Friday, January 7, 2011

Хулчгарыг зоригтон болгон хувиргах жир бусын удирдах хүч



Хэрэг явдал Вейлинтоны таамаг ёсоор болж, түүний цэрэг францын цэргийг ялав.
Гэсэн хэдий ч тэрээр, дайны турш янз бүрийн дарамт, эсэргүүцлийн улмаас шаналж байлаа. Түүний туслая
хэмээн гараа сунгасан Испаничууд болон Португальчуудын дур зоргоороо аашилж, аймхай, худал хуурмаг
сэтгэлтэй байсан нь зовлонтой байлаа. Английн засгийн газар бас өөрөө энэ дайнд чадваргүй гэдгээ
харуулж, улмаар засгийн газар дотоодод худал хуурмаг явдал.нууц хуйвалдаан эцэс төгсгөлгүй гарч байв.
Ийм нөхцөл байдалд тэрээр тулалдаж ялж чадсан нь урам хугарахдаа хүртэл өөртөө бат итгэж, өөрийн хүсэл
эрмэлзлэлээ өндөрт өргөж ирснээс тэр юм.
Тэрээр Наполеоны захиргаан дахь цэрэгтэй байлдах төдийгүй Испани, Португалийн засгийн газрыг ч
түлхэж өгөхгүй бол болохгүй байлаа. Цэргүүдийн хоол хүнс, хувцасны хангамж туйлын бэрх хэцүү байв.
Талабел-ын тулалдаанд Испаны ухарсан цэргүүд холбоотон Английнхаа цэргүүд рүү довтолж, эд
материалыг нь булааж авах гэх мэт итгэмээргүй хэрэг явдал ч гарчээ. Гэвч Вейлинтон ийм шаналгааныг
тэвчиж гарах тэвчээр болон өөрийгөө эзэмдэх ухаантай байсан. Ингээд тусыг усаар хариулах үйлдэл, урвалт,
эсэргүүцэлтэй гулгарсан ч буцалтгүйгээр өөрийн замаар алхсаар байв.
Тэрээр бас цэргүүд дотор байх жижиг сажиг үйл явдлыг хүртэл нэг гараар хүлээн авч байлаа.
Англиас хоол хүнсний хангамж байхгүй, бүгд өөрийнх нь чадал авъяасаас хамаарах боллоо гэдгийт
ойлгонгуут, шууд л цэргийн жанжнаас буудайн худалдаачид хувилж байв. Тэгээд Лиссабоны Английн элчин
сайдтай хавсран хоол хүнсний хангамжид амжилт олжээ. Бас аман баталгаа гарган газар дундадын тэнгис
болон өмнөд америкийн боомтоос улаан буудай худалдаж авчээ. Ийнхүү зоорио дүүргэсний дараа үлдсэн
хэсгийг Португалийн худалдаачинд борлуулж дуусгасан ажээ.
Вейлентон аливааг хувь заяандаа даатгалгүй, гэнэтийн цочмог ажил явдалд ч бэлэн бэлтгэлтэй
байхаас залхуурсангүй. Энэхүү шилдэг гүйцэтгэх чадвар янз бүрийн тохиолдолд үр дүнгээ өгсөөр түүнийг
амжилтанд хөтөлсөн билээ. "Миний цэргүүд хаана ч очсон нүүр улайлгахгүй" хэмээн тэрээр батлан хэлж
байсан агаад туршлага Дульмаг дайчилгааны цэргүүд европын хамгийн хүчтэй цэрэг болон хувирсан нь ч
ийнхүү түүний жир бусын удирдан захирах хүчний ач болох нь дамжиггүй.

No comments: