Tuesday, March 29, 2011

"Ирээдүйн ашгийн төлөө өнөөгийн сэтгэл хангалуун байдлаа золиослох" тухай



"Ирээдүйн ашгийн төлөө өнөөгийн сэтгэл хангалуун байдлаа золиослох" хэмээх өөрийгөө эзэмдэхийн
ухаанд суралцахад тийм амархан биед хэвших нь үгүй.
Амьдрал нь хэцүү хүн бол мэдээж хэрэг, духандаа хөлс гаргаж байж олсон мөнгөө юунаас ч илүү
чухалчилж байдаг . Харин хөлс хөдөлмөрөөрөө тордож ургуулсан мөнгөө ууж идэж дуусгаад, яаж ч байсан
биеэ хөдөлгөж чадахгүй болж, хөрөнгөтэй хүний дулаан сэтгэлд багтаад авах гэдэг этгээд зөндөө олон
байдаг. Цаашлаад, хэний ч тусламж авахааргүй, дутуу гуцуу юмгүй амьдраад байж болох өв хөрөнгөтэй
мөртлөө, шийдвэрлэх мөч тохиолдоход жинхэнэ зовлонтонтой их ялгаагүй нөхцөл байдалд биеэ унагааж
орхидог хүн ч олон байдаг. Тэд татвар мэтийн нийгмийн системийн асуудалд голлож анхаараад өөрийгөө
эзэмдэх сэтгэл, өөртөө туслах сэтгэлгээний чухалд ер анхаарлаа хандуулдаггүй юм. Жинхэнэ ёсоор хөл
дээрээ босохыг гуйж биш гуядаж олж авах ёстой,үүний тулд хувь хүмүүс хэмнэлттэй байж ирээдүйдээ
бэлтгэхэд шамдах нь хамгийн чухал, гэтэл хэн ч тэр тал дээр санаа тавих гэдэггүй болжээ.
Гуталчны амьдралаас гаралтай гүн ухаантан Самиел Долл:
"Сэтгэлгээний чадавхи, арвилан хэмнэлт, цаашлаад овсгоо самбаатай байх явдал нь бурууг засахын
мастер юм. Энэхүү мастер ердийн үед гэрийн буланд амьсгаа даран чимээгүй амьдардаг бөгөөд, чухал
агшин ирэхээр өнөөг хүртэл парламентыг туулж гарч ирсэн ямар ч хуулиас илүү чадварлагаар амьдралын
бэрхшээлийг сэтлэн гаргаж өгдөг билээ" гэжээ.
Сократ "ертөнцийг хөдөлгөе гэвэл эхлээд өөрөө өөрийгөө хөдөлгө" гэсэн байдаг.
Гэтэл ертөнцийн хүмүүс өөрийн муу зуршлаа жаахан ч гэсэн засаж өөрчлөхөөс илүү, төр улс,
шашин сүмээ засан сайжруулах нь хялбар хэмээн бодох нь олонтоо. Тэгэхлээр ерөнхийд нь хэлбэл, хүн
өөрийн буруугаа засахаас илүү өрөөл бусдын бурууг өлгөж гаргадаг. Тэр нь бүр таашаалд нь нийцэж байдаг
бололтой дог шүү.

No comments: