Thursday, November 19, 2009

3. Хамгийн дээд "боловсрол" өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.


Хамгийн дээд "боловсрол" өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.
Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг.
Тэнд л хамгийн практикч боловсрол оршдог. Сургууль зэргийг түүнтэй харьцуулахад боловсролын өчүүхэн бага анхны алхмыг зааж өгдгөөс хэтэрдэггүй. Амьдралд түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их байдаг. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс цуглардаг л газар бол хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг.Тэр боловсрол нь нийгмийн нэг гишуүн болохын төлөөх сургалт юм. Түүнийг германы жүжгийн зохиолч Шиллер "хүн төрөлхтний боловсрол" гэж нэрлэсэн байдаг.Бодит ажилд суралцангаа хүмүүнлиг чанараа зүлгэж, өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гуйцэлдүүлэх чадвартай болдог. Ийм боловсролыг номын сурах бичгээс сурдаггүй, сургуулийн хялбархан хичээлээс олдоггүй юм.Бэкон: "Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ?гэдэг тухай зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг хүн өөртөө олж авч чаддаг".Бэконы энэхүү үгэнд бодит амьдралын утга учир зөв илэрхийлэгдсэн байна. Түүгээр ч үл
барам оюун ухааныг гэгээрүүлэхэд юу чухал вэ? гэдгийгтодорхой гаргаж иржээ.
Хүн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг
өөд нь татах зүйл бол уран зохиол бус амьдрал, шинжлэх ухаан бус үйлдэл, намтар цадиг бус тэр хүний угийн хүмүүнлиг чанар мөн болой.Гэхдээ гайхамшигтай хүмүүсийн намтар цадигаас мэдээж суралцах их юм бий, амьдралын гарын авлага болгож, бас сэтгэлээ өөд нь татахын тэжээл болгож ашиглах зүйл ч бий.Гайхамшигтай хүн чанартай хүн бол өөртөө туслахын ухаан хийгээд зорилгодоо хүрэх тэвчээр,
зорьсон ажлаа хийж дуусгах зориг хүч, бас амьдралаа дуустал үл хувирах шургуу хичээнгүй чанар сэлтийг тааруулж тохируулж эзэмшсэн байдаг.Намтар цадиг ховор чухаг хүний нэг насны амьдралыг ойлгомжтой үгээр дамжуулж, бид зорилгоо хэрэгжүүлэхэд юу чухал болохыг тодорхой өгүүлж байдаг. Бас гол баатар таатай бус орчин ахуйгаас биеэ өндийлгөж алдар хүнд, нэр төрийг хэрхэн ялж олсон алхмыг өөдрөг зураглаж,өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөртөө итгэх итгэл чухал болохыг уншиж буй хүнд ухааруулдаг.
Шинжлэх ухааны ч бай, утга зохиол урлагийн ч бай салбарт агуу их хэмээн алдаршсан хүн
хаа нэгтээ тогтсон дэй зиндаа хийгээд анги давхаргад харьяалагддаггүй. Их сургууль төгссөн нь ч бий, бага балчраасаа ажил хөдөлмөр хийсэн нь ч бий. Ядуухан бор гэрт өссөн нь байхад баячуудын тансаг өргөөнд төрсөн нь ч буй.Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, хамгийн дээд өндөрлөгт гарч чадсан хүний жишээг үзвэл, ямар ч хатуу хэцүү бэрхшээл хүн амжилтанд хүрэхэд гайтай саад болдоггүй гэдгийг харуулдаг. Олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл цаад талаасаа эргэж хүнийг өөд нь татдаг.Өөрөөр хэлбэл гачигдлыг тэсвэрлэж хөдөлмөрлөе гэх хүслэн бий болгодог бөгөөд бэрхшээлтэй тулгарахгүй бол унтсан чигээрээ хоцрох бололцоотойг ухааруулж өгдөг.Ийнхүү саад тотгорыг даван туулж ялалтанд хүрсэн хүмүүсийн жишээ олон бий. Түүнийг"зориг байвал мянган хэргийг бүтээнэ" / With will one can do anything/ хэмээсэн зүйр үг энэ замыг гайхалтай илэрхийлсэн байна.

No comments: