Wednesday, October 26, 2011

Ажилдаа сайн хүний нууц


Бид ямарваа зүйлийг бүрэн төгс, бүүр зөв тодорхой суралцаж байж төрх байдлынхаа суурь болгоно. Мэдлэгийн үнэ цэнэ гэдэг аль хэр хурааж цуглуулснаар бус, харин зөв зохисоор зорилгодоо хэр зэрэг ашиглаж чадаж байгаад оршино. Бага цөөн мэдлэг ч гэсэн тэр нь зөв зүйтэй төдийгүй төгс төгөлдөр байвал гадар өнгөн төдий түмэн мэдлэгээс бодитой зорилгод хэрэг болох нь илүү их байдаг. Нэгэн санваартан: " нэг удаа нэг ажлаас өөрийг хийдэггүй хүн хэнээс ч илүү олон ажлыг хийдэг" гэж байдаг. Энд тэндхийн олон салбарт гараа хэтэрхий сунгавал эсрэгээр эргэж анхаарлын чадвар дутагдаж, дэвшиж урагшлах нь хоцорч,
явцгүй ажил хийдэг зуршил биед хэвшиж орхино. Леонардс өөрийнхөө суралцсан аргын тухайд: "Хуулийн хичээлийгхийж эхлэх үед би ингэж шийдсэн юм."Сурсан мэдлэгээ бүрэн төгс өөрийнхөө яс маханд шингээе. Тэгээд нэг л зуйлийг төгс төгөлдөр эзэмшээгүй үед яагаад ч цааш урагшилж болохгүй шүү" гэж. Хамт суралцагсдын олонхи маань, би нэг долоо хоног зарцуулж унщдаг номыг ердөө нэг хоногт дуусгадаг байлаа. Харин нэг жил өнгөрөхөөр юу болох вэ. Миний мэдлэгтүүнийгтогтоосон өдрийнх шигээ тов тодхон үлддэг байсан бол тэдний сурсан зүйл ор тас мартагдсан байдаг байв" гэжээ.
Хүн хийсэн хичээлийнхээ хэмжээ, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Хичээллэх арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу, үгүй юү, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.
Нэгэн эмч "Миний оюун санаанд нэгэнт тогтсон хамгийн цаад хязгаарын цэг гэж байдаг" гэж онцлон хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл мэдлэгээр хэтэрхий чигжиж дүүргэвэл нэгэнт тогтоосон байсан мэдлэг толгойноос гаргагдан хаягдахад хүрдэг гэж тэрээр үзжээ. Анагаах ухааны хичээлийн тухайд: "Өөрөө юуг хийх вэ? гэдгээ л тодорхой мэдэж байвал, түүнийгээ биелүүлэх арга замаа сонгохдоо түүнийгээ баллах гэх нь бараг л байдаггүй болов уу" гэжээ.
Бат ноттой зорилготой байвал хичээл сургууль ур жимсээ өгдөг.Аль нэг салбарын эрдэм мэдлэгийг төгс төгөлдөр эзэмшвэл хэзээ ч түүнийгээ ашиглан хэрэглэж чадна. Ийм учиртайгаас, зөвхөн олон номтой байх, чухал мэдээллээ эрж олоход юуг уншвал болох вэ гэдгээ мэдэж байх нь хангалттай бус юм. Хүний амьдралд ямагт хэрэг болох ухааныг сурч, чарам хийсэн цагт түүнийгээ шууд хэрэглэхээр бэлтгэх учиртай.
Гэртээ хичнээн их мөнгийг цоожлоод орхисон байвч хармаандаа ганц улаан мөнгөгүй явж байгаад яаруу давчуу хэрэглэх болвол түүнээ амжиж авч чадахгүй. Үүн лугаа адилаар, мэдлэг хэмээх дэвсгэртийг нүцгэн биенээсээ ч салгалгүй биедээ авч явж, ямар ч тохиолдолд түүнийгээ суга татан ашиглаж чадах бэлтгэлээ төгс базаасан байх учиртай. Эс тэгвээс мэдлэг яг хэрэгцээтэй болсон үед туслаж үл чадмой.
Өөрийгөө боловсруулахын тулд эрс шийдвэртэй, соргог байвал зохино. Үүний учир хүнийг багаас нь бие даалгаж, чөлөөтэй үйлдэл хийх боломжийг аль болохоор олгож байх нь зүйтэй юм. Хэтэрхий бөөцөөлөх эсхүл хэтэрхий хатуурхах нь өөрөө өөртөө туслах дадал хэвшлийг хүнд хэвшүүлэхэд хаалт болдог. Энэ нь яг, сэлж чаддаггүй хүний суганд хөвдөг уут уяж орхисонтой яг адил хэрэг юм. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш дэвжиж хөгжихөд том гай болдог. Морь нь дүүлж давхих гээд байхад зориг алдан цулбуураасаа зуурч татаад байдгаас хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэдэг яриа байдаг.
Самуэль Жонсон "хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа" гэж ямагт хэлдэг байжээ. Өөртөө хэт итгэвэл даруу төлөв байдлаа алдах биш үү гэж бодогдож магадгүй юм. Угтаа бол тийм биш. Жинхэнэ төлөв даруу гэдэг бол өөрийнхөө сайн талыг зөв зүйтэй үнэлж цэгнэх явдал болохоос биш сайн талаа бүгдийг үгүйсгэх явдал огт биш билээ.
Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрийгөө ч мэддэггүй хүн зөндөө буй. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс болдог бүлбэгэр байдал бол хүний хөгжил дэвшлийг хааж байдаг зан араншингийн томоохон дутагдал мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж идэвхитэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэхийн ч хэрэггүй бизээ.

Monday, October 24, 2011

Төмрийг улайстал нь давт



Сурган хүмүүжүүлэхэд бие бялдрын хүч чадал болон эрүүл мэнд үндэс суурь болно, үүнтэй эн сацуу
оюун санаагаа ашиглах дадал хэвшлийг бүрдүүлэхийг дутааж үл болно.
"Ажил хөдөлмөр мянган хэргийг эрхшээлдээ оруулдаг " гэсэн цэцэн мэргэн үг нэн ялангуяа мэдлэгийг
эзэмших үйлсэд ч таарч байна. Эрдэм мэдлэгийг эзэмших зам, хичээл сургуульд шамддаг л бол хэнд ч гэсэн
эрх тэгш нээлттэй байдаг бөгөөд мэдээж хэрэг, зорилготой байвал даван туулахад хэцүү бэрхшээл гэх мэт
юм юу ч байхгүй.
"Биднийг бурхан ертөнцөд илгээхийн сацуу, хүн өөрөө зовлон бэрхшээлд унахгүй л бол хаа ч хүрэх
боломжийг олгосон юм" гэж шүлэгч Чаттертон хэлсэн байдаг. Хичээл сурлагын тухайд бизнестэй яг адилаар
шургуу зүтгэлийг дутааж болохгүй юм.
Бид, төмрийг халуунд нь давтах төдий бус, төмрийг улайстал давтаж байхгүй бол болохгүй билээ.
Хүчтэй шургуу, бүхий л чадлаараа хичээн зүтгэж, ямар ч боломжийг алдалгүй ашигладаг хүн бий, гэтэл
залхуу хойрго хүн дэмий хоосон өнгөрөөдөг, өчүүхэн бага цагийг ч болов хангалттай ашиглавал амжилтад
хүрнэ. Тэгвэл гайхал төрөх шахам, өөрийгөө боловсруулсны үр дүн гарах ёстой юм. Тухайлбал, Фаргсон
өндөр уулын оройд хонины арьс нөмрөн гарч хүйтнийг тэсвэрлэн тэнгэр ажиж, одон орон судлалд суралцаж
байв. Эдмонд Стон гэрийн багшийн ажлыг үргэлжлүүлсээр математикт шамдаж байлаа. Самуэл Долл
гуталчны ажлынхаа завсар хоорондуур самбаачлан хүнд хэцүү гүн ухааныг судалсан бөгөөд Милл чулуу
зүсэх газар түр ажилчин болж ажиллангаа бие дааж геологийн ухааны мэдлэгийг эзэмшиж байжээ.
Зураач Леонарс хичээл зүтгэлийн үр ашигт чин сэтгэлээсээ итгэдэг байв. "Шургуу чанга хичээж зүтгэсээр
байвал хэн ч гэсэн хүний урд гишгэж чадна" гэж онцлон хэлдэг байв. Өнгөц харахад үл тоогдом ажил хүртэл
гоц авьяаст хүргэх зам болох бөгөөд, хязгааргүй хичээл зүтгэл гаргавал хязгааргүй авьяасыг бий болгоно
гэж тэрээр үздэг байв.
"Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл
оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого
тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүулж л байвал ерөөс түүнээс
хор гарахгүй.Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй" гэж Леонорс хэлсэн байдаг.