Monday, March 18, 2013

"Хэрвээ" гэдэг үг авъяасгуйн яншилтаас өөр зуйл биш

 
Хүний амьдрал гэгч тулалдаан бидэнд бол ширүүн дайны үргэлжлэл юм. Гэвч,хатуу оролддого
зүтгэлгүй олсон ялалт зэрэг нь алдар ч биш, юу ч биш билээ. Эрхшээл зовлон байхгүй газар амжилт байхгүй, зорилго байхгүй бол ямар ч зүйлийг олохгүй. Хүний амьдрал гэгч нь юуны өмнө оролдож үзэхэд том үр дүн олдог эд юм. Нэгэн алхам гишгэж үзэхээс нааш өөрөө юу чадах вэ? гэдгээ мэддэггүй. Гэтэл ихэнх хүмүүс ямар нэг зүйлийг хийхээс өөр аргагүй болсон
нөхцөлд орох хүртлээ юуг ч хийе гэдэггүй. Сэтгэлийн хүчээр дутсан залуу "үүнийг хийчихвэл сайхнаа", "тэр бололцоотой бол сайхан аа" гэхчилэн дандаа шүүрс алдаж суудаг. Гэвч зөвхөн хүсэл төдийгөөр ямар ч зүйл боловсорч гүйцдэггүй. Тэрхүү хүсэл шаардлагад тодорхой нарийн зорилго тавьж, түүндээ чиглэсэн хичээл зүтгэл гаргах ёстой юм. Мянгантаа шохоорхохоос илүү зөвхөн ганц удаа ч бол зориг зүрх гарган туршаад үзэх нь хавьгүй үнэ цэнтэй. "Хэрвээ" гэдэг үг хүч чадалгүйн хийгээд цөхрөнгүйн яншилтаас хэтрэхгүй. Тэр нь бололцоо хэмээх тариан талбайн эргэн тойронд хашаа хайс хатгаад, арайхийн бий болсон хийе гэсэн сэтгэлийг тусгаарлаж орхидог юм. Хуулийн зүтгэлтэн Линдхауст ийн өгүүлжээ. "Зовлон бэрхшээл нь даван туулахын тулд байдаг ажгуу. Тиймээс шуудхан түүнтэй байлд. Оролдож байх хооронд түүнийг арилгах сайн аргыг ч олж харах ёстой. Хичээл зүтгэлийг дахин давтаж байвал хүч болон зүрх зориг оргилоод ирнэ. Тэгсэн цаггт оюун санаа болон зан чанар хэзээ ч юм төгс.төгөлдөр болтлоо өнгөлөгдөж хурц болж, хиргүй тунгалаг эрсхэн байдал биед нь сууж, өөрийнхөө санаагаар үйлдэл хийж чадах болох буй за. Харин, бэрхшээл зовлонтой лавдуухан
тулалдаж байсан туршлага байхгүй нөхөд бол үүнийг бүрэн ухаарч чадахгүй гэж бодох юм, гэвч..." гэжээ. Бэрхшээлийг эзэмдэх явцад бид суралцаж явдаг. Нэгэн бэрхшээл зовлон арилгавал, тэр нь дараагийн шинэ бэрхшээлтэй халз үзэхийн тусламж болдог.
Бэрхшээл зовлонтой тэмцэхгүйгээр амьдрана гэдэг бол зөвхөн хүний амьдрал төгсч, боловсорч
гэгээрэхүйн хэрэгцээ нь хүртэл байхгүй болсон үед л боломжтой юм. Тэр хүртэл бидний хичээл сурлага болон зүттэл оролдлого хязгааргүй үргэлжилдэг юм. Математикийн анхан шатыг ойлгож чадалгүй, гачигдал зовлон тоочиж байсан оюутанд соён гэгээрүүлэгч Даламбер зөв зүйтэй сургааль өгсөн байдаг. "Юутай ч хичээл оролдлогоо үргэлжлүүлэгтүн! Тэгвэл хэзээ нэгэн цагт заавал өөртөө итгэх итгэл болон хүч чадал оргилоод ирэх бий вий" гэжээ.

No comments: