Friday, November 20, 2009

"Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан "














"Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгүй байсан "
Хэд хэдэн жишээ авч үзье.
Жереми Тэйлор яруу найргийн авъяастай санваартан юм. Ричард Аркрайт утас ээрэгч
машин бүтээгч, хөвөнгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндсийг тавьсан хүн юм. Бас Дендатен
английн хуулийн хүрээлэнгийн тэргүүн шүүгчийнхээ хувьд алдартай, Жозеф Тарнер байгалийн зургийн мастер юм. Тэд цөм борчуудын гэрээс гарч ийм нэр алдарт хүрсэн билээ.Шекспер жүжгийн зохиолч болж нэрд гарахаасаа өмнө ямар ажил эрхэлж байсан тухайд тодорхойгүй. Гэвч харц гаралтай нь маргаангүй юм. Эцэг нь мал маллаж, мал нядлагч байсан тул Шекспир ч залуудаа хонины арьс элдэх ажил эрхэлдэг байсан гэлцдэг. Мөн сургуулийн жижүүрээр ажиллаж байсны дараа нэгэн нотариатын нарийн бичгийн дарга хийж байсан гэсэн мэдээ ч бий.Угтаа бол Шекспир хувь хүний шинж төрх төдий бус улмаар янз бүрийн хүний бичил загварыг өөрийн хүн чанарын дотроо аваачиж тааруулсан мэт санагдана. Зохиол бүтээлд нь гарч буй далайчны, хэллэг маш зөв оновчтой тул усан онгоцны талаар их мэддэг зохиолч, Шекспир далайн аянд дуртай байснаас зайлахгүй хэмээн гэцгээдэг Үнэн алдартны шашны нэгэн лам Шекспирийн бүтээлийг уншаад тэрээр санваартан байсан хэмээн батлахыг оролдож байлаа. Нөгөө
талаар түүнийг морь адгуулж, наймаа хийдэг байсан гэж нотлохыг оролдсон хүн ч бий.
Энэ бүхнээс харахад Шекспер лавтайяа агуу их од бөгөөд түүний амьдрал хүмүүст
ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох юм. Түүний дээр тэрээр өргөн салбараар туршлага хийж ажиглалт хуримтлуулж, түүнээсээ гайхалтай өргөн мэдлэгийг эрж олсон байна. Тэрээр ямар ч ажлыг гүнзгий анхааран судалж, хичээнгүйлж, ажилдаа улайрч байсан нь гарцаагүй. Тиймээс өнөөг хүртэл түүний бүтээл бидний араншин бүрдэж төлөвшихөд гүн гүнзгий нөлөө үзүүлсээр ирсэн билээ.Одон орны шинжлэх ухаанд ихээхэн зүтгэл гаргасан хүмүүсийн дотор ч үгээгүй ядуучуудаас төрж гарагсад олон бий.
Коперник Польшийн малчны хүү байв. Кепел Германы архины мухлагийн эзний хүү
бөгөөд өөрөө архины газрын үйлчлэгч байлаа. Бас Даламбер өвлийн шөнө Парисын сүмийн
чулуун шатан дээр орхигдож хаягдсан хүүхэд агаад түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөжээ.Ньютон английн Линколн мужийн Грандсаме хавийн багахан тариачны хүү юм. Лаплас Сейн мөрний амны нэгэн хотын ойролцоо ядуу тариачны гэрт төржээ.
Тэд цөм бага балчир үеэсээ хар бор орчны дарамтанд уналгүй, төрөлхийн авъяасаа
хөгжүүлж бат нот, өнө мөнхийн нэр алдрыг олж авсан. Тэдний нэр алдар дэлхийн баялгийг
бүгдийг цуглуулавч үл дарагдах цуутай юм. Эд баялаг бол ядуу буурай байхаас илүүгээр хүний өсөлт хөгжилтөд садаа тотгор болох нь олонтоо.Лагранжийн эцэг Италийн Торинод түшмэл байв,тэр буруу замаар будаа тээснээс эрх мэдлээ алдаж, гэр орныхон нь ядуу амьдралд унажээ. Хожим өвгөн болсон хойноо Лагранж би алдар нэр олж, аз жаргалд хүрсэн нь энэхүү бэрх хүнд орчин нөхцлийн маань ач тус байсан гэж дурссан байдаг."Хэрвээ би баян чинээлэг байсансан бол математикч болохгуй нь лавтай билээ"
гэжээ.

1 comment:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.