Thursday, September 15, 2011

Ажил хөдөлмөрийг дамжихаас нааш төрж бий болдоггүй өндөр дээд "оюуны соёл"


Ядруухан тавилангаас биеэ өндийлгөж, эрдэм судлал урлагийн салбарт нэр алдар олсон хүмүүсийн жишээг энэ хүртэл олонтоо дурдлаа.Өндөр дээд оюуны соёл болон ажил хөдөлмөр хоёр тасалъя гэсэн ч тасалж чадахааргүй холбоотой байдаг нь эдгээр жишээнээс ойлгогдож буй бизээ .
Тохирсон хөдөлмөр зрүүл мэндэд сайн, хүний язгуур чанарт ч таарч тохирч байдаг. Хичээл сурлага хүний оюун санааг зүлгэн гялалзуулж байдаг бол ажил хөдөлмөр бие организмыг хат суулгаж байдаг билээ.
Зав чөлөөтэй цагтаа ч болов ямар нэг хэмжээгээр хөдөлж байх хэрэгтэй. Ядаргаагаа гаргая гэвэл, махбодийн цаад хүсэл шаардлагыг хангая гэвэл биеийн хүчний ажил хийх хэрэгтэй.
Даниель Марсас хүүдээ "Их сургуульд эрдэм мэдлэгт хүчээ зориулахын хажуугаар спортод ч оюун санаагаа гаргаж бай" гэдэг байв. Биеийн тамир нь оюуны үйл ажиллагааг идэвхжүүлэх хамгийн сайн арга
зам юм. Тэрээр цааш нь: "Янз бүрийн мэдлэгт гар дүрж, байгаль, урлагийг судлавал чиний сэтгэл санаа баян болж, оюун санааны хүч чинь нэмэгдэнэ.Гэхдээ биеийн тамирын тэмцээн чиний бие махбодид адилхан баяр баясгалан, хүч чадлыг бэлэглэх учраас би бүр сэтгэл хангалуун байна. Биеийн тамирын тал дээр ч хүний дор орохооргүй хүч чармайлт гаргаарай. Хүн гэдэг амьтан хөл дээрээ зогсож, биеэ хөдөлгөж байгаа цагт л оюун
санааны баяр баясгаланг хамгийн их мэдэрдэг юм шүү" гэжээ.
Эрүүл чийрэг биетэй байна уу үгүй юү гэдэг нь бидний нийтлэг мэдэж байдгаас илүүтэйгээр
өнөөгийн нийгэмдэх амжилтыг савлуулж байдаг. Морьт цэргийн захирагч Ходсон Англид байгаа найздаа бичсэн захидалдаа:
"Энэтхэгт миний бие амжилт гаргана гэвэл тэр нь ходоод гэдсээ эрүүл байлгах л явдал" гэжээ. Мэдээж хэрэг, ямар ч ажил мэргэжил байсан түүнээ цааш гүйцэтгэхэд ходоод гэдэс сайн муу байх нь асар их нөлөөлж байдаг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн ч эрүүл мэнддээ хангалттай анхаарал тавьж байх ёстой юм.
Өөрийгөө хувьгүй хүн гэж бодчихоод сэтгэл хангалуун биш байдалд орсоор хойргошин залхуурч хоосон бодол, дэмий хүслийн ертөнцөд хийсч явдагзалуус саяхнаас нэмэгдэж байна. Тэд өнөөгийн нийгмийгхайхрахгүй, нийтийн жаяг ёсыг дургүйлхэн муучилдаг. Энэ бол залуу хүн бие махбодийн хатуужил хатыг анхаарч үзээгүйгээс тэр юм. Америкийн сурган хүмүүжүүлэгч Чарнинг: "Манай улсад олон залуу хүн хүсэл эрмэлзлэлээ алдах гэгч "сургуульд" сурч хүмүүжиж байна" гэжээ. Залуучуудын иймэрхүү "цус багадах өвчин"-ийг анагаах ердөө ганц арга байдаг. Энэ нь тэднийг ажиллуулах явдал, өөрөөр хэлбэл
биеийн тамир хийлгэж, биеийн хүчний ажил хийлгэж, бие махбодид нь хат суулгах явдал юм.

No comments: