэх ёсгүй. Гэвч үүнтэй зэрэгцээд
материаллаг тэнцэвэрт байдал нийгмийн хөгжил цэцэглэлтийн ихээхэн хэсэг мөнгөнд түшиж тулж байдаг
бодит баримтыг харвал мөнгийг гартаа хийхэд хэцүү ч гэх юмуу,эсвэл христос шашны хуваргууд мөнгийг
дорд үзэж байгаа зэрэг нь зөв зүйл бас биш юм.
Угтаа бол хүний шилдэг чанаруудын хэд хэд нь мөнгөний зөв хэрэглээтэй нарийн нягт холбоотой
билээ. Уужуу талбиу зөв сэтгэл, өөрийгөө золиослох, бас арвилан хэмнэх, ирээдүйдээ санаа тавих гэх мэт
бодитой сайн үйл хүртэл мөнгөтэй салж хагацашгүй холбоотой, эрт дээр үеэс ч тийм байв.
Нөгөө талаар мөнгөжихийн төлөө цусаа урсгахаас сийхгүй хүнд асар их шунал, сайхан үгээр хуурч мэхлэх
арга заль, шударга бус байдал, хувиа бодох бэртэгчин сэтгэл бүрдэж цогцолсон байдаг. Цаашилбал, мөнгө
хэмээх тэнгэрийн тэтгэмжийг замбараагүй ашиглаж маргаашаа мэдэхгүй үргүй зардал гарган биеэ сул
тавьсан хүн ужид самууны ёроолд унаж оддог. Өөрөөр хэлбэл муу үйл ч бас мөнгөнөөс гардаг билээ.
Хенрих Тейллор "Амьдралын сурах бичиг" номондоо: "Мөнгө олох, хурааж хуримтлуулах, орлого
зарлага, мөнгөн тусламж авах болон зээлэх зээлдүүлэх, өмч хөрөнгө өвлүүлэх зэргээ зөв хийж байна УУ,
үгүй юү гэдгийг нь ажихад л тэр хүний араншингийн төлөвшил бүрдлийн явц тодхон харагддаг юм" гэжээ.
Хорвоогийн жам ёсны тав тухтай амьдралыг зөв зохистой арга замаар хөөж нэхэх нь огтхон ч
буруугүй. Тав тухтай амьдралын хүнд өгөх хангалуун мэдрэмж хүний чанарыг дээшлүүлэх баталгаа
болдгийн хамт, амьдралдаа дутуу гуцуугүй байх аваас гэр бүл ч сайн сайхнаар өсч хөгждөг. Христосын
арван хоёр ширээт ламын нэг хэлсэнчлэн гэр бүлээ хүртэл сэтгэл хангалуун тэжээж чаддаггүй хүн "сүсэггүй
хүнд хүртэл дийлэгдэх" ажээ.
Амьдралаа өөд татахад нэмэр болохуйц боломжийг хүн яаж ашиглаж байна вэ гэдгээс түүнд
хүмүүсийн хандах хүндлэлийн хэмжээ сүрхий хамаарч байдаг. Тиймээс бид бүхэн тав тухтай амьдрал
хөөцөлдөхөд санаа тавихгүй байж боломгүй.
Амьдралдаа амжилт олж, ямар нэг дутаж гачигдахгүй амьдралыг зохиоё хэмээн хичээж оролдох нь
өөрөө нэг ёсны боловсрол юм. Тэрхүү хичээл зутгэл хүний өөрийгөө хундэтгэх сэтгэлийг тэтгэж, ажил
хэрэгч чадварыг нь гаргаж, тэсвэр тэвчээр болон хатуужлын хүч хэмээх сайхан суртахууныг зүлгэж өнгөлж
байдаг.
Алсаа хардаг, хүмүүст анхааралтай гэгч нь санаа тавьж байдаг хүн гайхалтай хэрсүү чанарыг тээж
явдаг нь лавтай. Өнөөгийн амьдралдаа л баригдаад байлгуй, урагшаагаа харж, ирээдуйдээ бэлтгэж байдаг
хүмүүсийн дотор хөнгөнцөр бодолтон нэг ч байхгүй.Тиймэрхүү хүмүүс биеэ барин тэвчихдээ анхаарч,
өөрийгөө эзэмдэх сэтгэлээ хөгжөөж байдаг. Энэхүү өөрийгөө эзэмдэн барих сэтгэл хэмээх сайхан суртахуун
шиг хүний араншин төлөвшихөд хүчтэй нөлөөлөх зүйл үгүй юм.
Шүүмжлэгч Жон Сталинг: "Өөрийгөө эзэмдэх сэтгэлийг зааж өгдөг хүмүүжил ямар ч байлаа гэсэн, өөрийгөө
эзэмдэх сэтгэлээс бусад бүх зуйлийг зааж өгдөг хамгийн сайн боловсролоос ч хавьгүй дээр юм" гэжээ.