Sunday, June 18, 2017

Түмэн хүнийг өөртөө татах зан араншингийн нууцаас



Боловсрол, чадвараар дульхан, өмч хөрөнгө багатай хүн ч гэсэн шилдэг зан араншинг л цогцлоосон байвал бусад хүнд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Энэ тал дээр тухайлбал жирийн ажилчин ч бай, парламентын гишүүн мэтийн чухал албанд хүрсэн хүн ч бай нөхцөл байдал адилхан. Улс төрч Карнинг хэлэхдээ: "Би юунаас ч илүү зан араншингийн төлөвшлийг дамжиж байж эрх хүч олохыгхүсдэг. Энэ бол тийм ч хурдан арга биш байж болох авч хамгийн баттай зам юм, би үүнд хатуу итгэдэг, эргэлздэггүй" гэжээ. Оюунлиг эрдэмтэй хүнийг хүндэтгэх нь огтхон ч хамаагүй. Гэхдээ оюун ухаанаас өөр ямар нэг зүйл түүнд байхгүй бол тэднийг итгэх нь хэтэрхий хөнгөн хуумгай хэрэг мөн.              Улс төрч Жон Лассель өгүүлэхдээ: "Манай улс бурхан тэнгэрээс тусламж гуйж болох ч эцсийн дүнд сайн араншинт хүний заавар удирдлагыг дагах нь илүү бодитой зам гэжүздэг". Энэ бол жинхэнэ унэнийг илэрхийлсэн үг юм.              Францис Хорнерын замналд энэхүү үнэн баттай илэрч байдаг. Шотландын шүүгч Кокбен түүний амьдралын тухай дурсахдаа:              "Түүний зам зөв хичээнгүй бүх залуу хүмүүсийн сэтгэлд гэгээ гэрлийг түгээж үнэнхүү чадсан билээ. Тэрээр ердөө гучин наймхан нас наслаж хорвоог орхисон боловч хэнээс ч илүү өргөнөөр хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан юм. Хэрцгий догшин, сэтгэл оюунаар ядмагхан нөхдийг эс тооцвол түмэн хүн түүнийг хүндэтгэн хайрлаж, түүнд итгэж, түүний үхэлд эмгэнэн гашуудаж байлаа.               Одоо би залуучуудаас асууя! Яагаад Хорнер ийм өндөр хүндэтгэлийг хүлээх болсон юм бэ? Өөрийнхөө тусын тулд уу? Тэрээр ердөө Эдинбарын худалдаачны л хөвүүн байсан. Эд баялгийн төлөө юү? Тэр ч, түүний ойр дотныхон ч, элбэг дэлбэг хэрэглэх мөнгө төгрөгтэй байсангүй. Тэгвэл албан тушаалын төлөө юү? Тэрээр хоёр гуравхан жилийн хооронд ямар ч нөлөөлөх хүчгүй, бага цалинтай ажил эрхэлж байсан. Уран цэцэн болохоороо тэр үү? Түүний үг яриа цөөн, эрхэмсэг байсан ч хүнийг алмайруулан татах хүртэл уран цэцэн үгээр уяруулж байсангүй. Өөрийгөө болгохын тулд л бусдыг татдагхүчтэй байв уу? Түүний ааш байдал жирийн хүмүүстэй өчүүхэн ч ялгаагүй төлөв төвшин байсан.
              Тэгвэл Хорнер хүмүүсийн хүндлэлийг яагаад хураан цуглааж чадав. Тэрээр эрүүл саруул сэтгэлгээ, хичнээнгүй зан, зөв итгэл баримтлал, сайн сэтгэл зэрэг, өөрөөр хэлбэл хичээнгүй шударгуу хүн хэн боловч тийм ч их зоволгүй гартаа оруулдаг чанаруудыг биедээ бат эзэмшсэн байсан учраас билээ. Өөр үгээр хэлбэл түүний зан аашийн хүч түүнийг ийн өндөрт өргөсөн хэрэг. Харин тэрхүү зан ааль нь төрөлхийн зүйл бус, жирийн л элементээр   хичээл оролдлого гаргаж барьж босгосон бүтээл юм.              Авъяас чадвар, уран цэцний авъяасыг голлож харвал түүнийг давах хүн олон. Гэвч тийм авъяас чадвар дээр зан аашийг нэмж хольсон үед түүний дээр гарах хүн нэг ч байхгүй. Жирийн л авъяас чадвараас өөр юмгүй ч сайныгаа алдалгүй боловсрохуйд зүтгэвэл тухайлбал өрсөлдөөн, атаа жөтөө хэтэрсэн нийгэмд ч заавал ч үгүй том амжилтыг олдог билээ. Тэрээр чухам энэ үнэнийг батлахын тулд төрсөн мэт хүн юм" гэжээ.