Monday, October 24, 2011

Төмрийг улайстал нь давт



Сурган хүмүүжүүлэхэд бие бялдрын хүч чадал болон эрүүл мэнд үндэс суурь болно, үүнтэй эн сацуу
оюун санаагаа ашиглах дадал хэвшлийг бүрдүүлэхийг дутааж үл болно.
"Ажил хөдөлмөр мянган хэргийг эрхшээлдээ оруулдаг " гэсэн цэцэн мэргэн үг нэн ялангуяа мэдлэгийг
эзэмших үйлсэд ч таарч байна. Эрдэм мэдлэгийг эзэмших зам, хичээл сургуульд шамддаг л бол хэнд ч гэсэн
эрх тэгш нээлттэй байдаг бөгөөд мэдээж хэрэг, зорилготой байвал даван туулахад хэцүү бэрхшээл гэх мэт
юм юу ч байхгүй.
"Биднийг бурхан ертөнцөд илгээхийн сацуу, хүн өөрөө зовлон бэрхшээлд унахгүй л бол хаа ч хүрэх
боломжийг олгосон юм" гэж шүлэгч Чаттертон хэлсэн байдаг. Хичээл сурлагын тухайд бизнестэй яг адилаар
шургуу зүтгэлийг дутааж болохгүй юм.
Бид, төмрийг халуунд нь давтах төдий бус, төмрийг улайстал давтаж байхгүй бол болохгүй билээ.
Хүчтэй шургуу, бүхий л чадлаараа хичээн зүтгэж, ямар ч боломжийг алдалгүй ашигладаг хүн бий, гэтэл
залхуу хойрго хүн дэмий хоосон өнгөрөөдөг, өчүүхэн бага цагийг ч болов хангалттай ашиглавал амжилтад
хүрнэ. Тэгвэл гайхал төрөх шахам, өөрийгөө боловсруулсны үр дүн гарах ёстой юм. Тухайлбал, Фаргсон
өндөр уулын оройд хонины арьс нөмрөн гарч хүйтнийг тэсвэрлэн тэнгэр ажиж, одон орон судлалд суралцаж
байв. Эдмонд Стон гэрийн багшийн ажлыг үргэлжлүүлсээр математикт шамдаж байлаа. Самуэл Долл
гуталчны ажлынхаа завсар хоорондуур самбаачлан хүнд хэцүү гүн ухааныг судалсан бөгөөд Милл чулуу
зүсэх газар түр ажилчин болж ажиллангаа бие дааж геологийн ухааны мэдлэгийг эзэмшиж байжээ.
Зураач Леонарс хичээл зүтгэлийн үр ашигт чин сэтгэлээсээ итгэдэг байв. "Шургуу чанга хичээж зүтгэсээр
байвал хэн ч гэсэн хүний урд гишгэж чадна" гэж онцлон хэлдэг байв. Өнгөц харахад үл тоогдом ажил хүртэл
гоц авьяаст хүргэх зам болох бөгөөд, хязгааргүй хичээл зүтгэл гаргавал хязгааргүй авьяасыг бий болгоно
гэж тэрээр үздэг байв.
"Гойд давуу чадвар хичээл зүтгэлээр л зөвхөн олгогдож байдаг. Гайхалтай авьяастай байвал хичээл
оролдлого түүнийг улам өндөрт өргөдөг. Чадвар нь бусдаас ялгарамгүй байлаа ч гэсэн зүтгэл оролдлого
тэрхүү дутагдалтай талыг нөхөх учиртай. Хичээл оролдлогыг зөв зүг рүү чиглүулж л байвал ерөөс түүнээс
хор гарахгүй.Зүтгэл оролдлого байхгүйгээр юуг ч олж чадахгүй" гэж Леонорс хэлсэн байдаг.

No comments: