Thursday, December 24, 2009

"Миний оюун ухаан зөгийн үуртэй адилхан"


"Миний оюун ухаан зөгийн үуртэй адилхан"
Гуйвалтгүй сэтгэлээр эрдэм судлалд хандаж, шавхагдашгүй зүтгэлтэй байвал гайхалтай үр
дүнг бий болгож чадна. Энэ ертөнцөд цуутай хүмүүсийн олонхи нь төрөлхийн авъяасыг нийтийн
бодож буй шигээр тусгай шинж чанар гэж үзэж байгаагүй учраас тэр ажээ. Жишээ нь Францын
сэтгэгч Вольтер "Гоц авъяастан хийгээд жирийн хүмүүний ялгаа нь ширхэг цаасны жин лугаа
адил" гэжээ. Италийн нэгэн хуульч "хэн ч гэсэн шүлэг бичиж, уран илтгэхийн авъяасыг агуулж
байдаг" гэсэн байдаг. Зураач Леонард "ямар ч хүн зураач, сийлбэрчин болж чадах ёстой" гэж
бичсэн нь үүнтэй адил бөлгөө.
Үүнээс гадна нэр алдартай гүн ухаантнууддухайлбал Локк, Дидро нарын тайлбарласнаас
үзвэл "бүх хүмүүс авъяасын тухайд эрх тэгш юм. Тиймээс аль нэг хүний хийж чадах зүйлийг
адилхан орчинд байж, адилхан зорилго мөрдлөө гэж үзвэл бусад хүн ч хийж чадна" гэнэ.
Мэдээж, төрөлхийн түгээмэл бус авъяас чадвар байхгүй бол хэчнээн хичээж чармайлаа ч
хоёрдугаар Шекспир, Ньютон, Бетховен, Микеланжело төрж гарахгүй нь ойлгомжтой. Гэлээ
гэхдээ хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Түүгээр үл барам
гоц ухаантан хэмээн цууд гарсан бүх хүмүүс бараг заавал гайхалтай чармайлт гаргагчид байдаг.
Биологич Жон Далток хүмүүс өөрийг нь гоц авъяастан хэмээн нэрлэхийг үл зөвшөөрөн
өөрийн бүтээлээ бүхэлдээ идэвх чармайлтыг хураан цуглаасны үр дүн гэж үзэж байжээ.
Анатомич Жон Хейнд өөрийнхөө тухай өгүүлэхдээ:
"Миний оюун ухаан зөгийний үүртэй адилхан. Үймээн шуугиан, эмх замбараагүй мэт
харагдавч, угтаа бол ёс жаяг, дэг журмаар нэгд нэгэнгүй хүлэгдсэн байдаг. Тэгээд тасралтгүй
хүчин чармайлт гаргасны дүнд байгалийн эрдэнэсийн агуулахаас мэдлэг хэмээх хүнс цуглуулагдан
ирдэг билээ" гэжээ.
Ийнхүү агуу хүмүүсийн намтар цадигаас өчүүхэн төдий нээхэд л бид гэм алдасаа хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй.
Зохион бүтээгч, технологич, сэтгэгч болон бусад олон салбарт нэрээ дуурсгасан хүн
залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олжээ. Тэгээд тэд ертөнцийн байдал
хийгээд бүхий л зүйл, тухайлбал цаг хугацааг хүртэл шижир алт болгон хувиргаж чаддаг юм.
Дейзлер "амжилтын нууц нь өөртөө тулгарсан асуудалд эзэн болоход оршдог. Үүний тулд
эрдэм судлалд бүхнээ зориулах учиртай" гэж бичжээ.
Үнэн хэрэг дээрээ, ертөнцөд агуу их нөлөөлсөн хүмүүсийг судлаад үзэхэд тээднний дотор
нэн тодорхой утгаар, гоц авъяас, өөрөөр хэлбэл төрөлхийн гойд гоц ухаан, гялалзсан зан төрх
цогцолсон хүмүүс нь цөөхөн, харин авъяас чадвараас үл хамаарч, байнгын их идэвх чармайлт
гарган эрдэм, судалгаа хуримтлуулж байж алдар хүндэд хүрсэн нь олон байдаг.
Хичнээн авъяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас, авъяас чадваргүй
ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. "Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж
чаддаг" гэсэн Италийн цэцэн үг бий (Who goes slowly goes long and goes far).

Monday, December 14, 2009

ХОЁРДУГААР БҮЛЭГ Тэвчээр














ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тэвчээр
Бороо хяруунд цохиулах тусам нялх ногооны ургац сөөм сөөмөөр ахидаг
1.3өв ухаанд өөдрөг, хатуу чанга тэвчээртэй байх.
Аз жаргалын охин тэнгэрт хүнийг ялгаварлах чадал байдаггүй гэсэн эсэргүүцлийн
маягийн үг чих дэлсдэг. Уг нь бол аз жаргалын охин тэнгэр бид мэтийн хүмүүс шиг харалган биш
юм. Өнөө цагийн хүмүүсийг харвал ойлгох бизээ.Хашир далайчинд цаг ямагт салхи, давалгаа хоёр
талтай байдаг шиг, аз жаргал ч ажилсаг хичээнгүй хүнийг л дагалдаж байдаг.
Ямар ч хүнд хэцүү салбарт эрдмийн ажлаар хөөцөлдөхөд зөв сэтгэлгээ, төвлөрүүлж харах
чадвар, идэвх чармайлт, тэсвэр тэвчээр зэрэг чанар хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.
Энд төрөлхийн авъяас зэрэг нь хэрэгцээтэй биш ч байж магадгүй юм. Тухайлбал, гоц
авъяастай гээд иймэрхүү мэдээж чанарыг хөнгөнцөр үзвэл үр дүн бага гарах билээ.
Дэлхийд цуутай хүмүүс төрөлхийн авъяас сэлтэд тэр бүр үнэмшдэггүй. Харин тэд авьяас
чадвараасаа хамааралгүй амжилт олсон эгэл жирийн хүмүүстэй адилхан л ертөнцийн зөв ухаанд
өөдрөг байхыг хатуу чанга тэвчээртэй эвцэлдүүлж иржээ.
Нэгэн судлаач "гоц авъяас гэдэг зөв ухааны хувилгаан дүр" гэж тодорхойлсон байна. Бас
нэгэн цуутай профессор сэтгэл зүрхнээсээ хичээж чармайхын чин хүслэнг гоц авъяас гэж нэрлэж
байна. Нийтлэлч Жон Фостер "гоц авъяас гэдэг хүний дотоодод буй онгодын галыг асааж
дүрэлзүүлэх хүчийг хэлнэ" гэжээ. Францын нэгэн байгалийн шинжээч:" гоц авъяас нь тэсвэр
тэвчээрээс өөр юу ч биш" гэсэн байна.
Ньютон эргэлзэх юмгүй өндөр дээд оюун ухаан цогцлоосон хүн байв. Тэрээр олон
гялалзсан нээлт хийж ирсэн агаад түүний нууцыг асуухад "... дандаа л тэр асуудлаа тунгаан
бодсоор ирсэн учраас л ..." гэж түгдрэлгүй хариулсан гэдэг. Ньютон нэгэн удаа өөрийнхөө
судалгааны аргын тухайд ярихдаа: "Би судлаж байгаа сэдвээ ямагт Урдаа дэлгээд удаан гэгч
ажиглаж суудаг. Ингэхэд балар харанхуйд гэгээ түгэж, үүр цайхын адилаар асуудлын мөн чанар
аяндаа тодроод ирдэг юм даа" гэжээ.
Ийнхүү судалгааны ажилдаа өөрөө шингэж, бас гүн тэвчээрийнхээ ачаар И.Ньютон их
эрдэмтний алдрыг хүртсэн билээ. Тэрээр Английн эрдэмтэн судлаач Ричард Вентлей-д ийн ярьсан
байна: "Би энэ нийгмийнхээ төлөө ямар нэгэн тахил өргөж чадсан гэвэл, тэр нь бүхий л
судалгаандаа чармайж тэсвэр тэвчээртэйгээр бодож сэтгэсээр ирсний л ач гавъяа гэж бодож байна"
гэжээ.
Ньютонтой эн зэрэгцэх астрономич Кепул ч судалгааны ажлынхаа амжилтын тухайд
Ньютонтай адил өгүүлсэн байдаг. "Ямар нэ г ганц зүйлийг ч ухаан санаагаа төвлөрүүлээд бодож
үзвэл тэр нь шалтгаан болон дэлгэрч цаашаа улам гүнзгийрээд бодол болон хөвөрдөг. Эцэст нь
зангилагдаагүй асуудалд бүхий л оюун санаагаа чиглүүлээд гартаа оруулж авдаг" гэжээ.

Wednesday, December 9, 2009

Өөрөө өөртөө "хамгийн сайн туслагч" болох нь чухал


Өөрөө өөртөө "хамгийн сайн туслагч" болох нь чухал
Токвилли "өөрийн хүч чадалдаа итгэж, эрчимтэй хөдөлмөрлөх нь хүний
хувьд маш чухал" гэдэг ойлголтыг хатуу баримталдаг байв. Бас нөгөө
талаар бусдын тусламж дэмжлэг ямар их чухал болохыг ч хэнээс ч илүү гүнзгий ухамсарласан байлаа. Хүмүүс олон ч бай, цөөн Ч бай бусдын тус дэмгүйгээр
амьдарч чадахгүй юм.Тиймээс тэрээр анд найз Григорий болон Стофьер нарынхаа
тусад гүн талархаж байдгааилэрхийлсэн байдаг. Григорий нь түүнд мэдлэгийн
тал дээр тус дэм өгч, Стофьер санаа сэтгэлийн дэм хийгээд андын сэтгэлээ өргөсөн юм. Тэрээр Григорийд бичсэн захидалдаа:
"Миний итгэдэг хүн чамаас өөр байхгүй. Чи миний сэтгэл санаанд үнэхээр
нөлөөлж байдаг. Мэдээж хэрэг өдөр тутмын аар саархан асуудалд олон хүнээс
тус дэм авч байгаа ч миний бодол санааны уг үндэс хийгээд үйлдэл бүрийн
маань чиг шугамын тухайд чам шиг их нөлөөлж байдаг нь үгүй билээ" гэжээ.
Бас тэрээр эхнэр Марийдаа ч талархсан сэтгэлээ илэрхийлэхээ мартаагүй юм.
Тэр бүсгүйн тэсвэр тэвчээр хийгээд халамж анхаарал байснаас л тэрээр өөрийн судалгаагаа эцэст нь хүртэл үргэлжлүүлсэн. Өндөр дээд, хиргүй цэвэр
зан араншинтай эхнэр хүн үл анзаарахын хооронд эр нөхрийнхөө хүн чанарыг
өөд нь татсан байдаг бол охор сэтгэлт эхнэр хүн эр нөхрөө заавал уруудуулж
унагаадаг гэж тэр итгэдэг байв.Дүгнэж хэлэхэд, хүний мөс чанар нүдэнд
үл харагдах тоо томшгүй зүйлсийн хэлхээсээс хэлбэршиж бүтдэг. Ухаант
мэргэд хийгээд эрт эдүгээгийн цэцэн үгс, амьдралд тулгарах туршилт,
судар ном, найз нөхөд, хөрш, орчин цагийн нийгэм, эцэг өвгөдийн сургааль
энэ бүхнийг бид өвлөн үргэлжлүүлж, ухамсартай, ухамсаргүйгээр тэдгээрийн
их нөлөөлөлд орж байдаг билээ. Харин мэдээжийн зүйл нэг байна. Юу гэвэл
хүн өөрийнхөө аз жаргал, амжилт бүтээлийн тухайд хэзээ ямагт өөрөө
хариуцлага хүлээх ёстой бөлгөө.
Ямар ч гайхамшигтай, ухаантай хүн бусад хүмүүсээс том хишиг тус хүртэж
байдаг нь мэдээж. Гэхдээ эртнээс наашхийг эргэцүүлж хэлбэл,
бид өөрсдөө: өөртөө хандсан хамгийн сайн туслан дэмжигч байхгүй
бол болохгүй билээ.

Миний дуртай клип-2

Tuesday, December 1, 2009

Хүний амьдралд завтай цаг гэж байдаггүй

Хүний амьдралд завтай цаг гэж байдаггүй
Хүмүүний амжилт бүтээл хийгээд алдар нэр тэр хүний өөрийнх нь ажиллах хүч чадал,
идэвх чармайлтаас шалтгаалах нь их юм. Гэхдээ түүний сацуу амьдрах хэмээх аяны зам зуурт бусдын үзүүлсэн тусламж дэмжлэг хэмжээлшгүй их утга чанартай байдаг.
Английн нэгэн найрагч энэ тухайд гайхалтай онож хэлжээ.
Тэрээр "Хүнээр мэдүүлэх сэтгэл хийгээд биеэ мэдэх сэтгэл, өөрөөр хэлбэл бусдад шүтэж
амьдрах болон өөртөө найдах явдал, энэ хоёр өнгөц харвал зөрчилдсөн зүйл мэт бодогдоно. Гэвч энэ хоёр хоёулаа гар гараасаа барилцан урагшлахаас өөр аргагүй юм" гэжээ. Бид цөм бага балчир үеэсээ өтөлж хөгширтлөө ямар нэгэн хэлбэрээр бусдаар өсгүүлж, үг сургаалыг нь хүлээж байдаг. Тиймээс арван хуруу тэгш болон чадалтай хүн л өөрөө бусдын дэм авснаа хүлээн зөвшөөрөхөөсөө ичдэггүй юм.
Нэгэн жишээ авч үзье. Францын улс төрч Алекс де Токвилли баян чинээлэг айлын гэр төрсөн юм. Эцэг нь үе дамжсан язгууртан, эх нь нэртэй улс төрчийь ач охин байлаа. Иймэрхүү гэрийнхнийхээ нөлөөгөөр дөнгөж 21 -хэн настайдаа тэрээр Версалийн дээд зиндааны шуүгч болов. Гэвч тэрээр энэхүү албан тушаал нь өөрийн амжилт чадлаар үнэн зөвөөр олгогдсон зүйл биш хэмээн бодсон болов уу, удалгүй хэргэм зэргээ орхиж, өөрийнхөө хүчээр өөрийн ирээдүйн замаа нээхээр шийдсэн билээ."Балай тэнэг амьтан" гэж шүүмжлэх хүн ч байв. Тэрээр бууж өгсөнгүй. Ажил албаа орхисныхоо дараа тэрээр Францыг орхиж АНУ-д хэдэнтээ жуулчилсан юм.Тэр үедээ үзсэн, дуулснаа шинжилж "Америкийн ардчилал" хэмээх ном бичсэн нь түүнийг
aлдаршуулсан билээ.Түүний анд нөхөр агаад Америкт хамт аялж байсан Гюстав Де Бормон найз нөхөр нь аялалд явж байх үедээ аяншиж ядрахаа үл мэдэн суралцаж байсан тухайд өгүүлсэн нь:"Тэрээр бараг л залхуурч назгайрах гэдгийн эсрэг чанарыг эзэмшигч байв. Аялаж явах замдаа ч, түр амсхийх үедээ ч сэтгэл зүрх нь ямагт судалгааны ажилдаа чиглэгдэж байлаа...Түүннй хувьд хамгийн хөгжилтэй яриа гэдэг нь хамгийн тустай яриаг хэлдэг байв.Дэмий өнгөрөөсөн нэг өдөр хамгиин муу өдөр байх бөгөөд цөөхөн цагийг дэмий сул өнгөрүүлэх явдал түүнийг бүр багтрааж орхидог байсан” гэжээ.
Токвилли ч найздаа бичсэн захиандаа:“Хүний амьдралд борив бохисхийн амарч суух цаг зав байдаггүй юм. Бусдын тусламж,өөрийн бүхий л чадлаар сэтгэл шуудрах хоёрын аль алийг нь дутааж болохгүй. Тэр нь залхуу байхад ч, хэмжээлшгүй өсч хөгжсөн үед ч нэгэн адил хамаатай. Хүн гэдэг хойт туйлын хүйтэн
газрыг чиглээд амралтгүй алхах аянчинтай адилхан юм. Зорьсон газартаа ойртохын хэрээр аянчин
хүн алхаагаа хурдасгахгүй бол болдоггүй. Тэнд тахир хүйтэн гэгч аянчин хүний санаа сэтгэлийн
хувьд аймшигтай дайснаас биеэ хамгаалахад оюун санаагаа шавхуурдаж хөдөлгөхийн хамт, ямагт
анд нөхөртэйгээ харьцаа холбоогоо хадгалах явдал хамгийн чухал байдаг” гэжээ.

Tuesday, November 24, 2009

4. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог


Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог
Аль ч цаг үед хүний нийгэм ядуу буурай амьдрал дундаас хөл дээрээ боссон хүмүүсээс
ихээхэн ач тус хүртэж ирэв. Энэ талаар бодож үзвэл, хүмүүс хамгийн дээд боловсрол олж
эзэмшихэд эд баялаг, амар тайван байдал л зайлшгүй хэрэгтэй гэх мэтээр үзэж сэтгэх нь алдаатай болох нь тодорхой. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм.Хэрвээ, иймэрхүү гөлгөр аж байдалд автвал хүч нь бялхсан, өгөөжтэй, үр жимстэй амьдралыг туулах хүсэлгүй болж зэвэрнэ.Иймээс ядуу зүдүү байдал бол золгүй байдал,зовлон гуниг гэсэн үг хараахан биш юм.Өөртөө туслах ухаан сайтай байж чадвал ядуу гуцуу байдал хүнд хишиг буян болж хувирна. Зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож, нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Нийгэмд амарлил олгох гэсний учир өөрийгөө эрхшээлд нь унагах хүн ч байдаг. Гэхдээ тэр хүн хичээнгүй чармайх сэтгэлээ алдалгүй зоригжиж, өөртөө итгэх итгэлээ олбол их ялалтад хүрэх нь дамжиггүй.Бэкон: "Хүн өөрийнхөө эд баялгийг ч, чадал авъяасыг ч зөв ухаардаггүй. Эд баялгийн тухайд бол юмс хэрэгцээнээс илүү л байж байвал гайхалтай сайхан хэрэг хэмээн итгэдэг атлаа хүний авъяас чадал түүнээс илүү агуу их зүйл юм гэдгийг анзаардаггүй. Өөрийн эд баялгаа үгүйсгэж, гагцхүү хүч чадалдаа итгэж чадах хүн л өөрийнхөө аяганаас ус уух, талхаа идэх аргад сурдаг. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа чигийг тогтоох замд суралцаж, хүн өөрөө өөрийгөө сайн сайхан гэж бодохыг бусдад ч ойлгуулахаар болдог" гэжээ.Эд баялаг хунийг зугаа цэнгэл, дур зоргоор аашлах амьдрал руу хүчтэй хөтөлдөг. Уг нь хүмүүн бид эхийн хэвлийгээс төрөхдөө төрөлхийн иймэрхүү татаасанд чангаагдаагүй байдаг. Ийм учраас эд баялганд умбасан гэр бүлд хүмүүжсэн атлаа тэр цаг үедээ чухал үүрэг гүйцэтгэж чадсан
хүн, өөрөөр хэлбэл чинээлэг хангалуун амьдралаа дор үзэж, өдөр бүр хичээнгүй амьдарч өндөр хүндлэлд хүрсэн хүн цөөнгүй. Хойгийндайн (1808-1813 ондболсон Напалеоны дайралтыг эсэргүүцсэн Испаничуудын тулалдаан. (Энэ дайнд англичууд испанид туслаж байв)-д чамгуй их орлоготой англи бага дарга салаатайгаа хамт бүслэлтийг сэтлэн давшиж байсан хэмээх яриа өнөөг хүртал сэтгэл татам яригсдаар байдаг билээ. Ийнхүү өндөр язгуур, өв хөрөнгөтэй хүмүүс ч гэсэн төр улсынхаа тусын тулд янз бүрийн салбарт ихэнх нь өөрсдийн амь насаар дэнчин тавьж баатарлагаар тулалдан, үургээ гайхамшигтай биелүүлж ирсэн байдаг. Гүн ухаан, шинжлэх ухааны тухайд ч дээрх Бэконтой нэгэн адил язгууртны хүрээлэлд төрсөн авч өндөр дээд алдар нэр олсон
хүмүүс олон бий.

Monday, November 23, 2009

Хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л шийддэг


3. Хүмүүний мандах буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл л
шийддэг
Дээр өгүүлсэнчлэн, хүний мандах, буурах нь тэр хүний аль хэр хичээж зутгэж байгаагаар
шийдвэрлэгддэг. Залхуу хүн ямар ч салбарт гайхалтай амжилт бүтээл гаргаж яавч
чадахгүй.Чөмгөө дундартал суужсурч хөдөлмөрлөхгүйгээр өөрийгөө цэвэршүүлж, оюун ухаанаа дээшлүүлж, бизнест амжилт олох зам үгүй юм.Бас хүн эхээс төрөхдөө ямар ч их эд баялаг, өндөр байр суурин дээр уналаа ч алдар нэр олох нь уг хүний залхуугүй хичээл зүтгэлээс л хамаарна. Эд агуурс, газар сэлтийг эх эцгээс өвлөн залгамжилж хүртэж болох боловч мэдлэг хийгээд оюунлиг санааг бусдаас авч чадахгүй. Баян хүн
бусдад мөнгө төлөөд өөрийнхөө төлөө ажилуулж чадах боловч, тэднээс хэрсүүжилт хийгээд
оюунжилтыг худалдан авах аргагүй юм.Ямар ч салбарт зорьсондоо хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргахгүй бол гайхалтай бүтээмж бий болохгүй. Үүнийг бид ой ухаандаа хатуу тогтоож, зүрх сэтгэлдээ тод сийлж үлдээх ёстой юм.

Friday, November 20, 2009

"Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан "














"Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан "
Хэд хэдэн жишээ авч үзье.
Жереми Тэйлор яруу найргийн авъяастай санваартан юм. Ричард Аркрайт утас ээрэгч
машин бүтээгч, хөвөнгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндсийг тавьсан хүн юм. Бас Дендатен
английн хуулийн хүрээлэнгийн тэргүүн шүүгчийнхээ хувьд алдартай, Жозеф Тарнер байгалийн зургийн мастер юм. Тэд цөм борчуудын гэрээс гарч ийм нэр алдарт хүрсэн билээ.Шекспер жүжгийн зохиолч болж нэрд гарахаасаа өмнө ямар ажил эрхэлж байсан тухайд тодорхойгүй. Гэвч харц гаралтай нь маргаангүй юм. Эцэг нь мал маллаж, мал нядлагч байсан тул Шекспир ч залуудаа хонины арьс элдэх ажил эрхэлдэг байсан гэлцдэг. Мөн сургуулийн жижүүрээр ажиллаж байсны дараа нэгэн нотариатын нарийн бичгийн дарга хийж байсан гэсэн мэдээ ч бий.Угтаа бол Шекспир хувь хүний шинж төрх төдий бус улмаар янз бүрийн хүний бичил загварыг өөрийн хүн чанарын дотроо аваачиж тааруулсан мэт санагдана. Зохиол бүтээлд нь гарч буй далайчны, хэллэг маш зөв оновчтой тул усан онгоцны талаар их мэддэг зохиолч, Шекспир далайн аянд дуртай байснаас зайлахгүй хэмээн гэцгээдэг Үнэн алдартны шашны нэгэн лам Шекспирийн бүтээлийг уншаад тэрээр санваартан байсан хэмээн батлахыг оролдож байлаа. Нөгөө
талаар түүнийг морь адгуулж, наймаа хийдэг байсан гэж нотлохыг оролдсон хүн ч бий.
Энэ бүхнээс харахад Шекспер лавтайяа агуу их од бөгөөд түүний амьдрал хүмүүст
ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох юм. Түүний дээр тэрээр өргөн салбараар туршлага хийж ажиглалт хуримтлуулж, түүнээсээ гайхалтай өргөн мэдлэгийг эрж олсон байна. Тэрээр ямар ч ажлыг гүнзгий анхааран судалж, хичээнгүйлж, ажилдаа улайрч байсан нь гарцаагүй. Тиймээс өнөөг хүртэл түүний бүтээл бидний араншин бүрдэж төлөвшихөд гүн гүнзгий нөлөө үзүүлсээр ирсэн билээ.Одон орны шинжлэх ухаанд ихээхэн зүтгэл гаргасан хүмүүсийн дотор ч үгээгүй ядуучуудаас төрж гарагсад олон бий.
Коперник Польшийн малчны хүү байв. Кепел Германы архины мухлагийн эзний хүү
бөгөөд өөрөө архины газрын үйлчлэгч байлаа. Бас Даламбер өвлийн шөнө Парисын сүмийн
чулуун шатан дээр орхигдож хаягдсан хүүхэд агаад түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөжээ.Ньютон английн Линколн мужийн Грандсаме хавийн багахан тариачны хүү юм. Лаплас Сейн мөрний амны нэгэн хотын ойролцоо ядуу тариачны гэрт төржээ.
Тэд цөм бага балчир үеэсээ хар бор орчны дарамтанд уналгүй, төрөлхийн авъяасаа
хөгжүүлж бат нот, өнө мөнхийн нэр алдрыг олж авсан. Тэдний нэр алдар дэлхийн баялгийг
бүгдийг цуглуулавч үл дарагдах цуутай юм. Эд баялаг бол ядуу буурай байхаас илүүгээр хүний өсөлт хөгжилтөд садаа тотгор болох нь олонтоо.Лагранжийн эцэг Италийн Торинод түшмэл байв,тэр буруу замаар будаа тээснээс эрх мэдлээ алдаж, гэр орныхон нь ядуу амьдралд унажээ. Хожим өвгөн болсон хойноо Лагранж би алдар нэр олж, аз жаргалд хүрсэн нь энэхүү бэрх хүнд орчин нөхцлийн маань ач тус байсан гэж дурссан байдаг."Хэрвээ би баян чинээлэг байсансан бол математикч болохгуй нь лавтай билээ"
гэжээ.

Ангийн анд Ариунжолоогийн бичсэн шүлэг


Цагаач чамд хамаагүй

Мандах наран гэрлээр тэтгээд
Манхайх хайрхан тэртээд сүндэрлэсэн
Манай нутгийн сүрийг бишрэх
Магнай тэнэгэр цагаачид согсоцгоо
Эртний уламжлалт хаадын удам
Эрин зууны дуулиан нь уудам
Эзэн заяат тэнгэрийн хөвгүүд
Эрэлхэг түмэний зоригт баатрууд
Энэ бол миний монголын бахархал
Эрэмгий монголын омголон сагархал
Үзүүр нутаг, хязгаар орон,
Үндэс язгуур хэл соёлыг минь бүү оролд
Үйлийн лай чинь чамаар дуусахгүй
Үр удам, харь нутагт чинь гай болно
Минийх гэсэн бахархал бүхэн
Цагаач чамд хамаарахгүй

Энэ шүлгийг бичсэн Ариунжолоодоо баярлалаа. Монгол хүн бүрийн сэтгэлд Эх оронч сэтгэл байгаа гэдэгт найдаж байна....

Thursday, November 19, 2009

3. Хамгийн дээд "боловсрол" өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.


Хамгийн дээд "боловсрол" өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.
Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг.
Тэнд л хамгийн практикч боловсрол оршдог. Сургууль зэргийг түүнтэй харьцуулахад боловсролын өчүүхэн бага анхны алхмыг зааж өгдгөөс хэтэрдэггүй. Амьдралд түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их байдаг. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс цуглардаг л газар бол хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг.Тэр боловсрол нь нийгмийн нэг гишуүн болохын төлөөх сургалт юм. Түүнийг германы жүжгийн зохиолч Шиллер "хүн төрөлхтний боловсрол" гэж нэрлэсэн байдаг.Бодит ажилд суралцангаа хүмүүнлиг чанараа зүлгэж, өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гуйцэлдүүлэх чадвартай болдог. Ийм боловсролыг номын сурах бичгээс сурдаггүй, сургуулийн хялбархан хичээлээс олдоггүй юм.Бэкон: "Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ?гэдэг тухай зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг хүн өөртөө олж авч чаддаг".Бэконы энэхүү үгэнд бодит амьдралын утга учир зөв илэрхийлэгдсэн байна. Түүгээр ч үл
барам оюун ухааныг гэгээрүүлэхэд юу чухал вэ? гэдгийгтодорхой гаргаж иржээ.
Хүн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг
өөд нь татах зүйл бол уран зохиол бус амьдрал, шинжлэх ухаан бус үйлдэл, намтар цадиг бус тэр хүний угийн хүмүүнлиг чанар мөн болой.Гэхдээ гайхамшигтай хүмүүсийн намтар цадигаас мэдээж суралцах их юм бий, амьдралын гарын авлага болгож, бас сэтгэлээ өөд нь татахын тэжээл болгож ашиглах зүйл ч бий.Гайхамшигтай хүн чанартай хүн бол өөртөө туслахын ухаан хийгээд зорилгодоо хүрэх тэвчээр,
зорьсон ажлаа хийж дуусгах зориг хүч, бас амьдралаа дуустал үл хувирах шургуу хичээнгүй чанар сэлтийг тааруулж тохируулж эзэмшсэн байдаг.Намтар цадиг ховор чухаг хүний нэг насны амьдралыг ойлгомжтой үгээр дамжуулж, бид зорилгоо хэрэгжүүлэхэд юу чухал болохыг тодорхой өгүүлж байдаг. Бас гол баатар таатай бус орчин ахуйгаас биеэ өндийлгөж алдар хүнд, нэр төрийг хэрхэн ялж олсон алхмыг өөдрөг зураглаж,өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөртөө итгэх итгэл чухал болохыг уншиж буй хүнд ухааруулдаг.
Шинжлэх ухааны ч бай, утга зохиол урлагийн ч бай салбарт агуу их хэмээн алдаршсан хүн
хаа нэгтээ тогтсон дэй зиндаа хийгээд анги давхаргад харьяалагддаггүй. Их сургууль төгссөн нь ч бий, бага балчраасаа ажил хөдөлмөр хийсэн нь ч бий. Ядуухан бор гэрт өссөн нь байхад баячуудын тансаг өргөөнд төрсөн нь ч буй.Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, хамгийн дээд өндөрлөгт гарч чадсан хүний жишээг үзвэл, ямар ч хатуу хэцүү бэрхшээл хүн амжилтанд хүрэхэд гайтай саад болдоггүй гэдгийг харуулдаг. Олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл цаад талаасаа эргэж хүнийг өөд нь татдаг.Өөрөөр хэлбэл гачигдлыг тэсвэрлэж хөдөлмөрлөе гэх хүслэн бий болгодог бөгөөд бэрхшээлтэй тулгарахгүй бол унтсан чигээрээ хоцрох бололцоотойг ухааруулж өгдөг.Ийнхүү саад тотгорыг даван туулж ялалтанд хүрсэн хүмүүсийн жишээ олон бий. Түүнийг"зориг байвал мянган хэргийг бүтээнэ" / With will one can do anything/ хэмээсэн зүйр үг энэ замыг гайхалтай илэрхийлсэн байна.

Wednesday, November 18, 2009

2."Хичээл зүтгэл тасралтгүй үргэлжлэн дамжигддаг"


2."Хичээл зүтгэл тасралтгүй үргэлжлэн дамжигддаг"
Ямар ч улс орон олон үеийн хүмүүсийн сэтгэлгээ, үйл ажиллагааны хуримтлалыг дамжиж
байж өнөөгийн дүр төрхөнд хүртэл хөгжиж ирсэн. Нийгмийн давхраа болон амьдралын нөхцөл
байдлаасаа үл хамаарч лазагналгүй, олон таван үггүй ажилладаг хүн олон бий. Тариаланч,
хайгуулчин, зохион бүтээгч, шинжлэн судлаач, ажилчин, худалдаачин, яруу найрагч, бас улс
төрч...
Тэдний хичээл зүтгэлээр агуу их үр дүн бий болж, түүний дээр тэрхүү үр дүн үе
дамжигдсанаас хөгжил улам бүр шуудардаг.
Ийнхүү"иргэншлийг бүтээж бий болгодог дархан" гэж нэрлэвэл зохих хүмүүсийн хүчин
чармайлт тасралтгүй дамжигдаж байдаг.
Эх захгүй байдалд автсан дэлхий ертөнцөд үүний ачаар дэвшингүй аж үйлдвэр, шинжлэх
ухаан болон технологи төрж гарсан юм.
Тэгэхлээр, хүмүүс өвөг дээдсийнхээ технологи, чармайлтаар бий болсон баялаг өв
хөрөнгийн залгамжлагч юм. Бид энэхүү өвийг хохироолгүйгээр өөрсдийн хариуцлагаар хамгаалан
өсгөж, хойч үеийн хүмүүст гардуулж явах ёстой.
Өөртөө туслахын ухаан нь эрчимтэй ажилладаг хүмүүст үзэгддэг онцлог шинж агаад, тэр
шинж бидний англичуудын дэвшилтэт иргэнлэг шинж байсан. Өөртөө туслахын ухаан нь тэр
улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг
харах хамгийн зөв хэмжүүр болдог.
Мэдээж хэрэг, ямар ч тохиолдолд, бусдаасаа илүү гарсан хүч огшоож, хүмүүсийн өмнө
зогсож, бусдын хүндлэлийг нэгэн биедээ хуримтлуулдаг хүн байдаг. Бас түүнчлэн хүчгүй, нэр нь ч
дуурсагдаагүй олон хүн, нийгмийн дэвшилд нэн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Тухайлбал,
түүхэнд томоохон дайнд нэрээ үлдээсэн нь зөвхөн жанжид билээ. Гэтэл угтаа бол хязгааргүй олон
эгэл цэргийн зоригтой баатарлаг үйлдэлгүйгээр ялан дийлэх учиргүй юм. Хүний амьдрал ч бас
тулаанаас өөрцгүй. Тэнд ч нэргүй баатрууд чухамдаа асар их хөдөлмөрлөж ирсэн. Түүхээс
мартагдаж одсон олон хүн судар номонд нэрээ үлдээсэн хувь тавилантай агуу хүмүүстэй
адилханаар иргэншил хийгээд нийгмийн дэвшилд тун их нөлөөлж
байдаг.
Хамгийн чухал нь хичээнгүйлэн хөдөлмөрлөж, шургуу чармайж, амьдралынхаа зорилгыг
идэвхтэй мөрдөн хөөцөлдөхөд оршино. Түүнийг хавь орчиндоо өөрийн биеэр илэрхийлж яваа хүн
олон. Тэдгээр хүмүүс байр суурь, эрх хүчийг яагаад ч авч чадахгүйгээ мэддэг ч гэсэн орчин үе,
цаашлаад ирээдуйн нийгмийн мандал бадралд ихээхэн нэмэр хандив оруулж байдаг. Тэдний
амьдрал хийгээд амьдралыг үзэх үзэл ухамсарлагддаггүй нь хамаагүй, хавь орчныхоо хүмүүсийн
амьдралд нэвтэрч, хойч үеийн сонгомол хүний дүр төрх болж тэлж байдагт л гол нь оршдог тул
ийн өгүүлж байна.

Tuesday, November 17, 2009

1. Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан














Өөртөө туслах ухаан

Амьдрал гэдгийг чи өөрийн гараар л нээнэ..

1. Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан

"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who help themselves) хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цаад хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ. Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухалыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог нь үнэн юм. Яаж ийгээд гайхалтай систем тохинууллаа ч түүгээр хүмүүсийг аврах учир үгүй. Хамгийн сайн нь юу ч хийлгүй зөнгөөр нь орхих явдал ч байж магадгүй. Тэгвэл хүн өөрийнхөө чадлаар өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа нөхцөл байдлыг засан сайжруулж явах бизээ. Тэхдээ аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч "хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө" гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов. Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн /оюун санаа болон биеийн хүчний хөдөлмөр/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхлэсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр Ллүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу. Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Энэ нь ус нам дор газар л урсдагтай адилхан мэдээжийн үнэн мөн. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно."Иийгмийн муу муухай явдал" хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай. Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж явъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгуй илүү үр дүнтэй болох юм. Энэ хүртэл хүн бүр өөрөө өөрийгөө яаж захирах тухайд хөндөж ярилаа. Үүнтэй харьцуулахад уг хүн гадаад талаас яаж эзэмдүүлэх вэ? гэдэг нь тийм их чухал асуудал бус. Жишээлбэл дарангуйлагч этгээдэд захируулсан ард түмэн мэдээж хэрэг хувь тавилангүй. Гэвч өөрийгөө үл мэддэгбөгөөд аминч муухай суртахуунд идэгдсэн хүн л боолд ойрхон. Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системийг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээсээ ангижрахгүй. Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг.Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй бизээ. Бүдүүлэг харанхуй, аминч, болхи мууд адал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь гагцхүү уг хүний шинж төрхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинжтөрхийн дэвшил л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг. Жон Стювард Милл энэ тухай чухалчлан дурьдсан нь бий. Тэрээр бичихдээ "Хүн дарангуйллын дор байлаа ч бодгаль шинжээ хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйллаас өөр юу ч биш" гэжээ.

Monday, November 16, 2009

Миний дуртай клип

Self-Help


"Бурхан гагцхүү өөртөө тусалдаг хүнд л тусалдаг"
Самуэл Смайлс