Wednesday, November 18, 2009

2."Хичээл зүтгэл тасралтгүй үргэлжлэн дамжигддаг"


2."Хичээл зүтгэл тасралтгүй үргэлжлэн дамжигддаг"
Ямар ч улс орон олон үеийн хүмүүсийн сэтгэлгээ, үйл ажиллагааны хуримтлалыг дамжиж
байж өнөөгийн дүр төрхөнд хүртэл хөгжиж ирсэн. Нийгмийн давхраа болон амьдралын нөхцөл
байдлаасаа үл хамаарч лазагналгүй, олон таван үггүй ажилладаг хүн олон бий. Тариаланч,
хайгуулчин, зохион бүтээгч, шинжлэн судлаач, ажилчин, худалдаачин, яруу найрагч, бас улс
төрч...
Тэдний хичээл зүтгэлээр агуу их үр дүн бий болж, түүний дээр тэрхүү үр дүн үе
дамжигдсанаас хөгжил улам бүр шуудардаг.
Ийнхүү"иргэншлийг бүтээж бий болгодог дархан" гэж нэрлэвэл зохих хүмүүсийн хүчин
чармайлт тасралтгүй дамжигдаж байдаг.
Эх захгүй байдалд автсан дэлхий ертөнцөд үүний ачаар дэвшингүй аж үйлдвэр, шинжлэх
ухаан болон технологи төрж гарсан юм.
Тэгэхлээр, хүмүүс өвөг дээдсийнхээ технологи, чармайлтаар бий болсон баялаг өв
хөрөнгийн залгамжлагч юм. Бид энэхүү өвийг хохироолгүйгээр өөрсдийн хариуцлагаар хамгаалан
өсгөж, хойч үеийн хүмүүст гардуулж явах ёстой.
Өөртөө туслахын ухаан нь эрчимтэй ажилладаг хүмүүст үзэгддэг онцлог шинж агаад, тэр
шинж бидний англичуудын дэвшилтэт иргэнлэг шинж байсан. Өөртөө туслахын ухаан нь тэр
улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг
харах хамгийн зөв хэмжүүр болдог.
Мэдээж хэрэг, ямар ч тохиолдолд, бусдаасаа илүү гарсан хүч огшоож, хүмүүсийн өмнө
зогсож, бусдын хүндлэлийг нэгэн биедээ хуримтлуулдаг хүн байдаг. Бас түүнчлэн хүчгүй, нэр нь ч
дуурсагдаагүй олон хүн, нийгмийн дэвшилд нэн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Тухайлбал,
түүхэнд томоохон дайнд нэрээ үлдээсэн нь зөвхөн жанжид билээ. Гэтэл угтаа бол хязгааргүй олон
эгэл цэргийн зоригтой баатарлаг үйлдэлгүйгээр ялан дийлэх учиргүй юм. Хүний амьдрал ч бас
тулаанаас өөрцгүй. Тэнд ч нэргүй баатрууд чухамдаа асар их хөдөлмөрлөж ирсэн. Түүхээс
мартагдаж одсон олон хүн судар номонд нэрээ үлдээсэн хувь тавилантай агуу хүмүүстэй
адилханаар иргэншил хийгээд нийгмийн дэвшилд тун их нөлөөлж
байдаг.
Хамгийн чухал нь хичээнгүйлэн хөдөлмөрлөж, шургуу чармайж, амьдралынхаа зорилгыг
идэвхтэй мөрдөн хөөцөлдөхөд оршино. Түүнийг хавь орчиндоо өөрийн биеэр илэрхийлж яваа хүн
олон. Тэдгээр хүмүүс байр суурь, эрх хүчийг яагаад ч авч чадахгүйгээ мэддэг ч гэсэн орчин үе,
цаашлаад ирээдуйн нийгмийн мандал бадралд ихээхэн нэмэр хандив оруулж байдаг. Тэдний
амьдрал хийгээд амьдралыг үзэх үзэл ухамсарлагддаггүй нь хамаагүй, хавь орчныхоо хүмүүсийн
амьдралд нэвтэрч, хойч үеийн сонгомол хүний дүр төрх болж тэлж байдагт л гол нь оршдог тул
ийн өгүүлж байна.

No comments: