Thursday, March 14, 2013

Авьяасыг чинээнд нь тултал амьдруулах тухайд


Хүмүүнийг хүн болгох нь амирлал бус хичээл зүтгэл, таа тааламж бус зовлон бэрхшээл юм. Мэдээж хэрэг хүний амьдралын зам зуур хөндөлсөх зовлон бэрхшээлийг амжилтад нэгэнт тодорхой болсон арга ухааныг олж байж анх удаа арилгаж чаддаг. Гэсэн ч алдаа нь бидний хамгийн сайн туршлага болдогчлон,иймэрхүү бэрхшээл ч бидэнд хамгийн сайн багш болдог юм. "Би, амьдрал нь шулуун дардан байж, өнгөлөг амьдралыг туулж буй хүнээс илүү, алдаа гаргалаа ч түүндээ дарагдаж няцалгүй амьдарч яваа хүнд талархалтай байдаг" гэж улс төрч Чарльз Фокс өгүүлжээ. Цааш нь: "Нэгэн залуу хэтэрхий уран ярих авъяасаараа бага сага нэрд гарчээ гэсэн яриаг сонсоход, мэдээж хэрэг аа тийм үү гэж бодогдоно. Гэвч тэр
хэвээрээ өөдлөх дэвжихийг зоривол сайн авч, аягүй бол хамгийн анхны амжилтаараа хөл толгойгоо алдаж орхиж ч магадгүй байдаг. Миний бие бүр эхэндээ бүдэрч унасан ч, цааш нь хичээж зүтгэлээ үргэлжлүүлсээр байх залуутай учрахсан. Ялагдсан ч хамаагүй. Тиймэрхүү залуучууд л бүр эхнээсээ шулуун дардан алхаж яваа хүнээс илүү их амжилт гаргах ёстой доо"гэжээ. Бид амжилтаас бус, харин алдаанаас л ихээхэн ухаанд суралцдаг. "Юу хийх ёстой вэ" гэдгээ анзаарч мэдэх нь "юуг хийж болохгүй вэ?" гэдгийг тангараглах цаг мөн. Алдаа гаргахгүйгээр хэчнээн цаг хугацаа өнгөрлөө ч түүнийг анзаарч анхаарах хэрэг гардаггүй.
Тухайлбал эрт цагаас нааш олон хүн, усны төвшнөөс 10 метр гаруй өндөрт хийн шахуургаар ус
хутгаж авах гэж туршаад, алдаж байлаа. Гэлээ ч энэхүү алдаанаас санаа авч хийн даралтын хуулийг нээж, Галилей, Торичейр, Бойл зэрэг эрдэмтэд шинэлэг ололт нээсэн билээ. Бас эмч Жон Хантер "эмч хүн өөрийн амжилтын жишээ бус алдааны жишээг нийтэд дэлгэх зүрх зориг байхгүй бол анагаахын шинжлэх ухаан урагшаа явахгүй" гэж өгүүлсэн байдаг.
Зохион бүтээгч Уатт ч "техник технологийн салбарт хамгийн чухал зүйл бол дампуурлын түүх юм. Би болхи мулгуу алдааны жишээнүүдийг цуглуулсан номыг хүсч байна" гэж өгүүлжээ. Химич Х.Дейбир нэгэн туршилт эв дүй сайтай урагшилж буйг хараад "би хар ажилд эв дүйтэй биш дээ баярлаж байна. Миний чухал нээлт бүгдээрээ алдаа нь сануулга байснаас гарсан" гэжээ. Бас алдартай биологич эрдэмтэн ийн бичиж үлдээсэн байдаг. "Судалгааны ажлын явцад, давж гарч чадахгүй хориг саадтай туллаа гэвэл ямар нэг нээлт хийхийн тун өмнөхөн тулж очсоны тэмдэг юм" гэжээ.
Агуу их үзэл санаа, нээлт, бүтээл нь ийм зовлон дунд хүрээлэгдэж, гаслан дунд тунгаагдаж,
бэрхшээлийг давж байж, алгуур аажмаар бүтэж ирсэн билээ.
Бетховен Лошшини-г үнэлж "хөгжмийн авъяастай боловч, хүүхэд байхдаа эрхэлж өссөн болохоор авъяас нь эвдэрчээ" гэж өгүүлсэн байдаг. Анхаарууштай нь хэрэгцээ шаардлагаас илүү магтаал, хэтэрхий сайхан үнэлгээнд толгой эргэчихдэг явдал бий. Үүнтэй харьцуулахад хатуу гашуун үнэлгээ нь харин тэр хүндээ тустай байдаг. Менделсон "Элия" оратори-гоо анх тоглож буйтай холбогдуулан, найз шүүмжлэгчдээ инээмсэглэн байж хэлэхдээ "Бодсон санаснаараа алдаа дутагдлыг хайж, хүчтэйхэн сайн шүүмжлээд өгөөч.Аль нь санаанд чинь аятайхан болсныг сонсмооргүй байна. Аль таалагдахгүй байгаагаа л зааж өгөхийг хүсч
байна" гэжээ.

No comments: