Tuesday, August 16, 2011

Бутархай мөнгөө хураавал гачаал зовлонгоос ч гарч болно.



Хичээн зүтгэж, арвилан хэмнэвэл өөрийн хүчээ гаргах зам нээгддэг. Амьдрал ямар ч хэцүү байсан
гэсэн эгэл даруухан байж хэрэгцээгүй зарлагаа татвал яаж ийгээд аж амьдралын зорилго өндийн босч ирдэг
юм.
Нэг пени-гийн дэвсгэртэд онцгойлоод байх үнэ цэн үгүй. Гэвч тохитой тухтай гэр бүлийн
амьдралаар амьдрах уу үгүй юу гэдэг энэхүү дэвсгэртийг зарцуулж буй арга хийгээд хуримтлуулж буй арга
зам ямар байгаагаас шалтгаалж байдаг юм шүү. Арайхийн хүнд хөдөлмөрөөрөө чухаг шан ававч, архинд ч
юмуу, аахар шаахар зүйлд дэмий зарж нэг пени, дахиад нэг пени хийсэн арилж алга болохыг нь зүгээр
хараад суувал адгуусны төрлийн амьдралаас сугарч гарч чадахгүй юм. Үүний оронд гэрийн төсвөө хадгалж,
гэр бүлийнхнийхээ боловсролыг санаандаа санаад, цөөхөн бага мөнгө байсан ч хадгаламжид хадгалахаар
сэтгэл гаргавал түүний хариуг хэмжих аргагүй. Хөрөнгө нэмэгдэж, амьдрал дээшилж ирээдүйдээ санаа
зовнихын ихэнх хэсэг нь алга болж орхино шүү.
Ажил мэргэжилд дээр доорын ялгаа гэж байдаггүй. Газар хагалах ажил ч, багаж зэвсэг хийх ч,
нэхмэлчин ч, худалдагч ч, цөм гайхалтай ажил мэргэшил юм.
"Тогтвортой ажилтай байвал ичгүүрт унахгүй. Хөдөлмөрт хүрч чадаагүй хүн л ичгүүрийг амсах
ёстой юм" гэж Флехиер өгүүлсэн байдаг.
Бас нэгэн санваартан "духандаа хөлс гаргах ажил ч бай, толгойгоо ажиллуулах ажил ч бай ямар ч
гэсэн ажиллаж л байвал түүнд тохирсон шан байдаг" гэж өгүүлжээ.
Хүмүүсийн зүгээс дорд мэт үзэгддэг ажил мэргэшилтэй байлаа ч гэсэн тэндээс биеэ өндийлгөж их амжилтад
хүрсэн бол ичгүүрлэхийн хэрэгцээ байхгүй. Түүгээр үл барам хүнд бэрхийг даван туулж өнөөгийн байр
сууринд хүрсэнээрээ бахархаж явах ёстой. Америкийн нэгэн ерөнхийлөгч "ургийн тань бэлгэ тэмдэг юу вэ"
гэж асуухад залуу байхдаа хийж байсан ажлаа санаад "цамцны хоёр ханцуй" гэж хариулсан гэдэг.
Нэгэн лам лаачин байжээ. Хэн нэгэн эмч түүгээр нь даажигнахад хариуд нь: "Та надтай адил тавиланд
төрсөн бол одоо хүртэл лаачин хэвээрээ л явах байсан даа" гэсэн гэдэг.

No comments: