Friday, June 10, 2016



АРАВДУГААР БҮЛЭГ 
Хүмүүний чансаа 
Зан араншин бол нэг насанд үйлчлэх цорын ганц эрдэнэ мөн.
1. 3ан араншин нэг насанд үйлчлэх цорын ганц эрдэнэ.              
Шилдэг зан араншин бол хүний амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс билээ. Авир араншин өөрөө гайхалтай статус бөгөөд хорвоогийн итгэлийг гартаа оруулах өв хөрөнгө юм. Нийгмийн байр нь суурь ямар ч байлаа гэсэн сайн авир араншинт хүн зөвхөн түүгээрээ хүндлэл хүлээмүй. Зан араншингийн хүч эд баялгаас ч илүү. Сайн араншинт хүмүүн янз бүрийн нэр алдрыг хураан цуглаавч баян хүнтэй адил бусдаас мөнөөх алдар хүндээ харамладаггүй. Бас шилдэг авир араншин асар их нөлөөлөх хүчийг өөртөө агуулж байдаг. Яагаад гэвэл тийм араншин юу юунаас илүү хүмүүст итгэгдэн хүндлэгдэх чанараас өөрөөр хэлбэл, итгэл,зөв хичээнгүй, бат тууштай байдал хэмээх сайн суртахуунаас төрж гардаг юм. Шилдэг зан араншин хүний хамгийн сайн онцгой шинж мөн. Сайн араншинт хүн нийгмийн ариун сэтгэл бөгөөд мөн төр улсын язгуур хөдөлгөгч хүч болж байдаг. Дэлхийг эзэмдэх хүч нь өндөр суртахуунаас өөр зүйл биш юм. Наполеон ч иймэрхүү санаа өгүүддэг байв. Дайны цагт л ёс суртахуунтай сэтгэл, эд материалын хүчнээс арав дахин их сүр хүчийг төрүүлж гаргадаг гэж тэрээр хэлжээ.Ингэж бодож үзвэл төр улсын хүч, аж үйлдвэрлэл, иргэншил сэлтийн мандал буурал нь ард түмэн хүн нэг бүрийн хүн чанараас шалтгаацаж байдаг гэж хэлж болох юм. Амар тайван иргэний нийгмийн суурь ч бас үүн дээр сүндэрлэж, хууль цааз, бусад систем хүртэл ард түмний энэхүү иргэнлиг чанараас төрж гардаг . Хувь хүн ч бай, төр улс болон үндэстэн ч бай өөр өөрийн үнэ цэнэдээ таарч тохирох зүйлээс өөр юмыг эрж хайдаггүй, хэр хэмжээндээ үл тохирох өндөр хүсэл санаархал гаргавал эцсийн эцэст талаар болон унадаг билээ. Үр дүн заавал нэг учир шалтгаантай байдаг гэсэн утгаар хэлвэл, хувь хүний зан араншин болон ард түмний иргэнлэг чанарын шилдэг юмуу буурай байдал л хувь хүн болоод нэгэн улсын ирээдүйг шийдвэрлэхэд чухал хэмжүүр болжбайдаг гэдэгнь асч буй галыг харахаас ч илүү тов тодхон үнэн билээ. 

No comments: