Tuesday, January 12, 2010

"Хичээл зүтгэлээр баавгай ч бүжиглэж сурна "


"Хичээл зүтгэлээр баавгай ч бүжиглэж сурна "
Урлагийн салбарт ч адилхан гэлцдэг. Жишээлбэл, хийл хөгжмөөр тоглож сурахад урт удаан
хугацааны хөлс дуслуулсан дасгал сургууль хэрэгтэй. Нэрт хийлч Жордан гайхалтай энэ зэмсгийг
эзэмштэлээ хорин жил өдөрт арван хоёр цагийн дасгал сургууль хийж байсан гэдэг.
"Хичээл зүтгэлээр баавгай ч бүжиглэж чадна" гэдэг зүйр үгийг францууд ярьдаг ба үүнтэй
адил, туслах дүрийн балетчин биеийн хөдөлгөөний тансаг эвсэлтэй байж хөлөө олтлоо бараг
хүлцэнгүйгээр хатуу бэрх тэвчээртэйгээр хэдэн жил хичээллэх ёстой ажээ.
Нэгэн нэрт балетчин тайзанд гарах өдрөө хүртэл эцэгтэйгээ хатуу чанд хичээллэсээр
байжээ. Ядаргаа болж ухаан алдан унаж, түргэн тусламж дуудаж байсан удаа цөөнгүй байв.
Үзэгчдийг өөртөө татах тэр бүсгүйн тансаг бүжиг ийнхүү их хөдөлмөр дээр цэцэглэсэн байна.
Хүний хөгжил дэвшлийн хурд угтаа бол аажуусаж байна. Агуу их бүтээл ганц хормын
хооронд ирдэггүй. Тиймээс алхам алхмаар ч болов итгэлтэйгээр биеэ дайчилж чадвал түүнийг
зорьсондоо хүрлээ л гэж бодох хэрэгтэй."Зорьсноо яаж ийгээд гартаа оруулахаа мэдэх хэрэгтэй.
Тэр л амжилтын хамгийн том цөм хэсэг юм" гэж Францын гүн ухаантан Местолл хэлжээ.
Бүтээлийн ургац хураахад эхлээд үрээ тарих хэрэгтэй. Түүний дараа ургац авах цагаа
тэвчээртэйгээр хүлээж суух хэрэгтэй болно. Тэгээд ихэнх тохиолдолд хамгийн их хүсч хүлээдэг
тэрхүү үр жимс боловсрох нь удаан байдаг. Тиймээс юу юугүй үр дүнгээ хурдан үзэхээр яарах нь
дэмий хэрэг. Дорно дахины зүйр үгэнд "цаг хугацаа, тэвчээр хоёр ялам модны навчийг сатин
болгож хувиргадаг" гэдэг дээ. (Time and patience change the mulbery leaf to satin)
Тэвчээртэй хүлээх хооронд санаагаар унаж болохгүй. Өөдрөг сэтгэл бол гайхалтай чанар
бөгөөд, ямар ч зовлон, горьддого тасрахад бөхийхгүй хүчийг хүнд өгч байдаг. Нэгэн санваартан
"христосын шашны дотоод үнэний аравны есөн хувь нь төвийг сахихад байдаг" гэж өгүүлсэн
байдаг, энэхүү үгнээс "хүний амьдралын мөн чанарын аравны есөн хувь нь өөдрөг сэтгэл, хичээл
зүтгэлд байдаг" гэж хэлж болох бизээ. Өөдрөг сэтгэлээ алдалгүй хичээж чармайж явах нь амжилт,
аз жаргалд хүрэхиин гишгүүр болж өгнө. Өөдрөг цайлган сэтгэлээр үнэнч шударга ажиллах нь
хүний амьдралын хамгийн гол баяр баясгалан мөн. Өөртөө итгэх итгэл, эрчим чадал эндээс л төрж
гардаг. Христосын санваартан Смитт Английн хөдөө тосгоны сүм рүү илгээгджээ. Тэрээр ийнхүү
тушаал буурч нутаг заагдахдаа ч санаагаар уналгүй, харин бүр урагшилж тэндээ бүхий л хүчээ
гаргахаар шийдсэн гэдэг. Тэрээр "Ямар ч ажил байсан, түүндээ дур сэтгэлээ өгч улмаар өөрөө
өөрийгөө дасгах хэрэгтэй юм. Тэр нь одоогийн орчин нөхцөлдөө сэтгэл дундуур байгаадаа
автагддаж, надад бүр өөр ч чадал хүч байна гэх мэтээр омгойтон шазруун юм бодсоноос хавьгүй
илүү хүн ёсных биз дээ?" гэж өгүүлсэн байдаг.

No comments: