Friday, December 20, 2013

Нэгэн насны амьдралыг шийдвэрлэсэн ганц ширхэг ном

Цаг нөхцөөх санаатай уншихаар гарт тааралдсан номонд, өндөр дээд хүмүүний амьдралыг
туулсан хүний үлгэр бичигдсэн байх тохиолдол ч бий юм. Тэр нь уншсан хүний сэтгэлийг
хөдөлгөж, санаанд оромгүй гайхалтай идэвхийлэх хүчийг дуудан босгосон хүртэл удаатай.
Игнатис Рояла цэрэгт байхдаа тулалдаанд хөлөндөө хүнд шарх олж, эмчилгээ хийлгэх болжээ. Нэг
өдөр, санаа сэтгэлээ онгойлгохоор ном уншъя гэж бодоод, асрагчаасаа гуйжээ. Тэгвээс түүнд өгсөн
ном нь "Ариун хутагтын цадиг" байв. Тэрээр энэхүү номын ачаар сэтгэлийнхээ гал дөлийг
бадрааж, шашны шинэ байгууллага Исүсийн нийгэмлэгийг үүсгэн байгуулахад биеэ зориулахаар
шийдсэн гэдэг.
Мартин Рутер ч түүнтэй нэгэн адил "Ян Гус-ын амьдрал, уран бүтээл" хэмээх номонд
сэтгэл татагдсанаас үүдэж шашны өөрчлөн байгуулалтын их хэрэгт бүхий л насаа зориулсан гэдэг.
Вольф хэмээгч ч бас залуудаа "Франциско де Хабиерын амьдрал"-ыг уншиж гүн гүнзгийгээр
сэтгэл нь хөдөлж, түүний замналыг нэгэн насныхаа ажил болгохыг сонгож авчээ.
Цаашлаад Вильям Кэри загалмайтны шашныг түгээн дэлгэрүүлэх ажилд зүтгэхээр болсон нь
Капитан Кукк-ын далайн аялалын тэмдэглэлийг уншсанаас үүдэлтэй ажээ.
Францын Харнер өөрийгөө хамгийн их догдлуулсан, сэтгэл хөдөлгөсөн ном зохиолын
тухай сэтгэгдлээ өдрийн тэмдэглэл болон захиандаа бичиж үлдээг заншилтай хүн байжээ.
Тухайлбал зураач Леонорсын "Урлагийн онол" бүтээлийн тухайд: "Бэконы бүтээлүүдийг эс
тооцвол, үүн шиг өөрийгөө боловсруулахуйн чухлыг гүн гүнзгий илэрхийлсэн ном байхгүй"гээд,
Леонорс хүн агуу их болохын тулд ямархуу замыг хайвал сайн бэ гэдгийг гайхалтай эелдэгээр
тайлбарлажээ. "Хүний хувьд хичээл зүтгэл л бүхнийг мэддэг" гэж тэрээр баттай хэлж буй агаад
түүний өөртөө итгэх итгэлээр бялхсан хэллэгт уншигчид ч, гоц авъяас бол төрөлхийн бус, хичээл
зүтгэлээр олж хүртдэг зүйл гэсэн итгэлээ хүчтэй болгож байна. Цаг ямагт хамгийн дээдийг
зорихоор зүтгэх хүчтэй урам онгод энэхүү номонд хар аяндаа, бүр уран яруу өгүүлэгдэж буй. Ийм
оргилуулан, дэгжээх маягийн зохиол өөр байхгүй буй за" гэжээ.
Энд анхаарууштай нь тэр цагийн Леонерс ч өөрөө нэгэн зураачийн цадиг түүхийг уншаад зургийн
хичээлд махран шатаж эхэлсэн нь бодит үнэн юм. Бас хойч үеийн алдарт зураач Хендер ч
Леонерзийн намтараас үүдэж зургийн замаар зорьж үзэхээр шийдсэн гэдэг.
Ийнхүү нэгэн хүний эр зориг, их эрмэлзэлээр бялхсан амьдрал түүн лугаа адил авъяас хийгээд
урам онгод өвөрлөсөн бусад хүмүүсийн сэтгэл зүрхэнд гал бадраадаг ажээ. Гайхамшигтай үлгэр
загвар цаг үеийг гэтлэж хэлхэгдэн, тэрхүү авъяас бас дахин суутнуудаар дамжигдан мөнхөд
уламжлагддаг ажээ.

No comments: