Wednesday, May 11, 2011

Билэг ухаан бадмаарагаас үнэтэй



Мөнгөжиж баяжихын нууцыг тайлбарласан нийтэд тархсан бичиг ном өнөөг хүртэл тоо тоомшгүй
олон ажээ. Гэвч үнэн хэрэгтээ тиймэрхүү амархан нууц энэ тэр гэж байх учиргүй юм. Дэлхийн янз бүрийн
улс орнуудад ам дамжсан олон зүйр, цэцэн үгсийг харвал харин тодорхой бус уу.Ухаандаа:
"Бутархай мөнгөнд анхаарал тавибал их мөнгө аяндаа хуримтлагдана"
"Хичээл чармайлт бол аз жаргалын ээж мөн"
"Биеэ зовоохгүй бол олз ашиг байхгүй"
"Ая таатай байя гэвэл хөлсөө гарга"
"Ажилсаг хүнд аз жаргал ирнэ"
"Өр үүрч өглөө боссоноос, үдэш хоолгүй унтсан нь дээр"
Амжилт бүтээлийг хураан цуглуулах хамгийн сайн арга хэдэн үе дамжин өвөг дээдсийн туршлага
бүхний хуримтлал болсон иймэрхүү сургааль үгэнд тодорхой илэрхийлэгдсэн байна. Эдгээр сургааль балар
эртнээс амаар дамжигдан, олон түмний ёс суртахууны хууль болсоор иржээ. Түүгээр үл барам урт удаан
түүхийн шалгуурыг даван туулсаар байгаа тул өнөөг хүртэл түүний үнэн зөв чанар өчүүхэн ч
буураагүй.Соломоны зөвлөлгөө ч хичээл зүтгэл, мөнгөө зөв зарцуулах замын тухай сургаалиар дүүрэн
байдаг.
"Хайхрамжгүй хүн үрэлгэн хүний ах дүү мөн". "Залхуу хүн та шоргоолжны үүрлүү оч. Тэндээс арга
ухаанаас нь сурч ав". "Гачаал хоосрол нь аянчин лугаа адил залхуугийнд буудаг бол ядуу гуцуу нь их цэрэг
лугаа адил залхуу руу довтолдог". "Үнэнч шударга хүний зүтгэлтэй гар эд баялгийг төрүүлдэг". "Идэх
уухын ховдог хоосролтой залгуулдаг бол их нойр хүнд ноорхой навтас хэдрүүлдэг".
Эдгээрээс гадна бүр чухал бас нэг үг бий. "Алт мөнгөнөөс илүү билэг ухааныг шүт. Ухаан билэг бадмааргаас
илүү юм. Энэ хорвоод хүсэмжилж олох бүх юмс билэг ухаантай харьцуулагдашгүй байдаг".

No comments: