Monday, February 28, 2011

Шударга хүний дээрээс хишиг буяны бороо цутгаж байдаг



Ингэхэд аль ч үед байсан шиг өнөө үед ч, нүдэнд торох шударга бус явдал хууран мэхлэх ов заль огт арилж
алга болохгүй байсаар байна.Сайн сэтгэлийн хэлтэрхий ч байхгүй хууран мэхлэгч, баян болох гэж яарсан
шунахай хүний арга мэх их юм.
Бараандаа юм хольдог наймаачин, ажлаа хийдүүлдэг захиалгын ажилчин олон бий. Цэвэр үс,
жинхэнэ хөвөн хэмээн хуурч, хуурамч зүйл худалдаж, утас сүвлэх нүхгүй зүү, огтхон ч иргүй сахлын хутгыг
юу ч болоогүй юм шиг царайлан зах дээр гаргадаг хүн харамсалтай нь байсаар байдаг.
Гэхдээ иймэрхүү мэхлэн шулах наймааны аргыг бүүдгэр сэтгэлтэй, шуналт этгээдүүдийн хийдэг ёс бус
үйлдлийн жишээ гэж бодсон нь дээр юм. Тэд эд баялаг олж магадгүй. Гэвч тэрхүү эд баялгаараа цэнгэж
чадахгүй ээ. Санаа сэтгэл л амар тайван байхгүй бол ямар ч эд баялаг өчүүхэн ч үнэ цэнтэй байж чаддаггүй
юм. Шудрага хэмээх зан чанараа гээж орхисон тэдэнд санаа сэтгэлийн амирлал зочилж ирнэ гэдэг огт
байхгүй билээ.
Латима ламтан нэгэн сэлэмний багшаас ганц пени ч хүрэхгүй үнэтэй хутгыг хоёр пени-гээр ятгуулж
авчихаад "энэ луйварчин намайг мэхэлсэн биш, өөрөө өөрийнхөө сайн сэтгэлийг мэхлэн хуурч байгаа нь тэр
дээ" гэж өгүүлсэн гэдэг. Шахаж худалдах, сайхан үгээр хуурах зэргээр мэхлэж олсон мөнгө нь ахархан
бодолтой хүмсийн нүдийг хэсэгхэн хугацаанд баясгаж магадгүй ээ. Гэвч ичгүүр сонжуураа алдаж байж олж
авсан эд баялаг гэдэг, эцсийн дүнд савангийн хөөс шиг арилж алга болдог зүйл юм.
Хичээл зүтгэлтэй, шулуун шударга хүн хуудуутай амьтдаас урьтаж өмч хөрөнгийг бүрдүүлэн авч
чадахгүй байж ч магад. Гэлээ ч заль мэх, шудрага бус аргаар наадалгүй, сайн сэтгэлээрээ нэвт шувт зүтгэж
байж олсон амжилт бол жинхэнэ амжилт билээ. Харин хүн хэзээ нэгэн цагт амжилтаа алдаж бүдэрвэл зөв
сэтгэлээ л чанд хамгаалж авч явахгүй бол болохгүй. Зан чанараа алдаж унагааснаас бүх өв хөрөнгөө гүвсэн
нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хүний зан төрх өөрөө гайхамшигтай эд баялаг бөлгөө. Өндөр дээд, цэвэр хүн
зоригийг барьж, өөрийнхөө замаар урагшилбал түүнд заавал амжилт зочлон ирж,хүнийхээ хувьд хамгийн
дээд гавъяа шагналаа хүлээн авах нь дамжиггүй.
Нэгэн яруу найрагч, хүний амьдралын тулаан дундах "эрхэмсэг дайчин"-ы дур зургийг дараах
байдлаар гайхамшигтай магтан дуулсан байдаг.
Нэгэн биенийхээ хүслийг мэдэж
Нэгэн үзүүрт сэтгэлдээ эргэлздэггүй
Алдар нэр, эд юмс, эрх мэдлийн төлөө
Алд биеэ хэмхэлж, эвдэхийг хүсдэггүй
Ийм суртахуун бүгд тэдэнд цогцлож
Эгээ л хишиг буяны бороо толгой дээр нь цутгах мэтээ гэжээ.

No comments: