Friday, January 14, 2011

Ялагдашгүй жанжны сүрлэг бишрэм дотоод сэтгэл


Вейлинтон ажил хэрэгч тал дээр гарамгай гэдгийг түүний “балай” шудрага зан чанараас нь ч харж
болно. Тэр цагийн байлдааны үеэр Францын Сурт генерал зэрэг хүмүүс Испаниас өндөр үнэтэй уран зураг
сэлтийг олноор нь дээрэмдэн эх орон руугаа авч харьж байлаа. Харин Вейлинтон, тухайлбал өчүүхэн ч гэсэн
эд хөрөнгөд ганц хуруугаа ч дүрж байсангүй.
Тэрээр Испани цэргүүдийг дагуулж Францын хил давсан үед, цэргүүд нь "энд нэг сайн хөлжье"
хэмээн байнга дээрэм тонуул үйлдэж байв. Тэрээр юуны өмнө бүх Испани офицерүүдэд анхааруулсан авч ер
нэмэргүй байлаа. Тиймээс төдөлгүй Испани цэргүүдийг бүгдийг нь улс орон руу нь буцаан хөөсөн гэдэг.
БасАнглийн цэргүүд Францын нутаг руу давшсан үед ч нутгийн уугуул тариачид эх орон
нэгтнүүдийнхээ гараас зугатан Английн цэргийн байрлал руу хоргодон ирж, өөрсдийнхөө үнэ цэнтэй
эдлэлээ хадгалуулж, түүнийгээ хамгаалж байхыг гуйж байсан гэдэг. Бүр иймдээ хүртэл Вейлинтоны цэрэгт
итгэж байсан ажээ.
Ийн байх зуур, Вейлинтон засгийн газартаа ийм захидал бичиж илгээсэн байдаг.
"Бид дааж давшгүй мөнгөний өрөнд уначихаад байна. Би мэт нь ичиж зовоод гарч чадахгүй шахам байх юм.
Яагаад гэвэл эндхийн хариуцлагатан төлбөрөө төлөхийг шаардаад гараас угзарч авч явчих гээд байна" гэжээ.
Жюль Морел Вейлинтоны төрх төлвийг үнэлж: "Цаг ямагт ихэмсэгсүрлэг, бас хүн чанарын цэвэр
тунгалгийг санагдуулам ийм наминчлал байдаг болов уу даа. Армийн тогоон дахь гучин жилийн түүхтэй хал
цэрэг, болд эр хүн, ялагдашгүй жанжин, их цэргийг командалж дайсны нутагт цэргүүдээ зохицуулангаа
хариуцлагатны өмнө ийн жижгэрч байна гэдэг...! Эрт эдүгээгийн байлдан дагуулагч хийгээд цөмрөн
орогчдын дунд ингэж амар тайван бусаар сэтгэлээ шаналгаж байсан хүн байгаагүй ээ. Дайн тулааны түүхийг
сөхөж үзсэн ч түүн шиг эрхэмсэг хийгээд цэвэр тунгалаг сэтгэлтэн байхгүй".
Тэгвэл, Вейлинтон өөрөө иймэрхүү магтаал үгийг сонссон бол шууд л толгой сэгсэрч: "Нэг их
эрхэмсэг сүрлэг болох гээд ч юмуу, цэвэр тунгалаг байдал үзүүлэх гээд ч юм уу бодоод байсан юм алга.
Харин өрөө хугацаа ёсоор нь эгүүлж өгөх нь ажил хэргийн тухайд хамгийн сайн арга хэмжээ гэж бодсоноос
л тэр" хэмээн хариулах байсан бизээ.

Friday, January 7, 2011

Хулчгарыг зоригтон болгон хувиргах жир бусын удирдах хүч



Хэрэг явдал Вейлинтоны таамаг ёсоор болж, түүний цэрэг францын цэргийг ялав.
Гэсэн хэдий ч тэрээр, дайны турш янз бүрийн дарамт, эсэргүүцлийн улмаас шаналж байлаа. Түүний туслая
хэмээн гараа сунгасан Испаничууд болон Португальчуудын дур зоргоороо аашилж, аймхай, худал хуурмаг
сэтгэлтэй байсан нь зовлонтой байлаа. Английн засгийн газар бас өөрөө энэ дайнд чадваргүй гэдгээ
харуулж, улмаар засгийн газар дотоодод худал хуурмаг явдал.нууц хуйвалдаан эцэс төгсгөлгүй гарч байв.
Ийм нөхцөл байдалд тэрээр тулалдаж ялж чадсан нь урам хугарахдаа хүртэл өөртөө бат итгэж, өөрийн хүсэл
эрмэлзлэлээ өндөрт өргөж ирснээс тэр юм.
Тэрээр Наполеоны захиргаан дахь цэрэгтэй байлдах төдийгүй Испани, Португалийн засгийн газрыг ч
түлхэж өгөхгүй бол болохгүй байлаа. Цэргүүдийн хоол хүнс, хувцасны хангамж туйлын бэрх хэцүү байв.
Талабел-ын тулалдаанд Испаны ухарсан цэргүүд холбоотон Английнхаа цэргүүд рүү довтолж, эд
материалыг нь булааж авах гэх мэт итгэмээргүй хэрэг явдал ч гарчээ. Гэвч Вейлинтон ийм шаналгааныг
тэвчиж гарах тэвчээр болон өөрийгөө эзэмдэх ухаантай байсан. Ингээд тусыг усаар хариулах үйлдэл, урвалт,
эсэргүүцэлтэй гулгарсан ч буцалтгүйгээр өөрийн замаар алхсаар байв.
Тэрээр бас цэргүүд дотор байх жижиг сажиг үйл явдлыг хүртэл нэг гараар хүлээн авч байлаа.
Англиас хоол хүнсний хангамж байхгүй, бүгд өөрийнх нь чадал авъяасаас хамаарах боллоо гэдгийт
ойлгонгуут, шууд л цэргийн жанжнаас буудайн худалдаачид хувилж байв. Тэгээд Лиссабоны Английн элчин
сайдтай хавсран хоол хүнсний хангамжид амжилт олжээ. Бас аман баталгаа гарган газар дундадын тэнгис
болон өмнөд америкийн боомтоос улаан буудай худалдаж авчээ. Ийнхүү зоорио дүүргэсний дараа үлдсэн
хэсгийг Португалийн худалдаачинд борлуулж дуусгасан ажээ.
Вейлентон аливааг хувь заяандаа даатгалгүй, гэнэтийн цочмог ажил явдалд ч бэлэн бэлтгэлтэй
байхаас залхуурсангүй. Энэхүү шилдэг гүйцэтгэх чадвар янз бүрийн тохиолдолд үр дүнгээ өгсөөр түүнийг
амжилтанд хөтөлсөн билээ. "Миний цэргүүд хаана ч очсон нүүр улайлгахгүй" хэмээн тэрээр батлан хэлж
байсан агаад туршлага Дульмаг дайчилгааны цэргүүд европын хамгийн хүчтэй цэрэг болон хувирсан нь ч
ийнхүү түүний жир бусын удирдан захирах хүчний ач болох нь дамжиггүй.

Monday, January 3, 2011

Эрүүл саруул бас цагаа олсон шийдэл



Маратчуудтай байлдсаны дараа Вейлинтон удирдагч мөнийхөө хувьд магтан дуулах ёстой
авъяасаа гаргаж ирэх бололцоо бүрдэж ирэв.
Дайн төгсгөлийн үедээ орж, нэгэн чухал бүсийн командлагчаар томилогдсон тэрээр
удирдлагадаа байгаа цэргүүддээ хатуу сахилга бат тогтоохыг хамгийн гол зорилт болгож байлаа.
Яагаад гэвэл дайнд ялсандаа хөөрсөн цэргүүд удирдлагынхаа тушаал зааврыг ер сонсолгүй, тал
хагас нь дураараа дургиж ,төрөл арилжих шахам болж байсан ажээ.
"Залхаан цээрлүулэх цагдаагийн даргыг илгээж, миний Удирдлагад ажиллуулна уу. Хүч
түрэмгийлэгч хэд хэдэн хүнийг Дүүжлүурт өлгөхөөс нааш дэглэм журам, амар тайван байдлын
баталгааг гаргаж чадахгүй нь" гэж тэрээр төв штабтаа бичиж илгээсэн байна. Багагүй бэрх яриа
хэдий ч байлдааны талбарт тэгтлээ хатуу байдлыг тогтоосон нь л түүний хорооныхон олон удаа
байлдааны даалгавраа амжилттай гүйцэтгэж чадах нөхцөл болсон гэж хэлж болно.
Вейлинтон дараа нь зах зээлийг сэргээж, амьдрадд нэн хэрэгцээт бүтээгдэхүүний нийлүүлэлтийг
голидролд нь оруулахыг зорьсон билээ. Харис жанжин, командлагчдаа илгээсэн захидалдаа
Вейлинтоны зах зээлийн зохицуулалтын чадварыг өндрөөр үнэлж:
"Тэрээр материал хангамжийн тухайд ухаалаг, шийдмэг арга хэмжээ авсны ачаар чөлөөтэйгээр бараа
таваарын худалдаа хийж чаддаг боллоо. Түүний ажиллаж байгаа байр байдлыг гайхамшгийн гайхамшиг
гэхээс өөрцгүй" гэжээ.
Ийнхүү Энэтхэгг түр сууж буй Вейлинтон жижиг сажиг зүйлд ч маш их анхаарал тавьж, бүхий л зүйлд
заавар өгч иржээ.
Жир бусын удирдах чадвартай Вейлинтон Англид буцсаныхаа дараа, ээлжит албандаа тохоогджээ.
Тэр үед Наполеоны командлаж байгаа Францын цэрэгт эзлэгдсэн Португалийг чөлөөлөхийн тулд 1808 онд
Англиас тусламжийн цэрэг хүрч ирсэн бөгөөд тэрээр тэдний дундаас нэг түмэн хүнтэй цэргийн хороог
командлах том хариуцлага хүлээжээ. Тэрээр Португальд десант буулгаж байлдан, хоёр ч тулаанд ялалт
байгуулав. Бүхцэргийн командлагч Жон Морыг нас барсны дараа, Португалийн явуулын цэргийн шинэ
ерөнхий командлагчаар дэвшсэн байна.
Ийн зуураа хойгийн дайнд (Францын армитай Испани, Португаль, Английн холбоотны арми
тулалдсан байлдаан) Вейлинтон эхэндээ сульдаж буурахыг үзжээ. 1809 оноос арван гурван жилийн турш
түүний хороо ердөө л гурван түм хүрэхтэй үгүйтэй цэрэгтэй байв. Харин нөгөө тал болох францын цэрэг
гучин таван түм гаруй бөгөөд Наполеоны авъяаслаг жанжнууд тохоон томилогдсон байлаа.
Тийм хүчтэй дайсны эсрэг яаж байлдвал ялалтын үүд нээгддэг байна вэ? Тэр үед Испаны цэргүүд хээрийн
тулалдаанд Францын цэргийн шахаанд орж, тэр болгондоо ялагдал хүлээж байв. Вейлинтон энэхүү бодит
баримтыг анхааралтай ажиж Испаны цэрэг өөр стратеги хэрэглэх хэрэгцээ байна хэмээн шийджээ. Хүчирхэг
дайсанд мөчөөгөө өгөхгүй хүчтэй армийг бий болгох нь давын өмнө хийх ажил хэмээн тангараглажээ.
Тэр нь эрүүл саруул бас цагаа олсон шийдэл байлаа. Тэрээр Португалийн цэргийТАнглийн командлалын
удирдлагад захируулж, Английн арми Португалийн армитай хамтрах стратегийг сонгож, дасгал сургуулиа
эхэлжээ. Тэгээд хоёр армийн хөл жигдрэх хүртэл Францын цэрэгтэй хэрэгцээгүй тулаан хийхээс зайлсхийж
байв.
"Францын цэрэг байлдаанд олсон ялалтддаа эрдэж, хүчтэйхэн хэлбэл түүний төлөө л зөвхөн оршиж
буй мэт байв. Тиймээс манай цэрэг тулаан эхлэхгүй бол тэдний цэргүүдийн байлдах санаа сэтгэл унах бус
уу. Тэгээд манай цэргийн эмх цэгц жигдэрч дуусаад, дайсан байлдах хүслээ алдсан тэр үед нь нэг
амьсгаагаар байлдааны галын таглаагаа гэнэт нээх юм" хэмээн тэрээр сэтгэсэн ажээ.