Saturday, July 1, 2017

Тэнгэрт дүүлье гэж оролдохгүй оюун санаа эцэстээ удалгуй газарт унадаг

           
             Амьдрал болон оюун санаандаа өндөр хэм хэмжээ тавьж амьдардаг хүн лавтай дэвшиждээшилдэг. Өндөр үр дүнг хүсэмжилж хичээл зүтгэл гаргавал хэн ч хамгийн анхны гарааны цэгээсээ нэлээд урагш давшиж чадах ёстой юм. Харин зорилгынхоо эцсийн цэгт хүрээгүй ч өөдлөхийн төлөө хичээл зүтгэл заавал түүндээ таарсан ач тусыг өгөх нь зайлшгүй.              Хорвоод сайн араншинт хүний дүр эсгэсэн гаднаа гяланцагийн хамсаатнууд олон бий. Мэдээж, жинхэнэ шилдэг сайн араншинтай хүмүүс андуурагдана гэж үгүй. Харин тэдний дунд гайхам сайн араншин мөнгөжиж бэлжихэд тус болж магад гэж боддог нөхөд ч байх бий вий. Тэд хэрэг болгон зориуд сайн зан араншинтай хүний дүр эсгэн хөнгөнцөр хүмүүсийг хуурч мэхлэхийг оролддог.              Нэг хурандаа нэр алдартай нэгэн эрд "чам шиг олны анхаарал татах юм бол нэг түмзн фунт төлсөн ч яах вэ" гэжээ. "Яагаад тэр вэ" гэж асуухад мөнөөх базаахгүй хурандаа "алдар нэрээр суурь мөнгө хийвэл нэг түмэн фунт байтугайг ч хялбархан олох юм бишүү" гэж нэрэлхэх юмгүй шуудхан хариулсан гэдэг.
"Мэдлэг бол хүч" гэлцэх нь бий. Гэвч цаад алсуур утгаар хэлбэл зан араншин л хүч болдог юм. Хайр энхрийлэлгүй сэтгэл, үйлдэлтэй үл хамаарах оюун ухаан, зөөлөн сэтгэлээр дутсан авъяас эд бүхэн хүч мөн боловч, алдаа л хийвэл гарз хохирол авч ирэх төдий зүйл болж хувирах нь амархан байдаг.              Бид мэдээжээр энэ мэт оюун ухаанаас ямар нэгэн зүйлийг сурч авч, сэтгэлийн таашаал хүртэх нь хүртэж байдаг. Харин түүнийг хүндэтгэж чадах уу гэсэн асуулт гарвал хариулахад нэлээд бэрх юм. Маш сурамгайгаар хүний өврөөс түрийвчийг нь сугалж авах халаасны хулгайч хийгээд морийг гайхалтай чадмаг унаад бусдыг дээрэмдэн дутаагчийг хүндэтгэж үзэхийг завдахтай агаар нэг биш үү.              Зөв шударгуу, дээд цэвэр, сайн сэтгэл ухаан хэмээх чанарыг зөвхөн чамин үгээр илэрхийлж чадахгүй юм. Эдгээр чанарууд л хүний зан араншингийн үндсийг хэлбэр дүрстэй болгож байдаг. Энэ шинж чанар дээр бат чанга зоригийг нэмбэл мориндоо ташуур өгсөнтэй адил. Ингэвэл л сайнд садаа бологч мууг тэвчиж, зовлон бэрхшээл гай түйтгэрийг давах хүч шууд л бидний биед буцлахаас зайлахгүй.              Нэгэн цэрэг балмад алуурчинд баригджээ. Тэр алуурчин цэргиш шоолж "чам мууд өөрийгөө хамгаалах нуувч хүртэл алга даа" гээд тохуурхан инээжээ. Тэгсэн чинь мөнөөх цэрэг цээжиндээ гараа' тавиад "миний нуувч эндээ байдаг" гэсэн гэдэг. Үүн лугаа адил золгүй явдалд хэчнээн унавч, цэвэр ариун хүний зан араншин л нү гялбам гэрэл гэгээтэй байдаг. Тухайлбал түмэн хүн унасны хойно тэрээр цэвэр ариун болоод эр зоригоороо өнчин бэхлэлтээ хамгаалсаар байх бизээ.              Аскин бол билэг танхай биеэ даахын оюун санаа хийгээд үнэнийг уйгагүй эрж хайх сэтгэлийг цогцлоосон үнэхээрийн гайхамшигтай хүн байсан. Тэрээр өөрийнхөө үйл ажил, итгэл бишрэлийг дараах байдлаар өгүүлсэн байдаг ба энэ бол хүн бүхэн сэтгэлдээ сийлэх ёстой үг юм. "Ямагт сайн сэтгэлийн тушаалыг гүйцэтгэж, үр дүнг нь тэнгэр бурхандаа даатга. Энэ бол бага байхаасаа эх эцгээсээ хүлээж ирсэн сургааль юм. Би одоо ч гэсэн энэхүү зөвлөлгөөг хэрэгжүүлж байдаг бөгөөд үүнийг огт мартаж чадахгүй байсаар энэ насаа дуусгах бизээ. Энэхүү сургаалийг чанд хамгаалсаар амьдарч ирсэн надад тэр хэмжээгээр өөрийгөө золиослох нь ч их байсан. Гэвч өчүүхэн ч харамсдаггүй. Тиймэрхүү амьдрал л эцсийн эцэст мандал бадрал, аз жаргалд чиглэсэн зам байдаг юм. Би өөрийнхөө хүүхдүүдэд заавал над шиг энэ замаар явахыг сургах санаатай байна" гэжээ.             Хүн хэн ч байсан гайхалтай зан араншин олохыг амьдралынхаа хамгийн том зорилго болгох ёстой юм. Зөв аргаар түүнийг олохоор хүч чармайлт гаргавал улам бүр амьдрах хүч бялхаж, амьдралыг үзэх үзэл ч батжин бэхжих бизээ.             Тухайлбал, бодитой зүйл болж чадахгүй байлаа ч хүн амьдралдаа өндөр дээд зорилготой байх нь өчүүхэн ч дэмий хэрэг биш юм.            "Толгойгоо өөд нь өндөрт өргөе гэдэггүй залуу хүн хэзээд хөлөө үргэлж харж амьдрах болдог. Тэнгэрт дүүлье гэдэггүй оюун санаа газарт дөрвөн хөллөх хувь зохиолыг мөшгих бизээ" гэж улс төрч Дейзлер хэлжээ.

Sunday, June 18, 2017

Түмэн хүнийг өөртөө татах зан араншингийн нууцаас



Боловсрол, чадвараар дульхан, өмч хөрөнгө багатай хүн ч гэсэн шилдэг зан араншинг л цогцлоосон байвал бусад хүнд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Энэ тал дээр тухайлбал жирийн ажилчин ч бай, парламентын гишүүн мэтийн чухал албанд хүрсэн хүн ч бай нөхцөл байдал адилхан. Улс төрч Карнинг хэлэхдээ: "Би юунаас ч илүү зан араншингийн төлөвшлийг дамжиж байж эрх хүч олохыгхүсдэг. Энэ бол тийм ч хурдан арга биш байж болох авч хамгийн баттай зам юм, би үүнд хатуу итгэдэг, эргэлздэггүй" гэжээ. Оюунлиг эрдэмтэй хүнийг хүндэтгэх нь огтхон ч хамаагүй. Гэхдээ оюун ухаанаас өөр ямар нэг зүйл түүнд байхгүй бол тэднийг итгэх нь хэтэрхий хөнгөн хуумгай хэрэг мөн.              Улс төрч Жон Лассель өгүүлэхдээ: "Манай улс бурхан тэнгэрээс тусламж гуйж болох ч эцсийн дүнд сайн араншинт хүний заавар удирдлагыг дагах нь илүү бодитой зам гэжүздэг". Энэ бол жинхэнэ унэнийг илэрхийлсэн үг юм.              Францис Хорнерын замналд энэхүү үнэн баттай илэрч байдаг. Шотландын шүүгч Кокбен түүний амьдралын тухай дурсахдаа:              "Түүний зам зөв хичээнгүй бүх залуу хүмүүсийн сэтгэлд гэгээ гэрлийг түгээж үнэнхүү чадсан билээ. Тэрээр ердөө гучин наймхан нас наслаж хорвоог орхисон боловч хэнээс ч илүү өргөнөөр хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан юм. Хэрцгий догшин, сэтгэл оюунаар ядмагхан нөхдийг эс тооцвол түмэн хүн түүнийг хүндэтгэн хайрлаж, түүнд итгэж, түүний үхэлд эмгэнэн гашуудаж байлаа.               Одоо би залуучуудаас асууя! Яагаад Хорнер ийм өндөр хүндэтгэлийг хүлээх болсон юм бэ? Өөрийнхөө тусын тулд уу? Тэрээр ердөө Эдинбарын худалдаачны л хөвүүн байсан. Эд баялгийн төлөө юү? Тэр ч, түүний ойр дотныхон ч, элбэг дэлбэг хэрэглэх мөнгө төгрөгтэй байсангүй. Тэгвэл албан тушаалын төлөө юү? Тэрээр хоёр гуравхан жилийн хооронд ямар ч нөлөөлөх хүчгүй, бага цалинтай ажил эрхэлж байсан. Уран цэцэн болохоороо тэр үү? Түүний үг яриа цөөн, эрхэмсэг байсан ч хүнийг алмайруулан татах хүртэл уран цэцэн үгээр уяруулж байсангүй. Өөрийгөө болгохын тулд л бусдыг татдагхүчтэй байв уу? Түүний ааш байдал жирийн хүмүүстэй өчүүхэн ч ялгаагүй төлөв төвшин байсан.
              Тэгвэл Хорнер хүмүүсийн хүндлэлийг яагаад хураан цуглааж чадав. Тэрээр эрүүл саруул сэтгэлгээ, хичнээнгүй зан, зөв итгэл баримтлал, сайн сэтгэл зэрэг, өөрөөр хэлбэл хичээнгүй шударгуу хүн хэн боловч тийм ч их зоволгүй гартаа оруулдаг чанаруудыг биедээ бат эзэмшсэн байсан учраас билээ. Өөр үгээр хэлбэл түүний зан аашийн хүч түүнийг ийн өндөрт өргөсөн хэрэг. Харин тэрхүү зан ааль нь төрөлхийн зүйл бус, жирийн л элементээр   хичээл оролдлого гаргаж барьж босгосон бүтээл юм.              Авъяас чадвар, уран цэцний авъяасыг голлож харвал түүнийг давах хүн олон. Гэвч тийм авъяас чадвар дээр зан аашийг нэмж хольсон үед түүний дээр гарах хүн нэг ч байхгүй. Жирийн л авъяас чадвараас өөр юмгүй ч сайныгаа алдалгүй боловсрохуйд зүтгэвэл тухайлбал өрсөлдөөн, атаа жөтөө хэтэрсэн нийгэмд ч заавал ч үгүй том амжилтыг олдог билээ. Тэрээр чухам энэ үнэнийг батлахын тулд төрсөн мэт хүн юм" гэжээ.