Thursday, December 30, 2010

4.Вейлинтоныг их жанжин болгосон "ажил хэрэгч чадвар"



Энэ хүртэл өгүүлж ирсэнчлэн, анхаарлын өндөр чадвартай, хичээл зүтгэлтэй, нарийн нягт
нямбай, самбаа сайтай байж, цагийг нарийн баримтлаж, бас дээр нь хурдан шалмаг байх хэмээх
зургаан нөхцөл нь бизнесменд дутагдаж үл болно. Гэхдээ тэргүүн зэрэглэлийн бизнесмен болохыг
зорьж байгаа бол цаашлаад хурдтай мэдрэмжийн хүч, төлөвлөснөө баттайгаар хийж дуусгах
хүчтэй зориг чухал юм.
Үүний дээр хорвоог туулахад авхаалж самбаа ч хэрэгтэй чанар юм.
Энэхүү чанар нь нэг талаар төрөлхийн авъяаст багтах авч, ажиглалт, туршлагын улмаас түүнийг
зүлгэж, уртасгаж ч бас болох билээ. Авхаалж самбаатай хүн зөв үйлдэл аргыг хурдан олж харж
гаргадаг. Тиймээс зорилгоо л тодорхой тогтоовол хүлээж авсан ажлаа хүрэх газарт нь амжилттай
хөтөлж оддог.
Хурц мэдрэмж, бат нот зориг, авхаалж самбаа энэхүү гурван чанарыг дайны талбарт цэрэг
командлаж буй жанжинтай адил ажилтнууд, удирдах хүмүүс эзэмшсэн байх ёстой. Жанжин хүн
цэргийнхээ хувьд гарамгай төдийгүй, ажил хэрэгч байх тал дээр ялгарсан чадвартай байхгүй бол
болохгүй. Яагаад гэвэл, ялалтын өдрийг хүртэл тулалдаанаа үргэлжлүүлэхэд цэргүүддээ хоол
хүнс, хувцас, бусад зүйлээр бүрэн хангаж, элдэв нарийн халамж анхаарал тавьж байхгүй бол
болохгүй. Тиймийн тулд жанжинд бялхсан хурц ухаан, хүний мөн чанарын тухай гүн гүнзгий
мэдлэг, бас бүх цэргийнхээ үйл хөдлөлийг атгаж байх чадвар шаардагддаг.
Вейлинтон жанжин ажил хэрэгч чанарынхаа хувьд гойд хүн байлаа. Түүний зүглэсэн газарт
дайсан ямаггт ялагдаж, тэрээр нэрт жанжин болж амьдралаа өнгөрөөсөн агаад үнэхээр гоц
авъяастай, ажил хэрэгч хүний бэлэг тэмдэг байсан.
Вейлинтон, түшмэл Еорк, Вормоден жанжны удирдлага дор Франц болон Холландын
дайнд оролцож, цэргийн хүн болох анхны алхмаа хийжээ. Энэхүү тулаан Английн цэргийн
хувьгүй ялагдлаар дууссан бөгөөд, тэнд тэрээр цэргийн ажил хэрэгч гүйцэтгэл болон удирдлагын
муу байдал нь байлдагчдын сэтгэлийг эвдлэх учир шалтгаан болдгийг биеэр амсаж мэдэрчээ.
Цэргийн албанд орж арван жил болоод Вейлинтон хурандаа цолтой болж Энэтхэг рүү
илгээгдэв. Удирдлагынх нь ярианаас үзвэл, тэрээр цуцахыг мэдэхгүй, эрчимтэй ажилладаг хичээл
зүтгэлтэй офицер байлаа.
Цэргийн ажлын тухайд бүр өчүүхэн жижиг зүйлийг хүртэл өөрөө нягталж, цэргийн сахилга
батыг хамгийн дээд түвшинд хүртэл өөд нь гаргахаар махран тулалдаж байв. 1799 онд Харис
жанжин захидалдаа:
"Вейлинтон хурандаагийн хороо, бүх цэргийн үлгэр дуурайлал мөн. Цэргийн хүний байр
байдал, сахилга бат, боловсрол хүмүүжлийн аль аль дээр үнэхээрийн хэлэх зүйл алга" гэжээ.
Ийнхүү цэргийн командлалаас итгэл хүлээсэн Вейлинтон удалгүй Майсол мужийн захирагчаар
томилогдов. Марат үндэстэнтэй тулалдсан тулалдаанаар анх цэргийн командлалыг хүлээн авсан
тэрээр ердөө 1500 англи,5000 сепой цэрэгтэй холимог хороог удирдаж, хорин мянган явган цэрэг,
гучин мянган морьт цэргээс бүрдсэн маратчуудыг ялсан билээ. Тэр нь мөнөөх аддарт "ассейны
тулалдаан" юм. Тэр үед тэрээр гучин дөрөвхөн настай залуу байлаа. Тэрхүү гайхамшигтай ялалтад
ч ер биеэ тоолгүй, чин сэтгэлийн зан төрх нь жаахан ч гэсэн хувираагүй билээ.

Monday, December 13, 2010

Цагт хайр гамгуй хүн амжилтын галт тэрэгнээс хоцордог


Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд
ирдэг. 14-р Луй "цагийг чанд баримтлах нь ван миний хувьд ёс жаяг" гэж өгүүлж байсан ба тэр нь тэр цаг
үед бид бүхний үүрэг мэт болж, бизнест хамаатай хүмүүсийн тухайд зайлшгүй чухал нөхцөл мөн. Энэхүү
сайн үйлсийг хамгаалж байвал хэнээс ч илүү хурдан түргэн итгэлийг олж авч чадах ба харин нөгөө талаар
тэрхүү сайн үйлсийг дутааж орхивол шууд л бусдын итгэл алдахад хүрдэг.
Бусад хүмүүстэй хэлэлцэн тохиролцсондоо хүрч , уулзахаар болзсон цаг хугацаандаа хоцордоггүй
хүн өөрийн цаг төдий бус нөгөө талынхаа цагийг ч хүндэтгэж үзэж байдаг. Хэн нэгэнтэй ажил хэргээр
уулзах тохиолдолд, тэр хүн цаг хэр баримталж байгаагаар хүндэтгэлд хүрэх эсэх нь тодорхойлогддог.
Цагийг хатуу баримтлах нь хүний сайн сэтгэлтэй ч хамаатай асуудал юм. Хэлэлцэж тохиролцох гэдэг нь тов
тодорхой шийдсэн зүйл ч бай, хараахан тодорхой бус ч бай нэгтөрлийн гэрээнээс өөрцгүй. Хэлсэн амандаа
хүрдэггүй хүн нөгөө хүнийхээ цагийг ёс бус үрээд зогсохгүй, шударга үнэнд эсрэг, итгэл эвдсэн үйлдлийг
гаргаж буйтай адилхан. Ийм хүн заавал ч үгүй хүмүүсээс доод үнэлэлтийг авах болов уу.
Ингэж эргэцүүлэхэд мэдээжийн хэрэг нэгэн дүгнэлтэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацаанд
нүдэн балай чихэн дүлий хүн, бизнест мөн адил нүдэн балай чихэн дүлий, тийм хүнд нэн чухал асуудлаа
эрхлүүлэхээр итгэж даатгаж болохгүй юм. Вашингтон ерөнхийлөгч нарийн бичгийн дарга нь цагаас
хоцорсныхоо шалтгааныг цагаа хадуурч явж буйтай холбож тайлбарлахад :
"Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвэл, би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй
бол болохгүй болж байнаа даа" гэжээ.
Цагийг үл тоомсорлож, түүний ашиглах арга эвийг огт боддоггүй хүн бусад хүний тайван, амар
жимэр амьдралыг бусниуламтгай байдаг. Честфейлд нэгэн, өвгөжөөр гүнтний тухайд ийн ярьж байна.
"Энэ эрхмийг ирэхээр өглөөний нэг цагийг заавал ч үгүй дэмий өнгөрөөж, өдрийн үлдсэн хугацаанд
түүнийгээ эргүүлэн авах гэж гэр Дотроо бужигнуулж, сандааж суух юм даа" гэжээ.
Үнэн хэрэгтээ, цаг баримталдаггүй хүнтэй нөхөрлөхөд, хэн ч байсан санаа сэтгэлээрээ хохирдог.
Юутай ч тэдний хувьд цаг хоцрох нь хэвийн үзэгдэл, дүрэм журамгүй амьдрал нь мэдээжийн хэрэг болж буй
учир эцэс дүндээ тэд нь нэг их хохироод байдаггүй юм.
Болзсон цагтаа хоцорч очдог. Галт тэрэг хөдлөөд байхад арайхийн буудалд хүрч очдог. Шууданчин
явсан хойно захидлаа шуудангийн хайрцагт хийдэг. Энэ мэтээр ажил замбараагүй болж,
оролцогчид бүгд уурандаа дэлбэрэх шахах учиртай.
Иймэрхүүгээр цаг хоцрох хүн, мэдээж хэрэг амжилтаас хоцрох нь дамжиггүй, Тэгээд
хүмүүсээс зэм хүлээж, хувь заяаныхаа бурхан тэнгэрт гомдол, зарга мэдүүлж эхлэдэг. Бидний
эргэн тойронд ч харамсалтай нь ийм нөхөд зөндөө олон байдаг юм.

Friday, December 10, 2010

Өдөрт арван таван минутыг ашиглах арга хүний амьдралын гэгээрэх, харанхуйлахыг шийддэг



Бизнестэй холбоотой хүмүүс "цаг бол мөнгө" гэдэг зүйр үгийг иш татах дуртай байдаг. Харин "цаг
бол мөнгөнөөс илүү" гэж хэлэх нь зөв юм шиг.
Цагийг зөвөөр ашиглавал өөрийгөө гэгээрүүлж, зан араншингаа сайжруулж, бодгаль чанараа
тэлдэг. Хэрвээ өдөр бүр дэмий хэрэгт зүглэж, цагаа утга учиргүй, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа бол тэр
дундаасаа ганцхан ч цагийг болов өөрийгөө гэгээрүүлэхийн тулд олгох хэрэгтэй юм. Тэгвэл ямар ч эрдэм
боловсролгүй хүн ч гэсэн хэдэн жилийн дотор ухаалаг хүн болж хувирна.
Гайхамшигт ажил хөдөлмөрт цагаа зарцуулбал хүний амьдрал үр жимсээр баян болж, үхэх хүртлээ
утга учирлаг үр дүнг олонтоо гаргах болов уу.
Нэг цаг гэлтгүй, нэг өдөрт арван таван минут ч байсан болно, өөрийгөө боловсруулахад хандуулж
үзвэл сайн. Нэг жилийн дараа заавал баттай үр дүн илэрхийлэгдэх ёстой билээ.
Шилдэг үзэл бодол хийгээд зовж зүдэрч байж олж авсан туршлага бол хадгалсан ч орон байр
эзлэхгүй, хаашаа ч аваад явсан мөнгө зардал нэхэхгүй, хөл гар хүлэхгүй. Цагийг арвитай ашиглах нь зав
чөлөөг баталгаажуулах зөв арга ч болдог. Цагийг чадарлагаар зохицуулбал, ажилд хөөгдөлгүй, асуудлаа
бүрэн дүүрэн гүйцэтгэхийн дээр, цаашлаад дараагийн ажилдаа ч эхлэл тавьж чадах болдог.
Харин бүр эсрэгээр цагийг ашиглах арга дээр эндүүрвэл, яаруу сандруу, эмх замбараагүй хоног
өдрүүд үргэлжилж, аль аль нь мухардалд орох болно. Иймэрхүү мухар сохор амьдрал удалгүй томоохон гай
түйтгэр авчирдаг.Нелсон адмирал "Би амжилтанд хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван
минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм" гэж өгүүлсэн байдаг юм шүу.
Мөнгийг зарж барах хүртлээ түүний арга ухааныг анзаарч үздэггүи хүн олон. Цагийн тухайд ч бүр
их.
Залхуу хойрго амьдралд биеэ зөнд нь орхиод, хүний амьдралд үлдэж буй хугацаа цөөрөөд ирэхийн
хамт "цагийг илүү ухаалаг зарцуулах ёстой байлаа" гэх мэтээр гэмших хүн хэчнээн олон байдаг гээ. Гэвч тэр
үед цаг аль хэдийн энэрэлгүйгээр арилж, бас залхуу хойрго амьдралын хэвшил нь хувирч өөрчлөгдөх шинж
ердөө ч үгүй, өөрөө дүрсэн хавхнаасаа хөлөө сугалах нь хүртэл бололцоогүй болчихсон байдаг.
Алдагдсан эд баялаг хичээл зүтгэлийн улмаас хуучин хэвдээ орж чадахыг үгүйсгэхгүй. Алдагдсан
мэдлэг хичээнгүй сурлагаар эргэж дүүрч чадах, алдагдсан эрүүл мэндийгтэвчээр хийгээд эмээр эгүүлэн
буцааж авч магадгүй. Харин алдагдсан цаг мөч л гагцхүү үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.

Thursday, November 11, 2010

Хамхуулын амьдралаас хагацаж чадах зориг



Францын шашны зүтгэлтэн Ламуне завхарсан амьдралаар амьдарч яваа нэгэн залууд: "Хүүхээ чи одоо,
өөрийн амьдрах замаа өөрөө шийдэх цаг чинь болжээ. Энэхүү боломжийг үргээж орхивол чи өөрийнхөө
ухсан булшинд булшлагдаж, дээр чинь унасан чулууг түлхэж чадахгүй байсаар үхэн үхтлээ зовлонтойгоор
тарчлахын эхлэл болж магадгүй. Зоригтой амьдрана гэдэг нь бид хамгийн амархан эзэмшижчадахдадал
заншил юм.Тиймээс хүчтэй, бат бэх зоригтой болох хичээл зүтгэл гаргаад үз л дээ. Үндэс үгүй өвс лүгээ
адил амьдралаа одоо үүгээр цэглээд, газарт хөлөө тавиад алхаж үз. Хамхуултай адил салхинд биеэ даатгаад
хийсэх мэт амьдрал чинь гэнэтхэн хаягдаж арилна даа." гэжээ.
Буяны зүтгэлтэн Бакстон эрс шийдмэг, түүнийгээ хамгаалсаар явахыг хүсдэг хүний хүсэл
мөрөөдлийн ихэнх хувь нь биелэгддэг гэж ноттой итгэдэг байлаа. Тэрээр хүүгийнхээ нэгэнд хаягласан
захидалдаа: "Чи ч гэсэн тун удахгүй, баруун тийш явах уу, зуүн тийш явах уу гэдгээ шийдэх насандаа хүрээд
байна. Тиймээс өөрийнхөө үзэл зарчим, шийдвэр гаргах чадвар, бас оюун санааны хүч чадал сэлт чинь хэр
зэрэг хүчтэй байгааг өөрийн биеэр баталж үзвэл сайн.
Эс тэгвэл чи залхуу хойргот уусаж, үүлгэртэж амьдрах, чадваргүй залхуугийн муу зуршлаар
будагдаж орхихоос зайлахгүй. Нэг удаа л тийм нөхцөлд биеэ унагаачихвал тэндээс мөлхөж гарах хялбар
арга байхгүй- Залуу хүнд бол өөрийнх нь мөрөөдлийн ихэнх хэсэг биелэгдэх ёстой юм. Би ч тийм л байсан...
Яг чиний насан дээр би өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн бөгөөд, өнөөгийн аз жаргал, алдар суу
түүгээр олгогдсон юм гэж хэлж болно. Чи ч бас амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй амьдрах замыг
зорихоор хатуу шийдэх хэрэгтэй юм шүү. Одоо шийдээд нэг алхам гишгэж чадвал чи өөрийнхөө тийм
ухаантайд бүх насаараа талархаж явах болов уу" гэжээ.
Хүний дур зорго гэдэг зүг чиг хамаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Тийм
болохоор дур зорготоо зөв зорилт тавьж, таарч тохирсон зүг чиг рүү нь залахыг оролдох нь хамгийн чухал
юм. Тачаал хийгээд жаргал цэнгэл хөөхөөр зүглэсэн дур зорго хурдан хугацааны дотор чөтгөр шулмын мөн
чанарт хувилж, оюун ухаан нь түүний дорд боол болох болов уу. Харин түүний эсрэгээр, сайнтай
хөөцөлдөхөөр зүглэсэн дур зорго бол нэр алдартай агаар нэг. Тэнд оюун ухаан хүний хамгийн дээд мандал
бадралыг авч ирэх эзэн болох нь дамжиггүй.

Monday, November 8, 2010

Өөрийгөө залах "зоригийн хүч"



Зоригийн хүч л байвал хүн өөрийнхөө шийдсэн ёсоор зорилгоо гүйцэтгэж, өөрийнхөө тийм байх
юмсан гэж бодсон ёсоор тийм хүн болж чаддаг. Нэгэн ухаантан дандаа ийн өгүүлдэг байжээ:
"Та хүсвэл ямар ч хүн болж болно. Бидний зоригийн хүч бурхны хүчтэй холбогддог тул түүний үр дүн
туйлын их. Чин сэтгэлээсээ буурь суурьтайгаар түүнийг нэхэмжилж явбал бүгд бололцоотой болно. Гэвч
төлөв даруу зан, тэвчээр, аядуу зөөлөн хийгээд уужуу талбиу ааш зэргийг биедээ шингээе гэж чин
сэтгэлээсээ хүсэхгүй оайхын хэрээр юуг ч мөрөөдөөд биелэхгүй болов уу".
Нэгэн мужааны тухай ийм нэгэн яриа өргөн тархсан байдаг. Нэг өдөр тэрээр хотын захирагчийн
амрах сандал засах тушаал авч харуулдаж байлаа. Гэтэл ажил хийж байгаа байдал нь нэг л гажиг, хэтэрхий
нямбайлж байхыг хөндлөнгөөс харсан хүн учрыг нь лавлажээ. Гэтэл мужаан: "Үнэн хэрэг дээрээ, би өөрөө
энэхүү сандал дээр сүүжээ амраах тэр өдрийн төлөө л, суухад эвтэйхэн болгоод орхие гэж бодсондоо л
шүүдээ" гэжээ. Харин гайхалтай нь тэрээр хожим нээрээ хотын захирагч болж, мөнөөхөн сандал дээрээ
суусан гэдэг.
Логик судлаачид зоригийн эрх чөлөөний тухайд янз бүрийн онолын маягийн дүгнэлт хийдэг. Гэвч
бид цөм "сайн муугийн сонголт тэр хүний эрх чөлөөнд даатгагдаж байдаг" гэж бодож байх ёстой юм.
Өөрөөр хэлбэл хүн гэдэг усан дээр шидэгдэж, урсгал даган хөвөх дэрс лугаа адил бус, бүр чадамгай сэлэх
хүчтэй байж, давалгаа сөрж өөрийн зорих зүг рүүгээ хангалттай урагшилж явах ёстой амьтан юм гэж бодож
байх хэрэгтэй. Тэр үнэхээр тийм агаад, бидний өөрөөс гарах зоригт заавал хүлээс болж байх зүйлс энэ
ертөнцөд үгүй билээ. Цаашлаад бид, өөрийн үйлдэл нь чөтгөр шулмын хараалаас болж хүлэгдэх ёсгүй
гэдгийг бүрэн дүүрэн сайн мэдэж байгаа. Эс тэгвэл бусдаас цойлж гарахсан гэх мэтийн хүсэл бүгд нөгөө
талын хараалаар тарнидуулж орхино биз дээ. Ажил төрөл, бидний амьдрал, айл гэрийн өнгө зүс, нийгмийн
шийдвэр, бас бүхий л нийгмийн бүтэц, зэрэг эд эс цөм хүмүүсийн дур зорго бол эрх чөлөөтэй юм гэдэг бат
итгэлийг өмнөтгөл болгоод бүтэж байдаг зүйлс юм. Харин энэхүү бат итгэл алдагдаж орхивол нийгэмд
хариуцлагагүй байдал дэлгэрч, боловсрол хийгээд зөвлөмж, ухуулга зэрэг арга барил ямар ч хэрэгцээгүй
болох бус уу. "Хүний дур зорго бол эрх чөлөө байдаг" гэж ямагт бидний сайн сэтгэл тунхаглаж байдаг. Дур
зорго л хүний төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Тэгээд дур зоргыг зөв тал руу хандуулах уу,
буруу тийш залах уу гэдэг нь бидний хүн тус бүрд тохоогдсон асуудал юм. Дадал заншил болон уруу татах
хүчинд татагдлаа ч сайн сэтгэл бидэнд "цаашлахаа боль" гэж тушаадаг. Харин дадал заншил, дур хорхойгоо
захирахад ер бусийн хүч зэрэг нь хэрэгцээгүй юм. Чадах чинээгээрээ хатуу чанга шийдлээ эвцэлдүүлбэл л
гүйцээ.

Wednesday, November 3, 2010

Зориг хийгээд амьдрах хүч Өөрийн тавилангаар шатаж амьдар



1.3ам үгүй бол замаа бүтээ
"Өтгөс би бурханд ч, чөтгөрт ч итгэдэггүй. Өөрийнхөө бие хийгээд сэтгэлийн хүчинд л
асар их итгэл тавьж явдаг". Энэ бол Скандиновын эртний нэгэн ухаантны хэлсэн алдартай үг юм.
Эртний Скандинов хүний сүлд нь зээтүү бөгөөд түүн дээр "Бид зам хайж байна. Зам байхгүй бол
замаа бий болгоно" гэсэн цэцэн үгийг сийлсэн байдаг. Энэ нь дээр өгүүлсэн ухаантны үгтэй агаар
нэг, билэг танхай сэтгэлийн илэрхийлэл агаад тэрхүү онцлог одоо ч тэдний үр садад
уламжлагдсаар ирсэн буй.
Скандиновын домог үлгэрийн хамгийн гол онцлог нь алх барьсан бурхан юм.
Ерөөс алхыг яаж барьж буйтай адил яльгүй нэг хөдөлгөөнийг нь хараад л тэр хүний араншинг
мэдэж, түүний бие сэтгэлийн хүчийг багцаалдаж болох талтай ажээ.
Нэр алдартай нэгэн зохиолч найзыгаа хөдөө нутагт газар худалдаж аваад тийшээ нүүх гэж
байхад нь тэр газрын оршин суугчдын зан төрхийг ганц үгээр шулуухан онож хэлсэн байдаг:
"Энэ газрыг худалдаж авна гэдэг анхаарал самбаа шаарданагэсэн үг.Үүнийг эндхийн хүмүүс сайн
мэдэж байгаа. Парисаас ирж миний мал эмнэлгийн сургуульд явж байгаа хүн ч бий, хэрэв тэрээр
найзтайгаа ирвэл ганц төмөр оронд чинь сэтгэл ханаад тэрсэлдэхгүй. Өөрөөр хэлбэл биеийн хүч ч,
сэтгэлийн хүч ч тэдэнд дутагдаж байдаг юм. Тийм хүний амьдардаг газар хичнээн хөрөнгө
орууллаа ч тийм хэрэгтэй үр ашгийг горьдолтгүй бизээ" гэж өгүүлжээ.
Иймэрхүү, зан төрхөнд тохирсон таталбарыг юм анхааралтай гэгч ажигладаг хүнээс өөр
хэн ч хийж чадахгүй. Дээрх үгнээс "Төр Улсад хүч өгч, хагалж буй газарт нь үнэ цэнэ олгоход тэнд
амьдрах хувь хүмүүсийн биеийн болоод сэтгэлийн хүчнээс өөр юм тус болохгүй" хэмээх үнэн
тодоос тод харагдаж байна. Өөрөөр хэлбэл Францын зүйр үг ёсоор "газрын үнэ, тэнд суух хүний
үнээр шийдэгддэг" ажээ. Амьдрах хүчээ дээшлүүлж, төлөвшүүлэх явдал маш чухал. Үнэ цэнтэй
зорилтоор хөөцөлдье хэмээх шийдэл хүний янз бүрийн гайхалтай онцлог шинжийн суурийг бүрэлдүүлж
өгдөг. Хэн ч гэсэн амьдрах хүч байвал нэг хэвийн, хүчир ажил эс бөгөөс сонирхолгүй тулга тойрсон аахар
шаахар ажилд дарагдалгүй өдрөөс өдөрт өөдөө урагшилж явдаг. Амьдрах хүчээр бялхсан хүн цөхрөх, эрсдэл
хүлээхээс айлгүй, жирийн хүн амжуулж үл чадах агуу их ажил хэргийг гүйцэтгэж чаддаг.
Ямар ч салбарт амжилт гаргахад чухалчлагдах зүйл бол, давуу онцгой авъяас гэхээс илүү эрс
шийдэл юм. Эцсийг нь хүртэл бүхий л чадлаараа хичээж оролдьё хэмээх шийдлийн хүч чухал юм. Ийм
болохоор , амьдрах хүч гэдэг нь хүний зан төрхийн гол цөм болох хүч бөгөөд, энэ цөм дүүрээд ирэх үед
жинхэнэ хүн болдог гэж хэлж болох юм.
Амьдрах хүчний улмаас хүн үйлдэл хийж, оюун санаагаа хөвчилсөн хичээл зүтгэлээ эхлэдэг.
Тэгээд амьдрах хүчинд суурилж чин үнэн хүсэл эрмэлзлэл үүснэ, өөрөөр хэлбэл хүний амьдралд жинхэнэ
үнэрийг шингээж өгөх эрмэлзлэл төрдөг.
Баторь сүмийн дотор булагдсан хагархай дуулганд" хүсэл эрмэлзлэл хүч болдог" гэж сийлээстэй
байв. Энэ бол түмэн хүний сэтгэл зүрхэнд сийлэх ёстой үг болов уу.
Ширакийн хүү Иеэс "Аймхай хулчгар хүн гамшигт унадаг" гэж өгүүлсэн байдаг. Мэдээж хэрэг зүрх
зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. Тухайлбал хичээл зүтгэл нь хөөс шиг ариллаа ч өөрөөсөө хамаарах
бүхнийг хийлээ гэж санагдаж л байгаа бол түүгээр сэтгэл нь ханаж чадна. Зовлон бэрхшээлтэй олонтоо
шургуу тэвчээртэй тулалдаж ялан дийлсэн хүн хөлнөөсөө цус дуслуулж дөрвөн мөчөө хүлүүллээ ч эр зориг
хэмээх таяг тулан алхаж буйг харах шиг биднийг "Хүмүус" хэмээх сургуульд сурах Геологийн эрдэмтэн Хю
Миллер "Миний бие цорын ганц зөв сургааль хүлээсэн нь хүмүүс хэмээх сургууль юм. Тэнд" зовлон
бэрхшээл" хэмээх бэрх чанга, эрхэмсэг багштай санаандгүй учирсан билээ" хэмээн өгүүлсэн байдаг.
Чармайж зүтгэж явах зуураа гараагаа алдаж, аахар шаахар хэл ам өдөөн, ажлаа хийдүүлэхэд хүрвэл, алдаа
мадаг чинь асч буй галнаас илүүтэй гэрэлтдэг юм. Ямар ч ажил байсан түүнээс зугатаж болохгүй хэмээн
бодвол ажил удалгүй гарт чинь хялбархан ороод ирнэ.
Зүтгэл оролдлого хэмээх заншил бусад заншилтай адилхан цаг хугацаа өнгөрөхийн хэрээр биенд
хялбархан хэвшээд ирдэг. Тиймээс эгэл жирийн чадвараас өөрцгүй ч нэг удаа зөвхөн нэг зүйлд анхаарлаа
төвлөрүүлэн хийж дуусгавал том үр дүн гарч ирдэг ёстой.
Паул Бакстон жирийн авъяастай хүнээс илүү жир бусын хичээл зүтгэлтэй хүнд найдвар тавьдаг байлаа.
Тэрээр өөрөө " Тийм байх ёстой гэж тангарагласан зүйлдээ бүх хүчээ шавхаж түүнийгээ гүйцэтгэ" хэмээх
Библийн сургаалийг эрэгцүүлдэг байснаас тэр юм. Бас тэрээр өөрийнхөө амжилтын тухайд нэг удаа нэгэн
зүйлд бүхий л хүчээрээ босч сөрсний л ач юм гэж өгүүлдэг байжээ.
Үнэхээрийн үнэ цэнтэй зорилтыг бол баатарлаг зоригтойгоор барьж авахгүйгээр биелүүлж
чадахгүй. Хүний өсөлт хөгжилт бэрхшээлтэй тулалдах зоригийн хүч, өөрөөр хэлбэл оролдлого зүтгэлээс
хамаарч байдаг. Нэг хараад бололцоогүй гэж бодогдох зүйлийн ихэнх нь оролдлого зүтгэлээр бололцоотой
болохыгхараад бид ихээхэн гайхдгийг үгүйсгэж боломгүй.
Найдлага тавих сэтгэл хүчтэй байвал зөвхөн түүгээр боломж бодиг байдал болон хувилдаг. Хүчтэй
хүсэл горьдлого нь бид ямар нэг юмыг хийж гуйцэтгэхийн совин болдог. Гэтэл аймхай хулчгар агаад эргэж
хургасан хүн эхнээсээ ямар нэг зүйлийг өөрөө өөртөө бололцоогүй гэж бодчихдог тул нэг ч ололтод хүрч
чаддаггүй.
Францын залуу офицер үргэлж л өрөөн дотуураа холхиж "хэзээ ч юм, заавал хуурай замын цэргийн
маршал болчихоод үзүүлээд өгнө дөө" гэж чанга дуугаар хэлдэг байсан гэдэг. Залуу офицерын дийлдэшгүй
мөрөөдөл удалгүй бодит биеллээ олжээ. Хожим нь тэрээр командлагчаар дэвшиж нэрээ дуурсган цаашлаад
үнэхээр мөрөөдлийнхөө дагуу Францын хуурай замын цэргийн маршал болж, амьдралаа өнгөрүүлсэн гэдэг.

Monday, October 25, 2010

Сурах эрмэлзлэлээр шатаж яваа хунд хаалт байдаггүй



Гаслант ядуу амьдралтай ч эр зориг хийгээд тэсвэр тэвчээрээ шавхан гаргаж, түүндээ дөрөөлөн улмаар
амжилт олсон уран бүтээлчид олон билээ. Нөгөөтэйгүүр ядуугийн зовлонгоо тэсч чадалгүй хийсч унасан
хүмүүс ч цөөнгүй бий. Зураач Жон Мартин ховорхон гэмээр туйлын ядуу амьдралыг биеэрээ туулсан нэгэн
билээ. Анхныхаа томоохон бүтээлээ туурвихаар ид ажиллаж байх үедээ тэрээр нэг бус удаа өлсч үхэхийн
ирмэгт тулж очиж байжээ. Нэг удаа өөрт нь ердөө ганцхан шиллингийн зоосноос өөр юм байсангүй. Тэр
зоос гайхамшигтай гялгар байсан тул ямагт гараасаа салгалгүй барьж байсан боловч аргаа барсан тэрээр
түүгээрээ талх авч идэхээр явжээ. Талхаа аваад буцах гэж байтал дэлгүүрийн хүн гэнэт Мартины гараас
талхаа булааж авчээ. Тэгээд төлөхөөр өгсөн мөнгийг нь чулуудаад буцаах нь тэр. Гэрэл ойн гялалзаж байсан
өнөөх зоос ядуу зураачид хэрэг болсонгүй. Учир нь тэр хуурамч зоос байсан ажгуу. Оромжиндоо буцаж,
тэндээс эрж хайж байж өчүүхэн талхны үйрмэг олж, түүнийг үмхэж өлсгөлөнгөөс аврагдсан гэдэг.
Ийм бэрх нөхцөлд ч Мартин зургаа бүтээхээр улайрч, бүхий л чадлаараа сэтгэлгээгээ
шавхаж байлаа. Цөхрөлтгүй хичээн оролдож, бас бололцоог алдалгүй барьж байх зориг түүнд
байсан. Хэдэн өдрийн дараа бүтээлээ зарлахад хүмүүс түүний бүтээлийг шагшин магтаж алдар нэр
нь түгжээ.
Ямар ч тохиолдолд хичээл зүтгэлээрээ төрөлхийн билэг авъяасаа улам додомдсоор байх
ахул, өөрийгөө хамгаалах хүч чадал заавал суудаг байна. Хичнээн аажуу удаан байлаа ч заавал
алдар нэр хүрч ирэх нь лавтай юм. Олон агуу их уран бүтээлчидтэй нэгэн адил, Мартины амьдрал
ч үүнийг тодорхой харуулж байна.
Уран зураг, барималтай нэгэн адил хөгжимд ч бусдаас цойлон гарахын тулд хичээл зүтгэл
болон шаргуу оролдлого нэн чухал юм.
Хендел ядрахаа мэдэхгүй, цөхрөлтгүйгээр ая зохиох гэж зүтгэж байлаа. Ялагдал хүлээж
гансрал гутралын байдалд орох тусмаа тэрээр хүчээ улам бүр шавхан дайчилж байлаа. Нэг удаа
өрд баригдаж, бэрх ичгүүр гутаал амссан ч, түүнд огт гуньсангүй.
Тэр жилээ тэрээр"Саул" "Египедийн израйльхүн","Драйдений магтуунд зориулсан
аялгуу", "Арван хоёр дугаар концерт", "Аргосын Жюпита" дуурь зэргийг зохиосон бөгөөд эдгээр
нь цөм түүний оргил бүтээлүүдийн тоонд ордог ажээ. Нэгэн зохиолч Хенделийн тухайд:
" Тэрээр юуг ч эрэлхэг зоригтойгоор давж гарч чадаж байв. Хэний ч тусламжийг авалгүй
ганцаараа арван хоёр хүний ажлыг хийж гүйцэтгэсэн" гэжээ.
Хайндон өөрийн урлалын тухай: "нэгэн сэдэв зурсхийн орвол эцсийг нь хүртэл түүний
араас мөрдөх нь чухал" гэжээ. Моцарт "ажил л миний хэмжээлшгүй баяр баясгалан байдаг" гэж
өгүүлсэн байдаг.
Бетховены хэлэх дуртай үгийг доор сийрүүлбэл: "Сурах эрмэлзлэлээр шатсан авъяаслаг,
хичээл зүтгэлтэй хүнд "энд хүрээд зогсоё" хэмээх хаалт байдаггүй".
Нэг удаа төгөлдөр хуурч Мошиэлс Бетховенд нэгэн дуурийнхаа төгөлдөр хуурт зориулсан
аяны ноотоо гардуулсан бөгөөд түүнийхээ эцсийн хуудасны өнцөгт "Бурхны авралаар эсэн мэнд
дуусах болтугай" гэж бичсэн байлаа. Түүнийг нь харсан Бетховен тэр дор нь үзгээ авч түүний доор
ийн таталгажээ: " Бурханд найдах нь юу вэ. өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун".
Энэ үг л уран бүтээлч Бетховены амьдралаараа туулсан, хамгийн ойр дотны уриа лоозун нь болж
байсан гэдэг .

Friday, October 22, 2010

Ажилла! ажилла! бас дахиад ажилла!



Гоц авьяастайгаа өөрөө хүлээн зөвшөөрдөг залуучуудад өвөрмөц зан төрхтэй нэгэн байхад эрх
танхил ч ажилдаа улайрдаг зантай нь ч олон байдаг. Харин Уилки бол тэднээс өөр байлаа. Тэрээр
цөхрөлтгүй, тогтвортой хичээн зүтгэсээр ирсэн билээ.
"Миний амжилт төрөлхийн билэг авъяас гэхээсээ илүү, газар мөлхөж буй мэт шаргуу зүтгэлийн үр юм.
Миний зураг сайжирсны шалтгааныг ганцхан үгээр илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл шантрахгүй
хичээллэсэн учраас тэр юм" гэж тэрээр өгүүлсэн байдаг.
Хожим Уйлки Лондонгоос явж хямдхан сууцанд амьдрах зуур "Тосгоны улс төрчид" хэмээх зураг зурсан
байна. Энэ зураг сайн үнэлэлт авч, зургийн захиалга ч өсчээ. Гэсэн ч тэрээр урт удаан хугацааны туйлын
ядуу буурай амьдралтай эвлэрэхээс өөр аргагүй болсон юм. Учир нь тэрээр зургаа бүтээхдээ хэтэрхий их цаг
хугацаа байсан тул тэрхүү зураг нь зарагдлаа ч ихэнхдээ ашиг болж чаддаггүй байлаа.
Үнэндээ, тэрээр нэг ширхэг зураг зурахад урьдчилан сайн судалж, хичээнгүйлэн бэлтгэл хийнэ.
Нэг амьсгаагаар зураад гаргадаг зураг нэг ширхэг ч байгаагүй бөгөөд, олонхи зургаа зурж дуусгахад нэлээд
хэдэн жил зарцуулж байв. Зураад дууссан зургийг ч дахин дахин засвар хийж, дараа нь дахин тодруулалт
хийгээд арай гэж гараас гаргана. Ингэж л нөр их анхаарч байсан юм.
"Ажилла! ажилла! бас дахиад ажилла!" .Энэ бол Уилки-ийн лоозун байлаа. Тэрээр чалчих дуртай
уран бүтээлчийг ерөөс үздэггүй байв. Ярихдаа чадмаг хүн үр тарих төдийг бол чадаж магадгүй юм. Гэвч аль
ч үед боловсорсон үр жимсийг хурааж авах нь хэл үггүй гуйцэтгэгч маягийн хүмүүс байдаг. " Цаг үргэлж
ямар нэг ажил хийж байцгаая" хэмээж тэрээр дэмий чалчих хүмүүсийг буруутгаж, залхуу хүнийг зэмлэж
байлаа. Нэг өдөр найздаа ийн ярьжээ:
Уилки Шотландын урлагийн академид сурч байхад, тэр үеийн захирал нь зураач Леонарс-ын үгийг
оюутнууддаа сонсгох дуртай байсан гэнэ.
"Та нар билэг авъяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол
хичээл зүтгэл түүнийг орлох болно", "Тийм учраас л" гэж Уилки үргэлжлуүлэн ярьдаг байжээ. "Би чадлаараа
хичээж зүтгээд үзье гэж шийдсэн юмаа. Билэг авъяас үгүй гэдгээ өөрөө түмэнтээ сайн мэдэж байсан
болохоороо..." гэжээ.

Thursday, October 21, 2010

2.Өөрийгөө эзэмдэх сэтгэлийг ургуулж тордох тухайд



Сийлбэрчин Жон Флексман Лондонд гөлтгөнө (гипс) эдлэлийн жижиг худалдаачны гэр бүлд
төржээ. Бага байхаас өвчинд ээрэгдэж, дэлгүүрийн лангууны сүүдэрт нуруун дороо дэр ивэж зураг зурах,
ном унших зэргээр цаг өнггөрөөж суудаг байв.
Нэг өдөр Флексманд үнэн алдартны шашны нэгэн лам Хомер-ын шүлгүүд хийгээд Сервантес-ийн
"Дон Кихот" номыг уншуулахаар өгчээ. Тэрээр ялангуяа Хомерын бүтээлийн бүх ботиудыг шимтэж
баатарлагийн үзэлд сэтгэл татагдан баатруудынх нь дүрийг бүтээе хэмээн сэтгэл шуударчээ.
Гэтэл түүний анхны уран бүтээл нэлээд эв хав муутайхан болсон гэнэ. Гэвч хүүгийнхээ бүтээлээр бахархсан
аав нь нэгэн сийлбэрчинд үзүүлтэл тэрхүү алдартай сийлбэрчин маань "хн, хн" хэмээн хамар дотроо
дуугарахаас өөрийг үзүүлсэнгүй нүүр буруулан оджээ.
Харин Флексман хүүд уран бүтээлч хүнд байх шилдэг чанарууд бүрдсэн байв. Өөрөөр хэлбэл
хичээл зүтгэл хийгээд тэсвэр тэвчээр гэх мэт. Тэрээр тээнэгэлзэх юмгүй уншиж судласаар бас зураг болон
сийлбэр бүтээхээр чармайж байлаа. Түүний эхний үеийн бүтээлүүдээс хэд хэд нь өнөөг хүртэл хадгалагдаж
ирсэн бөгөөд-тэдгээр нь гайхалтай бүтээл биш ч гэсэн тэр үеийнх нь агуу их тэсвэр тэвчээртэй хичээл
зүтгэлийнх нь ул мөр яах аргагүй тодоос тод үлдсэн байдаг юм.
Түүнд ганцаараа хөл дээрээ босч чаддаг болтол урт удаан хугацаа шаардагдсан билээ. Эхэндээ
нарсны мөчрөн таяг тулж дэгэн догон алхдаг байв. Улмаар таягаа орхиж, явдаг болтлоо өсч хөгжсөн байна.
Амжилт олохоор шийдэж, хичээл зүтгэлийнхээ үр дүнд итгэлтэй байх тухайд
Зураач Дэвид Уилки-ийн амьдрал ч оролдлого зүтгэл, чармайгч төлөвөөр дүүрэн ажээ.
Шотландын, үнэн алдартны шашны санваартны гэр бүлд төрсөн
тэрээр бүр багаасаа уран сайхны авъяасаа харуулжээ. Сургууль дээрээ хойрго, тааруухан сурагч мөртлөө,
хүнийг зурах болохоороо гайхалтай нямбай болно. Бүрэг дуугайхан бага наснаасаа эхлэн тэрээр эрчимлэг
зан чанарыг биедээ нууж байжээ. Тэр чанар нь амьдралынх нь туршид түүний онцлог шинж болсон юм.
Тэрээр цаг ямагт зураг зурах бололцоо нөхцлийг хайж байдаг байлаа. Сүмийн хана, голын захын
элс зэрэг нь түүний зорилгоо биелүүлдэг дуртай газар нь байв. Ямар ч зүйл байсан арга эвийг нь олох
төдийд зураг зурахад хэрэг болдог аж.
Галын шилээврийн хугархай модоор бийр хийж, зөөлөн чулуугаар дэлгэц хийж, ноорхойг хэдэрсэн
гуйлгачинтай дайралдвал шууд л тэр хүн, зургийнх нь сэдэв болно.
Бусдын гэрт очихоороо хананд нь эрээчиж орхидог тул, ханаа хараад нөгөө жаалхүү Уилки ирээд явжээ
гэдэг нь төвөггүй ойлгогддог байсан гэнэ. Тэр ч байтугай цэвэр цэмцгэрт дуртай эхнэрүүд дураараа занд нь
уурсаж байсан бололтой.
Эцгийнх нь хувьд санваартан хэмээх ажил үүрэг гүйцэтгэх тул, зураач гэх мэт "нүгэл ихтэй" ажилд
туйлын дургүй байв. Тийм боловч хүүгийнхээ шийдлийг өөрчлөхдөө тулсангүй, эцэст нь хүү нь зураач
болохоор бэрхшээл төвөгтэй өгсүүрзамаар шийр заан авирах болсон билээ.
Тэрээр Шотландын урлагийн сургуульд орохоор санал тавьсан ба бүтээл нь бүдүүн болхи тул учир
дутагдалтай гэдэг шалтгаанаар зөвшөөрөгдсөнгүй. Гэсэн ч улам илүү шилдэг бүтээл туурвитлаа хичээн
зүтгэсээр удалгүй амжилттай тэнцсэн байна. Элсэн орсноосоо хойш ч түүний ахиц дэвшилт алгуур удаан
байсан ч хөрөг зураг урлахаар шимтэж буй түүний өөрийнх нь дүр зураг амжилт олохоор шийдэж, хичээл
зүтгэлийн үр дүндээ баттай итгэлтэй

Tuesday, October 12, 2010

Цаг ямагт хамгийн сайнд хүчээ зориулж, алхам алхмаар урагшлаарай



Байгалийн зураач Тигпег "Английн Клауд" хэмээн нэрлэгдэж ирсэн бөгөөд, бүтээлийн онцлог нь язгуур
шинждээ бус түүний амьдралдаа хөлөө олж өндийж ирсэнтэй нь ижилсэх тал ихтэй байдаг. Тurner бас л
ажил хийж мөнгө олж, суралцсаны эцэст алдар нэр олсон уран бүтээлч билээ.
Түүний эцэг нь Лондонд үсчний газар эрхэлж байсан учир, тэрээр хүүхэд байхаасаа ажилд нь тусладаг
байлаа. Нэг өдөр тэрээр мөнгөн цар дээр сийлэх хээний загвар хийж байхад нь нэгэн үйлчлүүлэгч тааралдаад
тэрхүү зурагны сайхан болсныг сонирхож, зургийн авъяасыг нь хөгжүүлж үзвэл яасан юм бэ? хэмээн эцэгт
нь зөвлөжээ. Энэ явдлаас санаа авч Тurner зургийн зам руу хөл тавьсан ажээ.
Залуу уран бүтээлчдийн дийлэнх нь зам зуураа олон бэрхшээлтэй тулгардагтай нэгэн адил Тигпег ч
тэр жишгээс тойрсонгүй. Түүгээр барахгүй тэрээр ядуу байсан тул зовлон бэрхшээл бүр ч их байлаа. Тэрээр
зураг урлахын зовлонг тоолгүй, ясаа гартал боловсрохуйд зүтгэв.
Бусдын зургийг будаж өгөх мэтийн ажил байсан ч зөвшөөрч нэг оройдоо хагас крон олж, түүгээрээ
оройн хоол иддэг байлаа. Тэрээр ийнхүү мөнгө олохын зэрэгцээ мэргэжлийн технологи эзэмшиж байв. Бас
аяллын хөтөлбөр болон хэвлэлийн газрын хүсэлтийг зурж, номын зургийн ажлыг ч хүлээн авч, түүгээрээ
өчүүхэн бага мөнгө олдог байлаа. "Тэр үед, үүнээс өөрөөр явах зам надад байсан болов уу? Энэ л миний
хийж чадах хамгийн сайн дасгалын арга байсан юм" гэж хожим өгүүлж байжээ.
Тэрээр өөрт нь таарч тохирохгүй ажлыг ч анхааралтай хянамгай гэгч нь хичээнгүй хийдэг байв.
Цаг ямагт хамгийн сайнд хүчээ шавхаж өмнө хийснээсээ нэг хоёр алхмаар урагшилсан зүйлийг зурж бутээе
хэмээн чармайсан юм. Түүнтэй адилхан ажил хэрэгт хичээнгүй хандвал хэн ч гэсэн нүдэнд нь харагдсаар
буй өсөлт дэвшилтэд хүрэх нь дамжиггүй.
Тurner-ийн зургийн авъяас ийнхүү өсч дэвжсэн юм. Харин түүний тухай үүнээс илүү магтах нь
илүүц байж магад. Яагаад гэвэл, бидний үед хадгалагдаж үлдсэн түүний бүтээлүүд түүний алдар нэрийн
баттай хөшөө дурсгал болж байгаагаас тэр билээ.

Tuesday, October 5, 2010

Зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ байдаг



Төрөлхийн билэг авъяастай төрсөн хүнд ч урлагийн хүрээгээ тэлэхэд нь урт удаан жилийн тасралтгүй
хичээл зүтгэл хэрэгтэй. Балчир бага насандаа тэнгэрийн хүү хэмээн нэрлэгдэж байгаад, түүний дараа
авъяасаа сэлбэхээ алгуурлаж, эцэст нь "жирийн хүн" болж хувирсан жишээ олон бий.
Үүний томоохон жишээ нь зураач Бенжамин Вэст билээ. Тэрээр ердөө долоохон насандаа эгчийнхээ дүүжин
орон дээр унтаж буй хүүхдийг хараад, түүний үзэсгэлэнтэйд сэтгэл хөдөлж, яаран цаас бэлдэж, нялх
хүүгийн царайг зурж эхэлсэн гэдэг. Энэхүү багахан зүйлээр түүний уран бүтээлчийн авъяасын тухай дэлхий
даяар шуугиж , гоц авъяастай жаал хүүгийн алдар нэр хангалттай өсчээ. Харин хэтэрхий эртэдсэн амжилт
жаал хүүгийн ирээдүйд гарзтай ҮР дүн авчирсан байна. Тэгээгүй бол тэрээр агуу их зураач болох байсан нь
дамжиггүй.
Лавтай тэрээр ихээхэн нэр алдартай байсан боловч түүнийгээ эрдэм болгон, турших алдахын
зүдүүрийг туулж байж олж аваагүй билээ. Тиймээс эцэст нь тэрхүү нэр алдар удаан үргэлжлээгүй тэгсгээд
дууссан ажээ.
Нөгөө талаар, хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй оролдож хичээсээр агуу их ур ан
бүтээлч болсон хүн олон бий.
Францын зураач Клауд Лорран хөдөөгийн ядуу гэр бүлд төрж, эхлээд нарийн боовчныд шавиар
оржээ. Түүний дараа сийлбэрчин байсан ахаасаа сийлбэрийн технолог сурч, тэндээс улмаар у ран бүтээлийн
гараагаа эхэлжээ.
Нэг өдөр явуулын нэгэн худалдаачин Клаудын авъяасыг олж харж, түүнийг Итали руу дагуулж
явах хүсэлтэйгээ хэлж ахыг нь ятгажээ. Тэрээр ахаасаа зөвшөөрөл авч Ром руу гарч, зураач Агостина Ташш-
ийн гэрт зарцаар суух болов. Ташш-аар байгалийн зургийн эрдэм заалгасан Клауд удалгүй өөрөө бүтээлээ
гаргаж эхлэлээ. Үүний үрээр олон орноор явж, зургийн авъяасаа тордсон байна. Ийнхүү Клауд олны
анхаарал татах болж, түүний алдар нэр Европ даяар түгжээ.
Клауд байгалийн янз бүрийн илэрхийллээс зургийнхаа амин сүнсийг олж авах дасгалыг цаг ургэлж хийж
иржээ. Өдрийнхөө ихэнхийг байшин барилга, газар, мод зэргийг зурж өнгөрүүлэх нь олонтоо байлаа.
Өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тэнгэрийг ажиж,нүүгээд өнгөрөх үүлсийн хувирал хийгээд нарны
гэрлийн цацрах байр байдал сэлтийг ажигладэг байлаа.
Ийнхүү цаг ямагт дасгал сургууль хийсний ачаар Клауд бага багаар зургийн чадвар хийгээд билгийн
хараагаа өргөжүүлж, улмаар "хамгийн дээд байгалийн зураач" хэмээх алдар хүндийг хүртсэн билээ.

Thursday, September 30, 2010

I like this sound.

"Би одоо ч суралцсаар л байна"



Өмнө өгүүлсэн зураач Леонорстой нэгэн адил Микеланжело ч оролдлого зүтгэл нэн чухал гэдэгт
хатуу итгэж ирсэн билээ. Сэтгэлийн хөдлөлөөсөө шалтгаалж, цүүцээ чөлөөтэй эзэмших хүртэл дадал сууж
чадвал толгойдоо орж ирсэн бодлоо том чулуунд тэр хэвээр нь илэрхийлж чаддаг болно гэж тэр хэлдэг байв.
Микеланжело цуцахаа мэдэхгүйгээр уран бүтээлдээ улайрдаг хүн байв. Тэрээр тухайн үеийнхээ уран
бүтээлчдийн хэнээс нь ч илүү удаан цагаар ажилладаг байсан бөгөөд энэ нь түүний эгэл даруухан
амьдралын дадал хэвшлийнх нь ач байлаа.
Бараг бүх л өдөржингөө бүтээлтэйгээ зууралдах Микеланжелод хэрэгтэй гэж үздэг зүйл нь нэг
зүсэм талх, нэг хундага дарс төдий байв. Орондоо орлоо ч голдуул шөнө дунд босч, ажлаа үргэлжлүүлнэ.
Тэр үедээ зузаан цаасан малгай дээрээ лаа хавчуулаад гэрэл гаргаж, тэр малгайгаа өмсөөд сийлбэрээ
гэрэлтүүлж, цүүцээр засч эхэлнэ. Ядарвал хувцастайгаа зүүрмэглэж, ядаргаагаа гарвал тэр даруй ажилдаа
эргэж ордог ажээ. Микеланжелогийн өөрийнх нь хайртай бүтээлүүдийн нэгэнд элсэн цаг гартаа барьсан
өвгөн хүн тэргэнцэр дээр сууж буй сийлбэр орох бөгөөд уг элсэн цагдээр "би одоо ч суралцсаар байна" гэсэн
үг сийлээстэй байдаг.
Уран бүтээлчийн агуу их бүтээлийг үзлээ ч түүнд шингэсэн хүчтэй тэвчээр бүхий хичээл зүтгэл
хийгээд он удаан жилийн нөр хөдөлмөрийн ул мөрийг мэдрэх хүн цөөхөн. Мэдээжээр тэдгээр бүтээл
хялбархан, богинохон хугацаанд бүтээгдсэн мэт бодогддог. Гэвч түүний цаана уран бүтээлчийн төсөөлөхийн
аргагүй зүдэргээ оршиж байдаг билээ.
Нэг өдөр Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж, өөрийнхөө цээж баримлыг бүтээж
өгөхийг хүсчээ. Тэрээр арав хоногийн дотор түүний баримлыг дуусгаад тавин ширхэг алтан лэвсгэрт
төлөхийг хүсчээ. Язгууртан "арав хүрэхтэй үгүйтэй хоногт бүтээсэн бүтээлийн тухайд ёсноос гадуур их
мөнгө байна даа" хэмээн ундууцав.
Микеланжело хариуд нь: "Ноёнтон, та нэг зүйл мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан
хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд миний бие гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг..." гэжээ.
Түүний энэхүү үгнээс харахад урлаг угаас хүний амьдрал өөрөө мөн бөгөөд амжилтынх нь нөхцөл түүн
дотор нуугдаж байдаг болой.

Thursday, September 23, 2010

Ажил хөдөлмөр


Өөдлөх хүслийн өмнө хаалт байдаггүй
1.Өөрийгөө боловсруулахуй
Аугаа их урлаг бусад салбарын нэг адил чөмөг дундрам хүчин зүтгэлийн дүнд буй болдог.
Гайхамшигт уран зураг ч, чансаатай уран баримал ч аль аль нь тохиолдлын бүтээлээс эрс өөр юм. Уран
бүтээлчийн гаршиж мэргэшсэн бийрний таталт, хурдан шалмаг ажиллагаа нь хэдийгээр тэнгэрлэг авъяас гэж
хэлж болох боловч, яах аргагүй тасралтгүй боловсорсны үр дүн билээ.Зураач Леонорс ч иймэрхүү үзэл
бодолд итгэж иржээ. "Гайхалтай урлагийн бүтээл нь гоц авъяас, төрөлхийн билгийн нүд, бурхан тэнгэрээс
хайрласан хишиг зэрэг үгээр илэрхийлэгддэг боловч угтаа бол зохиогчийн нөр их зүтгэлийн хүчээр бүтдэг
зүйл болой" гэж өгүүлсэн байдаг. Бас тэрээр нэгэн захидалдаа "Уран зурагт ч тэр, бусад ямар ч урлагт
ялгаагүй, төгөлдөр бүтээл бий болгоё хэмээн шийдсэн л бол, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бүхий
л оюун санаагаа тийш нь цутгахгүй бол болохгүй" гэжээ.
Бас өөр нэг тохиолдолд "Уран бүтээлч болж бусдын өмнө нуүр улайхгүй явъя гэвэл, санаа бодлоо
нөгөө тийш хандуулахгүйгээр өглөө ч, өдөр ч, шөнө ч нэгэн үзүүрт сэтгэлээр бүтээл рүүгээ чиглүүлэх ёстой
юм. Үүнийг зугаа цэнгэлийг аль эрт огоорч, нямба барих гэж нэрлэвэл илүү зохилтой" гэж бичсэн байдаг.
Мэдээж хэрэг, төрөлхийн авъяасгүй хүн хичнээн хүчээ шавхан зүтгэж үзлээ ч гайхамшигтай уран бүтээлч
болж чадахгүй. Авъяасыг тэнгэрийн харьяат гэж үзвэл тэрхүү авъяасыг уудлан гаргаж, төгөлдөржүүлэх хүч
нь өөрийгөө боловсруулах арга юм. Харин бүх хүмүүст эрх тэгш бололцоо олгож байдаг сургуулийн сурган
хүмүүжүүлэхээс энэхүү өөрийгөө боловсруулах арга нь авъяасаа хөгжүүлэхэд хавьгүй илүү хэрэг болох юм
гэж хэлэхэд илүүдэхгүй.
Уран бүтээлч хүн нэр алдар олох нь ерөөс аз хийгээд тохиолдлын хүч бус, нөр их оролдлого, хичээл
зүтгэлийн үр дүн мөн.
Уран бүтээлчдийн дунд алдар нэрээрээ эд баялагт хүрсэн хүн бий боловч, зөвхөн эд баялаг тэдний
гол зорилго болох явдал ховор. Үнэн хэрэгтээ уран бүтээлч хүн залуугаасаа эхлэн өөрийгөө хөсөр хаятлаа
бүтээлч үйл ажиллагаанд зүтгэж байдаг бөгөөд зөвхөн мөнгө хүсэх хүн иймэрхүү бэрх хөдөлмөрөөр дүүрсэн
амьдралыг туулахгүй нь лавтай. Урлагийн сүнсийг нэхэмжлэгч нь баяр баясгалан бөгөөд тэрхүү баяр
баясгаланг олох төдийд уран бүтээлч хүн сэтгэл нь бүрэн дүүрэн ханадаг. Эд баялаг нь хааяа түүнд бараа
болох тохиолдлоос ер хэтэрдэггүй.
Өөртөө итгэлтэй уран бүтээлчдийн олонхи нь өөрсдийн тэнгэрлиг авъяасын зоргоор амьдардаг
агаад хүмүүсийг аялдан дагалдах дургүй. Испанийн зураач Либела өндөр алдар хүнд, эд баялаг олсон
хойноо ч тансаг амьдралд хордохоос дургүйцэж урьдынхаа ядуу буурай амьдралдаа эгэн очиж уран бүтээлээ
туурвиж байсан гэдэг.
Бас алдарт Микеланжело мөнгөний төлөө зураг зурж буй зураачийн тухайд юу хэлэх вэ? гэсэн
асуултад хариуллахдаа: " Яаж ийгээд баян чинээлэг болохсон гэсэн хүслээ хаяхгүй байх тусам уран
бүтээлчийн хувьд цааш хол ахих зам нь хаагдана" гэжээ.

Wednesday, September 15, 2010

Хичээнгүй хийгээд төлөв даруу амьдрах



Чарльз Белл мэдрэлийн системийн талаар шинээр шинжлэх ухааны тайлбар хийсэн бөгөөд тэрээр
хатуу тэвчээртэй, нугарашгүй хүн байлаа.
Мэдрэлийн үйл ажиллагааны тухайд тэр үед янз бүрийн тайлбар үй олон байвч , энэ салбарын судалгаа
гурван мянган жилийн өмнө эртний Грекийн Демокрит, Анаксагорын үеэс бараг урагш дэвшээгүй байсан нь
тодорхой байлаа.
Белл олон жилийн турш, анхааралтай, нарийн нягт туршилт дахин давтан хийж, 1812 оноос хойш
судалгаандаа тулгуурлан өөрийн байр сууриа цуврал илтгэлээр илэрхийлж иржээ. Тэрхүү илтгэлд бүдүүлэг
биет амьтнаас амьтдын ертөнцийн хаан- "хүн"-ийг хүртэл мэдрэлийн системийн хөгжлийг нягт нямбай
судлаж, тов тодорхой тайлбарлажээ .
Беллийн нээсэн баримт ийм юм: нугасны мэдрэлд хоёр хөдөлгөөн байдаг. Тэр нь нугасны хоёр үндэснээс
үүсдэг. Нэг талын үндэснээс үүссэн мэдрэл хүний сэтгэхүйг дамжуулж, нөгөө талаас үүссэн мэдрэл нь
мэдрэхүйг дамжуулдаг байна.
Белл энэхүү санааг дөчин жилийн турш сэтгэлдээ хадгалсаар 1840 онд хамгийн сүүлийн илтгэлээ
Английн шинжлэх ухааны хүрээлэнд өргөн барьжээ. Гэвч тэрвээр Харвей, Женнер нарын адил доог тохуу,
эсэргүүцлийн угаал хүртсэн байна.
"Дараа дараалан илтгэлээ гаргахын хэрээр эмч хэмээх нэрээ хадгалахад бэрх түвэгтэй болж, нэг мэдэхэд нэг
ч өвчтөн ирэхгүй болсон байв" гэж хожим бичиж үлдээсэн байдаг. Гэвч түүний онолын үнэ цэн хүлээн
зөвшөөрөгдөх болоод ирмэгц "би ч энэ тайлбарыг анх нээсэн юм" хэмээн шаардах хүн дотоод, гадаадад
гэнэт олноороо үзэгдэх болсон гэдэг. Харин юутай ч Беллийн амжилт эцсийн эцэст шинжлэхухааны
баталгаатай тайлбар мөн хэмээгдэж бүрэн төгс хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
Амьсгал хураахынхаа өмнөхөн, алдарт биологич Кюбиер өөрийнх нь нүүр нэг тал руугаа
татваганан мурийхыг хуруугаараа заан асрагчдаа "Хараач хөөе! энэ шинж тэмдэг Беллийн онолын зөв
гэдгийг баталж байна" гэж хэлсэн гэдэг.
Одон оронч Вилъям Харшел-ийн амьдрал ч дуусашгүй хичээл чармайлтаас бүтсэн билээ.
Германы ядуу хөгжимчний гэр бүлд төрсөн Харшел залуудаа Англид очиж, цэргийн хөгжмийн
салаанд орж, цоор хөгжим үлээдэг байв. Түүний хөгжмийн авъяасыг удалгүй нэгэн эмч мэдээд, түүний гэрт
очдог болов. Харшел концертод хийл тоглож, сүмийн найрал хөгжимд оролцох зэргээр орлого олж, завтаа
цагтаа эмчийн гэрийн номын санд шамдан хичээллэдэг байлаа.
Тэр үед одон орны нээлт удаа дараалан гарч Харшел ч энэ шинжлэхухааныг ихээхэн сонирхох болов. Эхлээд
найзаасаа жижиг дуран авай зээлж авсан бөгөөд удалгүй тэр нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй болж, бүр
том дуран авай хэрэгтэй болжээ. Гэвч авъя ч гэсэн өндөр үнэтэй учир аргагүй байдалд орж гар хийцний
дуран авайг өөрөө бүтээе гэж бодох болжээ.
Дуранд тусгалын толь хамгийн чухал агаад гүвгэр талын металл толийг бүтээхэд өндөр технологи
хэрэгтэй байдаг. Харшел цуцалтгүй хөдөлмөрлөсний үр дүнд диаметр нь таван фут-ийн тусгалтай толь
бүхий дуран авайг бүтээж, Санчирын тойрог болон түүний дагуул одыг ажиглаж тооцоолоход амжилт
олжээ.
Харшел энэ амжилтдаа сэтгэл ханалгүй цаашлан асар том дуран авай бүтээхийг оролдох болов.
Диаметр нь долоон фут-ийн тусгалын толь бүтээхийн сацуу, санаанд хүрснээ хийх хүртлээ мянга нэг зуун
ширхгийг туршин бүтээсэн гэдэг. Түүгээр үл барам амьдралынхаа салшгүй хэсэг болсон хөгжмөө
орхисонгүй. Концерттой үедээ завсарлагын цаг болонгуут тайзаа орхиж, дуран бүтээж буй газраа эргэн ирж
ажиллаад цоороо үлээх ээлжээ дөхөнгүүт буцаж очдог байжээ.
Ийнхүү урт удаан жилийн хичээл зүтгэлийн үр цэцэглэж, Харшел удалгүй нарны аймгийн долоо
дахь гариг Тэнгэрийн ванг нээсэн байна. Тэрээр энэхүү гаригийн хөдөлдөг зам хийгээд хөдөлгөөний
хурдыг нарийвчлан тооцож, үр дүнгээ Английн шинжлэх ухааны академид илтгэв. Жирийн цоор
хөгжимчний нэр гялалзан гэрэлтэх болж, 3-р Жорж-ийн хүндлэлийг хүлээжээ.
Харин Харшел алдар цуутан болсон ч, алдар нэр олоогүй байсан үеийнх шигээ элгэмсэг хийгээд төлөв даруу
зангаа ер хувиргаагүй гэдэг.
Бэрхшээлийг гэтлэн давж ялаад агуу их амжилт олсон энэ мэт хүмүүсийн жишээ эрт эдүгээгийн
түүх намтар бичлэгт ч цөөхөн буй за.

Monday, August 23, 2010

Хөндийн замаар алхаж яваа мэт чимээгүйхэн амьдрал



Женнерийн нээлт яаж байж хүлээн зөвшөөрөгдөх болов? Эхлээд үл ойшоогдож, тун удалгүй яс
хугарам эсэргүүцлийн үгсээр булагдаж байв. Цэцэг өвчний вакцины үр ашгийг тайлбарлаж
түүнийг дэлгэрүүлэхээр Лондонг зорьсон Женнер тэр цагийн анагаах ухааны ертөнцөөс хоосон ам
өмхөж, гурван сар шахам дэмий чармайлт гаргавч тэр болгондоо нутаг орондоо буцахаас өөр
замгүйд хүрдэг байлаа.
Түүгээр зогсохгүй Женнерийн эрмэлзлэл хүмүүсийн дунд гуйвуулагдан тархаж, хов жив
хийгээд гүтгэлгээр гутаагдаж байв. "Тэр муу золиг, үхрийн сүүнээс гардаг өвчний нянг хүний
биенд суулган, хүнийг "адгуус мал" болгон тамд унагаахаар зэхэж байна гэнэ" гэж байлаа. Малчид
вакциныг "шулмын нэг төрлийн увидас" хэмээн эсэргүүцнэ. Вакцин хийлгэсэн хүүхэд "царай нь
үхэр шиг болж хувирдаг гэнэ", "дух нь хавдаад эвэр ургадаг гэнэ", "дуу хоолой нь хүртэл үхэр
мөөрч байгаатай ав адилхан болдог гэнэ" гэх мэт эцэс төгсгөлгүй цуу яриа энд тэндгүй тархжээ.
Нэг тосгонд хамгийн анх Цэцгийн вакцин хийлгэсэн эрэгтэй хүнийг гадаа явж байхад тосгоны
хүмүүс чулуу нүүлгэж, гэр лүүгээ зугатааж орохоос өөр аргагүй болж байсан гэнэ.
Гэлээ ч Женнерийн аргад лавтай үр өгөөжтэй зүйл байсан тул, ийнхүү эсэргүүцлээс
хамааралгүй цэцгийн вакцинд итгэдэг хүмүүсийн тоо удалгүй өсөв. Хоёрын зэрэг язгууртан эмэгтэйн
нэр хожим хүмүүст ам дамжин яригдаж, их хүндлэлийг хүлээсэн билээ. Яагаад гэвэл тэд зориглон өөрийн
хүүхдүүддээ цэцгийн вакцин хийлгэсэн ажээ. Язгууртан давхрааны иймэрхүү үйлдэл тэр цагийн завхралыг
арилгах үүд хаалга болж өгсөн байна.
Ийнхүү анагаах ухааны ертөнцөөс үлээх хорт салхи бага багаар хувирах болов. Цэцэг өвчний
вакцин чухал гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхлэнгүүт Женнерийн үр дүнг завших гэсэн эмч хүртэл гарчээ.
Гэвч эцсийн дүнд Женнерийн нотолгоо ялж, тэр цэцэг өвчний вакциныг анх нээсэн хэмээн олон түмнээс
хүндлэл хүлээх болсон байна.
Женнер амжилтын оргилд хүрснийхээ дараа ч хувь муутай, алдар нэргүй үеийнхээ номхон
хүлцэнгүй байдлыг алдахгүй байдаг байлаа.
"Лондонд шилжин суурьшиж, эмчээр ажилла, жилийн орлого чинь баараггүй нэг түмэн фунт" гэж түүнд
хэлэхэд тэрээр эрс эсэргүүцэв.
"Залуу байхдаа би хөндийн замаар алхаж буй мэт чив чимээгүй, илүү дутуугүй амьдралыг хүсч
ирсэн билээ. Тийм мөртлөө өтөл настай өнөө цагт яаж өөрийн биеэ өндөр газар луу өгсөөн хөтлөх билээ дээ.
Баян чинээлэг хийгээд нэр, алдрыг хүсэх нь миний дуурайхуйц амьдрах арга биш байхаа" гэсэн гэдэг.

Monday, August 16, 2010

Бодоод суулгуй туршаад уз



Харвейгээс дутахгүй халуун чулуу долоосон нь цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх
аргыг нээж, түүнийгээ хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг хүссэн Эдвард Женнер билээ.
Тэр цаг үед, хэзээний үхрийн бодоо өвчин байдаг нь мэдэгдэж, Женнерийн төрсөн нутгийн
саальчин хүүхнүүдийн дунд" үхрийн бодоогоор өвчилсөн хүнд цэцэг өвчин тусдаггүй" гэсэн яриа
өргөн тархсан байлаа. Харин анагаах ухааны ертөнцөд тэрхүү тайлбар ор үндэсгүй, дэмий
ярианаас хэтрэхгүй хэмээн нэгэнт шийдэгдсэн, хэн ч тэрхүү үнэнийг баталж үзье гэсэнгүй.
Женнер ч тэрхүү асуудалд анхаарлаа хандуулах болсон нь тохиолдлын учралаас болсон ажээ.
Залуудаа тэрээр Содбелид эмчийн туслагч болж эрдмийн ажилдаа шамдаж байсан бөгөөд, тэнд
тосгоны нэг охин хааяа үзүүлэхээр ирдэг байлаа. Эмч түүнийг цэцэг өвчтэй гэж оношлоход сайхь
охин гайхсан мэт хүзүүгээ гилжийлгээд "Цэцэг өвчин гэжүү?,тийм учиргүй байх аа. Яагаад гэвэл
би, үхрийн бодоо өвчин тусч байсан удаатай юм чинь" гэжээ.
Охины үг Женнерийн зүрхийг зүүгээр хатгах мэт болов. Тэгээд тэрхүү асуудлыг шууд
судлан шинжлэхээр шийдэж, ажиглалтаа хийж эхэлжээ.
Женнер үхрийн бодоод, хүнийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэгэн зүйл байгаа юм
биш биз гэсэн санааг хамтрагч эмч нартаа хэлсэн байна. Гэвч цаадуул нь эл саналыг нь сонсоод
инээлдэж байсан төдийгүй, бүр тийм үл гүйцэлдэх тайлбар дэгдээгээд хамтран зүтгэгчдээ эвгүй
байдалд оруулаад байх юм бол эмчийн ертөнцөөс хөөхөөс өөр аргагүй гэж түүнийг буруутгаж
байв. Түүний дараа Женнер Лондон явж, нэрт эмч Жон Хантерт очиж шавь оржээ. Тэр явдал
түүний хувьд туйлын азтай хэрэг байв. Хантерт өөрийн бодлоо ярихад тэрхүү нэрт анатомич:
"Бодоод суугаад байлгүй, туршаад үзэгтүн. Харин тэвчээртэйгээр, бат ноттой хийж үзэх нь чухал
шүү" гэжээ.

Wednesday, July 7, 2010

5.Итгэл хүч болдог



Бусдад хүлээн зөвшөөрөгдөлгүй байсаар халуун чулуу долоосон хүн аггуу хүмүүсийн дунд олон.
Гэвч агуу хүн, бусдын үнэлэлт сэлтийг тийм ч ихээр тоодоггүй. Өөрийнхөө хувь нэмрийг чин үнэнчээр
гүйцэтгээд сэтгэл нь ханавал, тэдний хувьд зүйрлэшгүй баяр хөөр болж байдаг. Вильям Харвей цус биеийн
дотор эргэлдэж байдаг гэсэн баримтыг анх нээсэн эмч билээ. Тэрээр энэхүү тайлбарыг нийтэд зарлах
хүртлээ найман жил гаруй судалж, бэрх төвөгтэй туршилтыг дахин дахин хийж өөрийнхөө нээлтийн зөв
болохыг баталсан юм. Гэлээ ч тэрхүү тайлбар тэр цагийн эрдэмтдийн ертөнцөөс улангассан эсэргүүцэл
хүлээнэ гэдгийг тэрвээр багцаалдаж байсан бололтой. Харвей удалгүй өөрийн нээлтийг нэг ном болгон
нийтлэв.
Тэрхүү илтгэл хэллэг нь хүртэл эеврүү агаад илтгэлийн гол утгыг хялбар тайлбарлаж, сэнхрүүлэх
чадвараар баялаг байв. Гэсэн хэдий ч түүнийг зөвхөн тохуурхлын дуу хоолой хүлээж авсан юм.
Түүний тайлбар нь галзуу солиотой луйварчны чалчаа үг гэж тооцогдон зүйл дуусчээ.
Хэсэг хугацаанд Харвейн тайлбарыг дэмжих хүн нэг ч гарсангүй. Түүний чихэнд хүрч буй бүхэн
нь доромжлол, доог тохуу л байлаа. Тэрээр эртнээс нааш гүн хүндэтгэн үзэж байх ёстой анагаах
ухааны сүр хүчинд эргэлзээ төрүүлсэн мунхаг мугуйд этгээд хэмээгдэж, түүний тайлбар Библийн
судрын бишрэл итгэлийг эвдэж, ёс суртахуун хийгээд шашин шүтлэгийн үр үндэс сэлтийг ч
эвдлэх зүйл хэмээн буруутгагдсан байна.
Харвей эмчийн ажлаа ч санаснаараа хийж чадахгүй болов. Найз нөхдийн ихэнх нь
түүнийг орхин оджээ.
Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа сэтгэлгээний сайн мууг ялгадаг хүмүүсийн
дунд түүний тайлбар бага сагаар анхаарал татаж эхлэсэн байна. Харин цусны циркуляци шинжлэх
ухааны батлагдсан үнэн болж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэлээ хорин таван жил
шаардагдсан билээ.

Monday, July 5, 2010

"Цаг хугацаа гэдэг арилж үгүй болдог зүйл,арилж үгүй болохын нүгэл нь бидэнд буй"



Цаг хугацаа гэдэг арилж үгүй болдог зүйл, арилж үгүй болохын нүгэл нь
бидэнд бий. Оксфордын нэгэн коллежийн цаг дээр сийлсэн энэхүү гайхамшигтай үг шиг залуу хүмүүсийн
хүмүүжил сахилгад тохиромжтой үг үгүй юм. Мөнхийн энэ ертөнцийн үнэн дотор, өчүүхэн бага цаг хугацаа
л бидний чөлөөтэй шийдлийн мэдэлд байдаг. Тэгээд хүний амьдралтай адилхан, цаг хугацаа ч гэсэн өнгөрч
орхивол дахиад дуудан эргүүлж болдоггүй. Санваартан Жексон: "Хорвоогийн эд баялгийн тухайд бол урьд
нь ужид самуунд байдгаа барлаа ч гэсэн ирээдүйдээ арвилан хэмнэлтэд шамдаж чадвал түүгээрээ тэнцээд
авч магадгүй юм. Харин "өнөөдөр дэмий үрсэн цагийг маргаашийн цагаар зээлдэж нөхье" гэж хэн хэлж
чадах юм бэ?" гэжээ. Цаг хугацаа гэдэг ховор чухал өмч юм. Өнгөрсөн үеийн суут хүмүүс бүгдээрээ цагийг
үр ашигтай ашиглаж баялаг сэтгэлгээ болон амжилт бүтээлийг төрүүлж, тэрхүү эрдэнэсийг хойч үеийн
бидэнд үлдээж өгсөөр ирсэн билээ. Амжилт олох хүртлээ асар их цаг хугацааг тэвчин элээж, хичээн
зүтгэсээр ирсэн хүний жишээ цөөнгүй байдаг. Ньютон "Он дарааллын бичиг" бүтээлээ өөрийн санаандаа
хүртлээ арван таван удаа засварлан бичиж, түүхч Гибон "Өөрийн намтар"-ын гар бичмэлээ 9 дахин зассан
гэдэг. Хьюм "Англи улсын түүх" бүтээлээ бичиж байхдаа өдөрт 13 цаг ширээндээ суудаг байжээ.
Монтескью өөрийн бүтээлийн тухай найздаа ярихдаа: "Чи энэ номыг хоёр гурван цагийн дотор уншаад
дуусгаж магадгүй. Харин туүнийг бичихээр адгаж суух үеийн миний алжаал ядаргаа гэдэг толгойны үс цайх
шахуу бэрх зүйл байсан юм шүү гэжээ
Сэтгэлдээ орж ирсэн санаа, үзэж сонссон бодит баримтыг зайлшгүй бичиж тэмдэглэж үлдээдэг
заншлыг эзэмших хэрэгтэй. Ингэвэл хүчтэй сэтгэгдэл санаанд тод үлдэж, чухал зүйлийг марталгүй авч
хоцордог. Бэкон олон тооны гар бичмэл үлдээгээд эцэслэсэн бөгөөд түүнийгээ "бүтээлдээ хэрэглэхээр
бичиж тэмдэглэж авсан санаанууд" гэж гарчигласан байжээ.
Пай Смитт залуу байхдаа эцгийнхээ хамтаар номын үйлдвэрт очиж үзэж байсан бөгөөд тэр цагаас эхлэн
өөрийнхөө уншсан номын чухал хэсгийг товчлон авч, өөрийн шүумж сэтгэгдлээ ч бичиж буулгах заншилтай
болжээ. Тэрээр бүхий л амьдралдаа материал цуглуулахад идэвхийлж ирсэн бөгөөд "цаг ямагт суралцаж,
урагшилж, мэдлэг хуримтлуулж байх" гэж намтар бичигч хүнд ахадмаар шахам мэрийн чармайгч байлаа.
Ийнхүү бичиж тэмдэглэсэн дэвтэр нь зохиол бүтээл туурвихын сацуу эрт эдүгээгийн хэрэг явдлын гайхам
эрдэнэсийн агуулах болох нь дамжиггүй.
Нэрт эмч Жон Хантер ой тогтоох чадвараа муудахаар тэмдэглэл хийж нөхөж байсан бөгөөд
тэмдэглэл хийхийн ач холбогдлыг тайлбарлаж:"Санаандаа орсноо болон үзсэн харсанаа бичиж тэмдэглэж
авах нь худалдаачин хүн эд бараандаа тооллого хийхтэй адил юм. Түүнийг хийхгүй бол өөрийн дэлгүүртээ
юу байгаа, юу байхгүйг огт мэдэхгүйтэй адил биз дээ" гэжээ.

Monday, June 28, 2010

Мунхагийг агуу болгон хувиргахад "ганц цаг"ч нөлөөтэй



Багахан цагийг ч дэмий үрэлгүй байнгын хүчин чармайлтаа ҮРгэлжлүүлж байвал хуран
хуримталсаар том үр дүнд хүрдэг. Өдөр бүр ганц цаг ч бай, зорилго үгүй өнгөрөөж байгаа хормыг
ямар нэгэн ашиг тустай зүйлд хандуулж үзэх нь сайн. Тэгвэл жирийн, ердийн чадвараас илүүгүй
хүн хүртэл заавал нэгэн эрдэм зэргийг төгөлдөр эзэмшиж чадах болно. Ингэвэл ямар ч мэдлэггүй
хүн хүртэл арван жил хүрэхгүй хугацаанд замаа өөрчлөх хүртэл асар мэдлэгтэй агуу хүн болон
хувирах нь лавтай.
Цаг хугацаа бол сурвал зохих үнэ цэнтэй мэдлэгийг хурааж, аихалтай итгэл, зоригийг
төрүүлж, сайн дадал заншлыг биедээ эзэмшихийн тулд л зарцуулагдах ёстой зүйл билээ. Үр жимсгүй
амьдралаар цагийг барахыг өршөөж боломгүй.
Эмч Мейсон Гүүд хүн үзэхээр Лондонгийн гудамжаар морин тэргээр давхиж явахдаа хүртэл жуузан дотор
эртний Ромын яруу найрагчийн шүлгийг орчуулсаар байсан гэдэг. Дарвин мөн адил морин тэргээр
өвчтнүүдийн гэрийг тойрч байсан бөгөөд тэмдэглэлийн цаасыг барьж алхлан толгойдоо орж ирсэн санааг
тэр дор нь тэмдэглэж авахаар хичээж байжээ.
Чарльз Барней франц болон итал хэлийг шавьдаа хөгжим заахаар явах замдаа мориныхоо эмээл
дээр сурч, яруу найрагч Кирк Вайт грек хэлийг ажиллаж байсан хуулийн товчоондоо очих, буцах замдаа
эзэмшжээ. Америкийн хэл шинжлэлч Элихю Варрит "миний амжилтанд хүрсэн нь гоц авъяас бус. Өдөр бүр
өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх" гэж өгүүлсэн байдаг. Тэрээр амьдралын хэрэгцээгээ
дагаж металлургийн ажилчнаар ажиллах явцдаа эрт эдүгээгийн арван найман хэл, европын хорин хоёр аман
аялгууг төгс эзэмшсэн ажээ.

Friday, June 4, 2010

4 Аз жаргал чиний гар хүрэх газарт чамайг хүлээж буй



Дахин давтан хэлж буйчлан биднийг аварч туслах нь тохиолдлын хүчин бус, хатуу
тогтсон зорилгодоо хандаж тэвчээртэй шургуу урагшлах явдал л юм. Зориг зүрх муутай, залхуу
хүн, бас зорилгогүй сэлгүүцэх хүнд ямар ч аз жаргал хүртэл утга учиртай байдаггүй. Тэдний
нүдний өмнүүр бололцоо жирэлзэн өнгөрлөө ч түүний утгыг ч ойлголгүй үүлгэртэн байсаар хараа
алдан хоцордог юм.
Нөгөө талаар, аз жаргалын охин тэнгэрийг тэвэрч тогтоое гэж анаж байгаад дайрвал
заавал ч үгүй гайхмаар амжилт олж магадгүй. Боломж ямагт бидний гар хүрэх газар хүлээж буй.
Гагцхүү хэргийн гол нь түүнийг сэргэг барьж авч гүйцэлдүүлэхийн тулд урагшаа алхаж чадах уу
үгүй юу гэдэгт байдаг.
Вутт тооцоолуур зохион бүтээхийн хажуугаар хими болон физик судлаж, Швейд будагчнаас
герман хэл сурсан гэдэг. Уурын хөдөлгүүрт машин зохион бүтээсэн Стифсон нүүрсний уурхайд
машин барингаа ээлжгүй шөнөө тоо бодлого, Геометр үздэг байлаа. Үдийн ундны өчүүхэн
чөлөөндөө нүүрсний тэрэгний тэвшийг самбарын оронд хэрэглэж ,цэрдээр тоо бодлогын дасгал
хийдэг байсан гэдэг.
Физикч Дальтоны хувьд хичээл зүтгэл гэдэг бага наснаасаа биедээ эзэмшсэн амьдралынх
нь хэвшил байлаа. Тэрээр ердөө арван хоёрхон насандаа хөдөө тосгоны сургуульд багшилж
байжээ. Өвөл хичээлтэй, зун нь эцгийнхээ тариан талбайд ажиллана. Эрхэмсэг санваартны гэр
бүлд төрсөн хэдий ч тэрээр найзуудтайгаа ямагт мөнгөөр дэнчин тавих хүртлээ эрдмээр өрсөлддөг
байв. Нэгэн удаа түвэгтэй асуудлыг амжилттай шийдэж, тоймгүй их мөнгө гартаа хийсэн ч тэр их
мөнгөөрөө өвөл хэрэглэх лаа худалдан авч бэлдсэн гэдэг.
Дальтон нас барахаасаа нэг хоёр өдрийн өмнөхөн хүртэл үзэгдэл зүйн хуулийг үргэлжлүүлэн
судалж байсан бөгөөд бүхий л амьдралдаа хурааж бөөгнүүлсэн ном судар нь хорин түм давсан
гэдэг.

Friday, May 28, 2010

Залуу цагийн гэнэтийн учрал нэг насны чиг болох учир бий



Өчүүхэн, өдөр тутмын явдал судалгааны ажлын шалтгаан хийгээд дуудлага болох
тохиолдол олон байдаг. Мэдээж хэрэг, уг хүн соргогоор тэрхүү боломжийг шүүрч ашиглаж чадвал
шүү. Физикч Фарадей ном хавтаслагч байхдаа архины ганц шил ашиглаж цахилгааны туршилтыг
анх хийжээ.Жирийн ажилчин хүн шинжлэх ухаанд зориглох нь нэлээд содон явдал боловч, түүний
шалтгаан өчүүхэн бага зүйлээс улбаатай байлаа. Нэг удаа Фарадей нэвтэрхий толь бичигний
хавтасхийж байсан өгөөд тэнд "цахилгаан" гэсэн бүлэг байхыг санаандгүй анзаарчээ.
Сонирхолтой байсан тул тэр хэсгийг байн байн уншдаг байсан бөгөөд тэднийд хааяа вангийн
шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн нэг хүн ирдэг байлаа.
Тэрээр ажилчин залуу цахилгааны асуудал сонирхож байгааг мэдэж хүрээлэн дээрээ
очиж лекц сонсох боломж олгожээ. Тун удалгүй Фарадей тийш очиж, эрдэмтэн Дейбийн
цахилгааны тухай лекцэнд суусан байна. Тэрээр лекц тэмдэглэсэн дэвтрээ түүнд үзүүлтэл Дейби
түүний тэмдэглэл шинжлэх ухааны хувьд яв цав зөв болсныг анзаарчээ. Тэр үед Фарадейг ердийн
л ажилчин хүн гэдгийг сонсоод бүр ч гайхсан гэдэг.
Фарадей шинжлэх ухааны судлалд сонирхолтой гэдгээ илэрхийлэхэд нь Дейби энэ бодлоо
орхихыг түүнд ятгаж байсан удаатай. Гэвч нэг мэдэхэд залуу хүүгийн эргэлт буцалтгүй халуун
хүсэлд цохигдож, түүнийг туслахаа болгон вангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ам бүл нэгэн
гишүүнээр нэмэгджээ. Дейби ч өөрөө, угтаа эмийн санчийн шавь байсан бөгөөд түүний бүтээл
ийнхүү Дейбигээс дутахгүй ухаалаг, ном хавтаслаач залуу Фарадейд
уламжлагдсан ажээ.
Францын эрдэмтэн Кюбиэр туйлын зөв тодорхой, няхуур, шургуу, ажиглах хараа бүрдсэн
хүн байв. Байгалын шинжлэлд татагдсан шалтгаан нь хүүхэд байхдаа Вьюхоны бичсэн нэг номтой
учирсан явдал байлаа. Тэрээр уг номын зургийг буулган авч, номонд тайлбарласан ёсоор өнгөөр
будаж хичээллэсэн ажээ. Бас сургуулийнхаа багшаас Линнерын "System of Nature" номыгбэлгэнд
авсан бөгөөд эл ном тэр цагаас хойш арав гаруй жилийн турш түүний ширээний ном байсан гэдэг.
Кюбиер 18 настайдаа Норманж мужид айлд гэрийн багшаар очсон байна. Тэднийх далайн эрэг
хавьд байсан тул гайхамшигт далайн амьтдын амьдралын хэв маягийг бүр ойрхноос ажиглаж
чадах болжээ. Нэг өдөр элст эргээр зугаалж явтал нэгэн наймаалж усны захад хэвтэж байлаа.
Тэрээр тэрхүү ховорхон хэлбэртэй амьтныг сонирхож түүнийг задлан үзье хэмээн гэртээ авч
иржээ. Ийнхүү зөөлөн биет амьтны судалгаа нь эхлэсэн түүхтэй. Энэ судалгаагаараа тэрээр сүүлд
нь өндөр алдар хүндэд хүрсэн билээ.
Кюбиер судалгаандаа хэрэг болох нэг ч гарын авлагатай байсангүй. Гагцхүү их байгаль
гэгч агуу их сурах бичиг тийнхүү хуудсаа нээгээд түүнийг хүлээж байсан байна. Тэрээр нэгд
нэгэнгүй няхуур ажиглах чадвараа соргог ашиглаж одоогийн далайн амьтдын анатоми болон
чулуужилт хоёрыг харьцуулсан судалгаагаа үргэлжлүүлсээр гурван жилийн дараа далайн амьд
амьтдын цоо шинэ системийн хуулийн үндсийг тавьсан билээ. Энэ судалгааныхаа ачаар залуу
биологич Клобиерын нэр удалгүй дэлхий дахины анхаарлыг татах болсон гэдэг.

Friday, May 21, 2010

З.Биеэ даан алхах хүнд ялах боломж олддог.


Бололцоог барьж авч, тохиолдлын учралыг ямар нэг зорилготойгоор ашиглаж явах нь амжилтын
нэг томоохон нууц юм. Жонсон гоц авъяасын хүчийг "өргөн салбарыг элгэндээ тэврэх агуу оюун
санаа гэнэт учрах тодорхой чиглэлийг ч эзэмдэх чадвартай байдаг" гэж тодорхойлжээ. Өөрийн
хүчээр гарцаа сэтлэж нээе гэх хүнд түүнд тохирох бололцоо заавал гарч ирдэг. Ойр хавьд боломж
байхгүй байлаа ч түүнийг өөрийн хүчээр бий болгож болдог ажээ.
Шинжлэх ухаан, урлагт маш том бүтээл туурвигчид бүгдээрээ л их сургуульд сурч музей,
галерей сэлтэд орж чадах боломжтой орчинд амьдарч байгаагүй. Агуу их технологич, зохион
бүтээгч нар заавал мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад боловсрол олсон байх албагүй.
Ийм болохоор тав тухтай байгууламж, тоног төхөөрөмжөөс илүү,харин бүр хэрэгцээ л нээлтийн эх
бөгөөд, бэрхшээл зовлон агуу их үр дүнг төрүүлэхийн үнэн сургууль байдаг
гэж хэлж болох юм.
Шилдэг судлаачдын дотор үнэхээрийн ердийн багаж хэрэгслээс өөр юмгүй хүмүүс олон
байжээ. "Муу дархны багаж их" гэж үг бий. Гайхамшигтай үр бүтээл төрүүлэх нь багаж зэвсгийн
сайн мууд биш, тэр хүний өөрийнх нь боловсронгуй технологи болон хичээл
чармайлтад оршино.
Английн нэгэн алдарт зураач өнгө будгийн зохицолд гайхамшигтай авъяастай бөгөөд
түүний нууцыг асуухад "би зургийн хэрэгсэлдээ толгойгоо хольж нийлүүлдэг юм" гэсэн гэдэг.
Шотландын эрдэмтэн Фергсон жирийн ганц тонгорго барьж суугаад гайхал төрүүлмээр нарийн
хийцтэй модон цаг зэргийг бүтээсэн ажээ. Хэн гуайд ч ганц тонгорго байдаг боловч тэр бүр түүн
шиг юм бүтээдэггүй.
Химич Блейк ус хийсэн тогоо, хоёр ширхэг "халуун хүйтнийг хэмжигч"-ийг ашиглаж
нээлт хийжээ. Гэрлийн найрлага болон өнгөний гарлыг нээсэн Ньютон ч призм, линз, нэг ширхэг
нимгэн цааснаас өөр хэрэгсэлгүй байсан билээ.
Олон тооны нээлтээрээ шинжлэх ухааны хөгжилд гавьяа байгуулсан Урастоны ажил руу гадаадын
нэртэй эрдэмтэн сураглаж очоод судалгааны ажлын өрөөгөө үзүүлээч гэж хүсчээ. Урастон
жижигхэн кабинетад зочдыг дагуулж очсон бөгөөд түүний ширээн дээр хуучин цайны гүц байх ба
дотор нь энгэрийн цагны нүүрний шил хоёр гурван ширхэг болон шалгах цаас, жижигхэн сорогч
(химийн туршилтын багаж, гаазны дөлөнд агаар соруулахын тулд шулуун өнцгийг махийлгасан
металл сав) зэрэг байлаа. Тэрээр эдгээр багажийг хуруугаараа заагаад:"Миний судалгааны өрөө
бүхэлдээ байгаа энэ дээ" гэжээ.
Нэгэн алдартай зураач галын шилээврийн хугархай, пүнзний хаалга хоёроор бийр,
дэлгэцээ орлуулж байжээ.
Зураач Бьюк залуудаа жижиг өрөөнийхөө ханан дээр цэрдээр зураг зурж дасгал хийдэг
байв. Бэнжамин Вестийн хамгийн анх хэрэглэж байсан бийр нь, тэрээр өөрөө муурны сүүлний
үсээр хийсэн эд байжээ. Франклин хоёр ширхэг мод болон торгон алчуураар „цаасан луу ,, хийж
түүнийгээ хөөргөн аянгын үүлнээс цахилгаан хүлээж авч чаджээ. Вутт, нас барсан хүний шарилд
задлан шинжилгээ хийхийн өмнө судсанд нь тариа хийдэг тариурын нэгэнт хэрэглэчихсэн хуучин
хэрэгсэлий гэмчээс нь гуйн авч ашиглаж анх уурын тэрэгний загвар хийсэн гэдэг. Иймэрхүү
жишээг тоолж баршгүй.

Thursday, May 13, 2010

can't stop laughing

http://www.youtube.com/watch?v=26a8JITwImQ&feature=related

Tuesday, May 11, 2010

Мянган жилд ганц тохиох учралыг амьдруулах самбаа



Америкийн эрдэмтэн, улс төрч Бэнжямин Франклин аянгын эх бие нь цахилгаан болохыг
туршлагаар баталжээ. Гэвч тэр үед хүмүүс "энэ чинь чухам юунд хэрэг болох юм бэ" хэмээн
шоолжээ. Тэгэхэд Франклин: "Хүүхэд ямар хэрэгтэй юм бэ гэж асуух нь уу? Одоо хүүхэд ч гэлээ
тун удахгүй гайхамшигтай хүн болохыг хэн байг гэх вэ"гэж хариулжээ.
Италийн биологич Гарбани яст мэлхийн хөлийг төрөл өөр металлд зэрэг хүргэхэд булчин
ньтатвалздаг болохыгтогтоожээ. Гэвч тэр үед энэ бол онцын хэрэгцээгүй зүйл гэж үзээд, тэнд
цахилгаан Дамжуулах технологийн үүсэл оршиж буй гэж төсөөлсөн хүн байсангүй.
Хүмүүс газрын гүнээс ус хутгаж, тээрэм хөдөлгөж, үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэж,
усан онгоц, машин давхиулна. Энэ бол халууны улмаас тэлэгдсэн усны дуслын хүч, өөрөөр хэлбэл
уур ашиглагдсны үр дүн юм. Металл данхны амнаас уур савсаж гарах нь бидэнд хэзээний дассан
үзэгдэл билээ. Гэвч нарийн бүтээгдсэн механизмын дотор энэхүү уурыг ашиглавал хэдэн зуун
мянган морины хүчээр тооцогдох их хүчийг гаргадаг ажээ.
Мэдээллээс үзэхэд Лондонд хоригдож байсан Маркиз Уста халуун ус хийсэн савны таг
хол шидэгдэхийг хараад тохиолдлоор уурны хүчийг анхаарч эхлэсэн гэдэг. Тэрээр өөрийн
ажиглалтын үр дүнг "Нээлтийн эрин" (Century of Invention) хэмээх номондоо нэгтгээд хэвлүүлсэн
юм. Энэ ном хэсэг хугацаанд судлаачдын гарын авлага байж, удалгүй нэр бүхий эрдэмтэд судлан
уурын хөдөлгүүр бүтээсэн билээ.
Ньюкомены уурын хөдөлгүүр Глазгогийн их сургуульд хадгалагдаж байсан ба түүнийг
засварлахыг Уатт гэгчээс гуйжээ. Энэхүү гэнэтийн тохиолдол түүнд мянган жилд ганц тохиох
шанс олгосон гэдэг.Юу гэвэл тэрээр энэ хөдөлгүүрээс санаа авч, бүхий л амьдралаа зориулж байж,
өндөр чадвахитай уурын механизм бүтээж чадсан билээ.

Tuesday, April 20, 2010

" Ухаантны нүд толгойдоо байдаг"



Ажиглах чадварын сайн муугаас хүн хүн янз янз байна. Анхаарах чадвараар алмай хүн
"ойгоор явлаа ч түлээ олж хардаггүй" гэсэн росын зүйр үг байдаг юм. Эртний Израйлын ухаантан
Соломон "ухаантны нүд толгойдоо байдаг, мунхаг хүн мухар сохор явдаг" гэжээ.
Бас Самуэль Жонсон, Италиас дөнгөж буцаж ирсэн жентельменд хандаж :Миний суудаг
Хамстедт гудамжинд (Лондонгийн нэгэн гудамж, урлагийнхан олноороо суудаг)
амьдардаг хүмүүс дотор ч европ руу аялалд хошуурагчдаас эрдэмтэн хүн илүү олон байдаг юм
шүү" гэжээ. Ерөөс хүний сэтгэл нүдтэй адилхан гайхалтайгаар юмс үзэгдлийг харж нэвтэрч
чаддаг. Хөнгөн хуумгай сэтгэдэгхүнд юу ч харагддаггүй харин ухаантай, гүнзгий ухаарч ойлгох
чадвартай хүн нүдний өмнө юмс үзэгдэл рүү гүнзгий нэвтэрч түүний цаад мухарт буй үнэнд тулж
хүрдэг ажээ.
Галилейгээс өмнө ч оосорны үзүүрт уясан туухай савлахыг харсан хүмүүс олон. Гэвч энэ
баримтын хичнээн чухлыганхаарсан хамгийн анхны хүн нь Галилей байлаа.
Нэг удаа Пизагийн их сүмийн манаач дээврээс өлгөсөн чийдэнгийн тоосыг арчаад, чийдэнг
савлуулж орхиод явжээ. Тэр үед 18 настай байсан Галилей чийдэн савлаж байхыг анхааралтай
ажиглаж түүнийг цаг хугацааны хэмжүүрт хэрэг болох болов уу гэж бодож эхлэсэн байна. Түүнээс
хойш тавин жил судалгаа хийн хүч чармайлт гаргасны үр дүнд тэрээр цагийн дүүжмэг бүтээжээ.
Түүний нээлт бидний амьдрал болон физикийн шинжлэх ухаанд томоохон
зүйл болсон юм.
Бас Галилей, тохиолдоор Нидерландын нүдний шилчин алс холын юмыг ойроос харж
буй мэтээр хардаг хэрэгсэл бүтээж түүнийгээ Морис гүнтэнд өргөн барьжээ гэсэн яриаг
тохиолдлоор сонсчээ. Галилей тэрхүү хэрэгслийн бүтцийг сэтгэж, удалгүй холын зайн дуран авай
бүтээв. Түүний ачаар орчин үеийн одон орон судлалын анхны алхам хийгдсэн билээ.
Хэрвээ Галилей үзсэн харсан зүйлээ сэтгэж ухааралгүй, бусдын яриаг хүртэгч төдий байдлаар
сонсож суудаг хүн байсансан бол иймэрхүү нээлт огт гарахгүй гэдэг нь маргаангүй юм.
Хоёр мянганыг элээж байж цэцэглэх цэцэг ч бас байдаг Гүн гүнзгий анхааралтай ажиглаж сэтгэдэг
хүмүүс ухаалаг нүдээр юмс үзэгдлийг нэвт шувт хардаг учир ердийн жирийн үзэгдлээс ч чухал
утга санааг сугалж гаргаж чаддаг .
Колумб шинэ тив нээхээр урт удаан аян замд гарсан авч зорьсон тив нь тийм амархан
үзэгдсэнгүй. Далайчид сэтгэл дундуур болж, хөлөг онгоц дотор таагүй уур амьсгал дэгдэж эхлэв.
Нэгэн өдөр Колумб хөлөг онгоцны хойт хавьд далайн ургамал урсаж явахыг олж харжээ. Энэ нь эх
газар ойрхон байгаагийн тэмдэг аж. Тэрээр далайн энэхүү өчүүхэн ургамлын ачаар эрж хайж явсан
шинэ тив нь ойрхон байна гэдгийг хөлгийн багийнхандаа итгүүлж, үймээн самуун гарахыг
урьдчилан зогсоосон гэдэг.
Иймэрхүү баригдахтай үгүйтэй , өчүүхэн жижиг зүйл ч үнэхээрийн их хэрэг болох
тохиолдол олон байдаг. Тиймээс бизнесийн тухайд ч, урлаг, шинжлэх ухааны тухайд ч, бас бусад
салбарт ч жижиг сажиг зүйлийг нарийвчлан ажиж байх нь амжилт олохын нууц болдог.
Хүний мэдлэг гэдэг жижиг баримтуудын цуглуулгаас өөр юу ч биш. Олон үеийн турш
хүмүүс аахар шаахар мэдлэгийг цуглуулан хурааж ирсэн билээ. Ийм мэдлэг хийгээд туршлагын
тасархай цугларсаар удалгүй агуу том пирамидыг барьж босгосон юм.
Эхэндээ тийм ч чухал гэж тооцогдоогүй зүйл алсдаа маш том үүрэг гүйцэтгэх болсон жишээ ч
олон бий.
Эртний Грекийн математикч Аполлониус тэр үедээ конусын
огтлолцлыгтодорхойлчихоод байв. Гэвч энэхүү тодорхойлолт хоёр мянган жил хэмээх үнэхээрийн
ухаан алдам хугацааны дараа л далайн аяллын технологит хэрэглэгдэх болсон билээ. Үүнтэй адил
эртнээс нааш олон математикч шулууны болон гадаргуутай холбоотой олон хийсвэр онолыг
батлахын тулд чөмгөө дундалж байлаа. Өнгөц хүмүүсийн нүдэнд тиймэрхүү судалгаа огт ашиггүй
зүйл хэмээн бууж байсан байж магадгүй юм. Гэвч тэдний байнгын хичээл зүтгэл байгаагүй бол
одоо үеийн нээлт ер нь байх байсан болов уу даа.

Thursday, April 15, 2010

Нүд дассан юмны ар өврийг нэвт шувт хардаг төрх



Ямар нэгэн санаандгүй тохиолдлоос том нээлт төржээ гэсэн яриа нэлээд байдаг. Харин
сайтар тунгаан бодож үзвэл огт гэнэтийн зүйл байсан тохиолдол үгүй юм. Гэнэтийн тохиолдол гэж
үздэг зүйлийн ихэнх нь угтаа бол гоц авъяас, хичээл зүтгэлийн үр дүн байдаг.
Ньютон хөл доороо унасан алимны ачаар таталцлын хуулиа нээжээ гэж ярьцгаадаг. Энэхүү яриаг
санамсаргүй тохиолдол том нээлтэд хүргэсний жишээ болгож иш татдаг. Харин Ньютон энэ
хүртэлх урт удаан хугацааны хооронд хүндийн хүчний асуудлаар дагнан хөецөлдөж, байнга
судалгаагаа үргэлжлүүлж ирсэн учраас л нүдний өмнө алим унахыг хараад инерцийн холбогдол
толгойд нь гялс хийж таталцлын хуулийг ухаарахад хүрсэн ажээ.
Байгаль шинжээч Янг бас Ньютонтой төстэй зүйл ярьдаг. Тэрээр хөөсөн бөмбөлөгт
гэрлийн туяа гялалзан тусахыг үзээд гэрлийн интервенцийн онолыг бодож олж тэр нь гэрлийн
туяаны хугарлын үзэгдлийг тайлбарлахын үүд болж өгчээ. Жирийн хүмүүсийн нүдэнд зөвхөн
"гэрлийн аальгүйтэл" гэхээс өөрөор буудаггүй үзэгдлээс шинэ үнэнийг олж гаргаж буй нь тэрээр
удаан жил уг асуудлыг судалж ирснээс болжээ.
Хорвоод агуу хүмүүс хийсвэр асуудлыг л судлан шийдэж байдаг гэхмэтээр ярих ньбий.
Гэвч Ньютон,Янг нарын жишээнээс харахад оилгогдож буйчлан, тэд хэнд ч энгийн санагдах юмс
үзэгдлийг маш сайн ажиглаж, тэнд нуугдаж буй чухал утга санааг барьж авдаг. Мэдээжийн байдаг
л юмс үзэгдлийн цаана байгаа мөн чанарыг гүн гүнзгий ойлгож чаддагт агуу хүний агуу хүн болох
хамгийн гол учир начир байдаг бололтой.

Tuesday, March 30, 2010

ГУРАВДУГААР БҮЛЭГ Нэг тохиосон хувь дахиж ирдэггүй



ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нэг тохиосон хувь дахиж ирдэггүй
Амьдралын орчлыг туулах самбаа, эзэгнэх сэхээ
1.Хичээл зүтгэл дотор "гялбаа" бий.
Тохиолдлын учралаас агуу их бүтээл төрж гарах нь нэн ховор. Мэдээж хэрэг, хааяа аз
таарч амжилтанд хүрэх явдал байдаг бизээ. Гэлээ ч үнэнхүү хичээл чармайлт болон чин зүтгэл л
амжилтанд хүрэх цорын ганц бат найдвартай зам билээ.
Байгалийн зураач Вильсоны нэг удаад уран бүтээлээ туурвиж байх үед нь тохиолдсон сонин
явдлын тухай яриа байдаг. Вильсон уламжлал болсон аргаараа нэгэн зураг зурж бараг дуусч
байжээ. Гэтэл тэрээр бийрээ гартаа барьсан чигээрээ хойш ухарч дэлгэцээ харж зогсоод, гэнэт
зураг руугаа ухасхийн очиж үг сүггүй хоёр гурван газар бийрээ хүргэжээ. Энэхүү хамгийн
сүүлчийн үйлдлээр зураг нь гайхалтай сайхан болсон гэдэг. Ийм ур чадвар хэн бүхэнд ч заяагаад
байдаггүй. Өдөр бүрийн тасралтгүй хичээл чармайлт бөөгнөрөн хуримтлагдаж байсан учраас л
бийрийн ганц таталт нэгэн ширхэг зурганд урлагийг амь оруулах бололцоог бүрдүүлжээ.
Хэрэв туршлага дутуу зураач байсан бол гайхамшигтай бүтээлээ дуусгах нь бүү хэл, бүр
дэлгэцээ бийрийнхээ үзүүрээр завааруулж орхих нь мэдээж билээ.
Үнэхээрийн гайхалтай ажил хийдэг хүмүүс ямагт тэвчээртэйгээр ажилдаа шургуу байж, бие
сэтгэлээ хайрлалгүй хичээн зүтгэж байдаг. Агуу их хүмүүс өдөр тутмын эргэн тойрныхоо аахар
шаахар зүйлийг үл тоомсорлож, харин барихын аргагүй асуудалд түүнийг засан сайжруулахаар
хүчээ зориулж байдаг.
Нэг удаа Микеланжелогийн урланд найз нь иржээ. Микеланжело баримлынхаа нэгийг
хуруугаараа зааж найзынхаа урьд нь ирээд явснаас хойш яаж зассанаа хичээнгүйлэн тайлбарлаж
эхлэв. "Энэ хэсгийг зассан юм. Тэр хэсгийг ч бас зүлгэж өнгөллөө. Энэ зураасыг өмнөхөөсөө
зөөллөж тэр булчин товойж байгаагаар гаргалаа. Уруулд нь ч зарим нэг сэтгэлийн хөдлөл гаргаж,
гар хөлд нь бүр хүчтэй шинж байдлыг суулгасан юм"гэжээ.
"За, иймэрхүү аахаар шаахар зүйл надад тийм чухал гэж бодогдохгүй байна..." гэж найз нь
хүзүүгээ гилжийлгэхэд
Микеланжело:
"Мэдээжээр бүр нарийн засвар хийхэд энэ дутагдалтай байж ч магадгүй. Гэхдээ иймэрхүү зүйл
хуримтлагдаж байж гоо сайхан цогцолдог. Өөрөөр хэлбэл гоо сайхан бүрэлдэж бий болоход ямар
ч үл ялиг зүйл чухал байр суурь эзэлдэг" гэжээ.
францын нэгэн зураач "Сэтгэл татагдах л ажил байвал, тэр нь юу ч байсан эцэстээ гайхалтай
сайхнаар бүтэж байдаг учиртай" гэж хэлсэн байдаг. Нэр алдартай зураач болж чадсаны учрыг найз
нь асуухад тэрээр "Ямар ч жижиг сажиг асуудлыг хайхрахгүй орхидоггүй байснаас тэр" гэж
хариулжээ.

Tuesday, March 23, 2010

Өсөлт хөгжилт гэдэг" үл мэддэгээ мэдэх"-ээс эхэлдэг



Скотт цагийг хатуу баримтлахад сэтгэлээ зориулж, үнэхээрийн горим зөвтэй
амьдралыгтуулж өнгөрүүлсэн билээ. Эс тэгэвээс тийм их хэмжээний уран бүтээлийг төрүүлэн
гаргаж чадахгүй байсан бизээ. Түүний хаягаар өдөр бүр,. зузаан зузаан баглаа захидлууд ирдэг
байсан. Тэр бүрд нь хариу бичих нь нозоорлон назгайрч суух лугаа адил бэрх хэцүү хэрэг билээ.
Гэвч тэрээр судалгаа шинжилгээ болон найруулан төгөлдөржүүлэх ажилд нь хэрэг болохгүй
мөнөөхөн Захидлуудад тэр өдөрт нь хариу явуулахыг өдрийнхөө ажил болгож байсан учир нэг
удаа ч эзэнд нь илгээхгүй дутааж байсан удаагүй.
Скотт өглөө бүр 5 цагт босч, өөрөө пийшиндээ гал түлдэг. Сахлаа хусч, хувцас хунараа
сольсны дараа 6 цагийн үед ширээндээ суудаг ажээ. 9 цагаас 10 цагийн хооронд гэрийнхэн нь
цуглаж өглөөний цайгаа уудаг бөгөөд тэр болтол тэрээр өдрийнхөө бичих ёстой төлөвлөсөн
зүйлийнхээ ихэнхийг нь хийдэг ажээ.
Ийнхүү Скотт ядрахаа үл тоон хичээллэж, өргөн мэдлэг биедээ шингээж, урт настай,
гайхамшигтай бүтээлийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ. Түүгээр үл барам, тэрээр ямагт
өөрийнхөө чадал хүчгүйг гайхаж ирсэн юм. "Эргэцүүлэн бодоход, би ямагт өөрөө өөрийнхөө бага
гэгээрсэн байдалд зэм өгч ирсэн гэж бодогддог".
Скоттын энэхүү үгэнд чин үнэнчийн агуу утга болон төлөв даруу байдал илэрхийлэгдэж
байна. Хүнд зөв мэдлэг хэчнээн их байхын хэрээр биеэ тоохын сэтгэл нь арилж байдаг бололтой.
Нэгэн коллежийн оюутан "дээд сургуульд сурах ёстой бүхнийг сурч эзэмшлээ" гэж бодоод анги
даасан профессортойгоо салах ёс гүйцэтгэхээр иржээ. Тэгтэл профессор "Би одоогоор мэдлэгийн
эрдэнэсийн хайрцагт хүрэх хаалгыг олж харснаас ер хэтрээгүй" гэж хариулаад тэр оюутныг
ичээсэн гэдэг.
Хөнгөмсөг хүн юмны мөн чанарыг эргэцүүлэн бодолгүй, хагас дутуу мэдлэг олсон
төдийгөөр өөрийн авъяасаар бардамнах гэдэг Харин ухаантаи хүн "Би өөрийнхөө бага мэдлэгтэй
болохыг мэддэгээс цаашгүи" хэмээн улам цааш урагшлахаа хүлээн зөвшөөрдөг ажээ.
Агуу Ньютон хүртэл "Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далаи мэт цалиглаж байвч би
түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй" гэж өгүүлсэн байдаг.__

Friday, March 12, 2010

"Идэвх чармайлт "-тай нөхөрлөдөг хүн хүчтэй



Утга зохиолын салбарт ч Вюхонтой адил жишээ олон бий. Үүний нэг нь Вольтер Скотт
юм. Тэрээр залуудаа хуулийн товчоонд бичигдансыгхуулбарлан буулгах чимхлүүр ажлыг олон
жил хийжээ. Түүний зохион туурвихад бүхнээ зориулсан үйлсэд нь энэ үеийн туршлага ихээхэн
нэмэр болсон гэдэг.
Хуулийн товчоонд өдөр бүр залхмаар ажил дахин дахин хийж суудаг тул Скотод өөртөө
зориулах цаг зөвхөн шөнө байсан агаад, энэ үе юунаас ч илүү тайтгарал болж байлаа. Тэрээр шөнө
орой болтол ном уншиж, судалж суудагбайв. "Бидний зохиолчдод хичээл оролдлого гэдэг юм
зарим талаар дутагдаж байдаг ч түүнийг биедээ эзэмшиж чадсан явдал залхуутай газар
хөдөлмөрлөсний маань ач үр юм" гэж тэрээр өгүүлдэг байв.
Бичвэр хуулбарлан буулгахад нэг хуудас нь гурван песоний үнэтэй байв. Тэрээр үе үе
цагаасаа илүү сууж ажиллаад 12 цагт 120 хуудсыг буулгаж 30 шиллинг гаруйг ч олдог удаатай
байлаа. Тэр мөнгө нь голдуу ном авахад зориулагдаж байсан бөгөөд хэрвээ тэгэж байгаагүй бол
ихээхэн ном авах бололцоо түүнд гарахгүй байсан билээ. Скотт өөрөө ийм албанд зүтгэж
байснаараа бахархаж байжээ. Гоц авъяас гэдэг өдөр тутмын аахар шаахар ажилд дургүй,түүнийг
Дорд үздэг эд" гэж сонссон мэтээр ярих шүлэгч нөхөртэйгээ тэрээр эсэргүүцэн маргалддаг байлаа.
Скотт хэрвээ хүн өдөр тутмын аахар Шаахар ажлыг нягт нямбай гүйцэтгэж чадаж байвал илүү
өндөр чадварыг биедээ эзэмшинэ гэж үздэг байжээ.
Мөн дээд шүүхийн газар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч Скотт утга зохиол
туурвих ажлынхаа ихээхэн хэсгийг өглөөний хоолны өмнө амжуулж, өдөр нь шүүх дээр нарийн
бичгийн даргын ажлаа болон бичвэр хуулах бусад албаа гүйцэтгэдэг байлаа.
"Скоттын намтар"-ыг зохиосон түүний хуурай хүү Локкхарт "Скоттын амьдралын
замналд заавал бичих ёстой нэг чухал тал бол хамгийн ихээр уран бүтээлдээ улайрсан үедээ хүртэл
тэрээр багаар бодоход хагас жил гаруй өдрийнхөө ихэнх хэсгийг нарийн бичгийн даргын ажилдаа
зориулж байсан явдал" гэж бичсэн байдаг.
Орлогыг өдөр тутмын ажлаас олох ёстой зүйл бөгөөд утга зохиолыг амьжиргааны тогтсон
хүнс болгож болохгүй. Энэ бол Скотт өөрөө өөртөө тавьж биелүүлсэн амьдралынх нь чиг шугам
ажээ. Тэрээр "Утга зохиол миний оюун санааны түшиг тулгуур болохоос биш амьдралын тэжээл
биш. Хэдийгээр миний бүтээл зарагдлаа ч гэсэн чадвал тэр мөнгийг амьжиргааны өртөг болгон
эргүүлж суумааргүй байна даа" гэжээ.

Thursday, March 4, 2010

Дэглэмтэй ажиллаж мэддэггүй хун авъяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй



40 гаруй жил Вюхон өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл хичээллэж, орой 5 цагаас 9 цаг
хүртэл ширээнд суудаг амьдралтай хүн болжээ. Өдөр бүр цаг тогтож эрдмийн ажил нүдэж байх
зуур уг хөдөлмөр нь заншил болон тогтож биенд нь бүрмөсөн шингэж орхисон ажгуу.
Вюхоны намтрыг зохиогч бичихдээ: "Тэрээр ажилгүй бол амьдарч чадахгүй хүн байлаа.
Түүний судалгаа нь түүний амьдралд увидастай том хүч байсан. Тэрээр алдар хүндээр
дүүрсэн амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ч "дахиад хоёр, гурван жил ч байсан болно, судалгаагаа
бас жаахан үргэлжлүүлэхсэн" хэмээн дахин дахин ярьж суусан" гэжээ.
Вюхон үнэнч сэтгэлтэй эрдэмтэн байсан бөгөөд уншигчиддаа өөрийнхөө хамгийн дээд
үзэл санааг хамгийн сайн хэллэгээр дамжуулахаар цаг үргэлж махран зүтгэж байсан. Тиймийн
тулд бичлэгийн хэл найруулга нь тун төгөлдөр, гар бичмэлдээ дахин дахин гар хүрч,залхуурахыг
ер мэддэггүй хүн байв. "Байгалийн цаг" (Еpoques de La Nature) зэрэг бүтээлээ бичиж байх үедээ
санаандаа нийцтэлээ цөөхөндөө л арав гаруй удаа засч найруулж байсан гэдэг.
Ийнхүү Вюхон чин сэтгэлээсээ ажилсаг хүн бөгөөд ямар ч зүйлд арга барилаа тохируулж
яв цав гүйцэтгэхээс нааш сэтгэл нь амардаггүй хүн байлаа."Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй
хүн хэчнээн ч тэнгэрлэг авъяастай байсан тэр авъяасынхаа дөрөвний гуравыг ашиглаж чаддаггүй
нь мэдээж хэрэг" гэж тэрээр өгүүлдэг байв.
Тэр үеиин францын эрдэмтдиин гол хүний нэг Негел хатагтай Вюхоны тухайд ингэж
ярьсан байдаг.
"Гоц авъяас гэдэг нь нэг асуудалд гүн гүнзгий, хэт анхаарч үр дүн гаргахыг хэлдэг" гэж
Вюхон үздэг байсан. Тэр зөвхөн гар бичмэлээ бичиж дуусгахад л эрчим чадлаа шавхаж байсан
боловч ядарсан биеэ ташуурдаж, төгс боловсронгуй болгох үзгээ атгадаг байсан гэдэг. Мэдээж аль
эрт төгс төгөлдрийн өндөрт хүрчээ гэж бодогдохоор өгүүлбэрүүдийн тухайд ч гар хүргэхгүй
орхидоггүй. Залхмаар бичиж засах үйлдэл нь нэг мэдэхэд л баяр хөөр болон хувирчихдаг" гэжээ.
Эцэст нь Вюхоны агуу их бүтээлийн ихэнхи, хүнд өвчинтэй тулалдаж байхад нь бичигдэж
хэвлэгдсэнийг нэмж дурьдахад илуүдэхгүй байхаа.

Saturday, February 27, 2010

Хорин таван нас

Хорин таван нас
Яруу найрагч Чинзориг гэж цангинасан хоолойтой, их сэтгэгч хүмүүсийн хайш яйшхан төрхийг өөртөө агуулсан залууг би залуухан оюутан байхдаа анха харж байж билээ. Түүнийг “Хорин таван нас” гэдэг шүлгээ уншиж байхад нь сонсоод сууж байлаа. Тэр шүлэгнээс би өөрийгөө голуулахгүй байх, хэн нэгэнд басамжлуулахгүй байх философийг өөртөө зах зухаас нь авсан гэж боддог. Уг шүлэг “...хотгойдын Чингүнжавын цэрэг голоогүй хорин таван нас...” гэж уянгалаг сайхан хэлсэн байдаг юм.
Тиймээ, хүн бүр хорин таван насгы туулдаг, рэгэхдээ хүн бүр өөрийг нь залуу, жулдрайгаар нь дуудахад дургүй. Тэр үеийн хорин таван нас гэдэг бол цэргийн албаа хаасан эрчүүд, эрдэм боловсролоо дуусгаад ирсэн сэхээтнүүд, эхнэр авах хүсэлтэй залуус байдаг байлаа.
Нийгмийн амьдрал буцалж буй аль ч газар очсон ажлын цөм нь хорин тавтай охид, хөвгүүд байлаа. Хэн ч тэднийг “бага залуу, шальдар бульдар” гэж голж байсангүй ээ.
Хорин таван настнуудыг нялх балчаар нь дуудаж эхэлсэн үе гэвэл нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтийн давалгаанд албан байгууллага, үйлдвэр, заводад явагдсан цомхотголтой холбоотойгоор гарч ирсэн яриа, цуурхал юм шүү дээ. Аливаа цомхотголын сураг гарахаар нийт ажиллагсдаас үлдээж ажиллуулах хүмүүсийг шигшихэд ажил хийдэггүй, хийдүүлдэг, туршлага багатай, залхуу нэгнээ шалгаруулан ажлаас халах бодлого байдаг ч, нийт ажиллах хүчний насны харьцаа, аливаа ажиллах цөмийн залгамж чанарыг хадгалах нь хүний нөөцийн, хуучнаар боловсон хүчний дарга нарын алсыг харсан чигч харааны илрэл байдаг байсан байх.
Харин одоо үед бол өөрөөр эргэсээн хөө. Хэн илүү сайн ажилтан байсан ч залуу, нялхаар нь дуудаж өөрсдөө дайраагүй нас мэт аяглах нь их болжээ. Хэдий мэдлэгтэй залуу боловсон хүчин байсан ч өөрөөс нь илүү гарчих вий гэх харм сэтгэлдээ дийлдээд цомхотгочих нь бий. Тэгэхдээ нөгөө алдарт “нялх сэнгүм” гэдэг хочоо өгнө дөө.
Одоо тэгээд ерээд онд гаргасан тэр алдааны илрэл нь аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болж залгамж чанартай хүний нөөц үнэхээр байхгүй, нэг үеийнхэн олноор үлдэж нөгөө үеийнхнийг олноор гаднаас авсанаар байгууллагын ажил доголдох үзэгдэл уламжлал мэт болжээ. Төрийн захиргааны байгууллагууд, онцлог чиг үүрэгтэй агентлагууд дээр бол дүр зураг эмгэнэлтэй байгаа шүү дээ. Үүнийг мэдэрч байх үүрэгтэй Удирдлагын хөгжлийн академи нь зөвхөн орлого, ашгийн хойноос хөөцөлдөж явдаг нэгэн бүлэглэл болж хөгжөөд байдаг.
Тэгэхээр эх орондоо сурсан мэдсэнээ бүтээе гэсэн сэтгэлтэй залуучууд нь ямартаа ч хийх юмгүйгээс дээр гээд юутны ширээнээс мастер, докторын ширээ рүү шууд л шилжээд суучихаж байна.
Э.БОЛОР