Sunday, March 17, 2013

"Ялагдлаа захирч" чадсанаар хүн ирлэгддэг

 
"Ялагдал нь яах аргагүй жанжныг ялалтад ирлэж хурцлаж өгдөг" гэлцдэг бөгөөд энэ бол үнэний
хувьтай үг юм. Тухайлбал Вашингтон америкийн тусгаар тогтнолын дайнд ерөнхий командлагч байж, хамгийн сүүлд ялалт байгуулсан ч тулаанд ялагдсан нь олон байсан.Эртний Ромчууд олон удаагийн байлдаанд ялсан ч эхлээд заавал ч үгүй гэж хэлэхээр шахам ялагдал хүлээдэг байв. Францын жанжин Мор ч хамтран зүтгэгчдээсээ ямагт "чи хэнгэрэгтэй адилхан амьтан" гэсэн хүйтэн үг сонсдог байжээ. Хэнгэрэг бол нүдэхээс бусад цагт дуу гаргадаггүй бөгөөд тэрээр ч дайсандаа цохиулж ялагдсан тухай ярианаас өөр юм дуулгаагүй гэх аж.
Нэрт жанжин Вейлингтон ч бас үнэн хэрэгтээ хүнд бэрх бэрхшээл зовлонтой тулалдаж байж
цэргийн хүний чадвараа төгөлдөржүүлсэн билээ. Том бэрхшээл зовлон түүний эрс шийдлийТ чангатгаж, шилдэг зан чанарыг төлөвшүүлсэн юм.
Зовлон гачаал бэрх хэдий ч хамгийн сайн багш мөн. Бэрх нөхцөл дунд орхигдох, хатуу хүтүүг амсах нь зөвхөн бодох төдийд ч бие арзасхийлгэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ хүнд бэрх нөхцөлтэй нүүр тулсан тохиолдолд эрэлхэг зоригтой тэмцэхээс өөр аргагүй. Түүгээр үл барам бэрх нөхцөл дунд л бидний хүч чадал бадардаг.
"Зовлонтой тулах нь бурхан тэнгэрт авирах шат юм" гэсэн эртний зүйр үг байдаг бөгөөд Германы зохиолч Рихтер: "Хүн гачаал зовлонд зовоод ирэхээрээ сэтгэл дундуур байгаагаа яншиж эхлэдэг. Гэвч зовлон гачаал гэж чухам юу юм бэ? Залуу охин ээмэг зүүхийн тулд өвдөхийг тэвчин байж чихээ цоолдог, зовлон гачаал тэрхүү өвдөхтэй адилхан юм. Тэр өвдөлт байхгүйгээр гоёмсог эрдэний чулуу зүүж чадахгүй биз дээ" гэжээ.
Сөрөг нөхцөл орчин бол ядуу зүдүүг ялж, саад тотгорыг даван туулах зоригийг олгож байдаг.
Амжилт хийгээд мандал бадрал нь харин бүүр хүнд аюултай урхи болох нь олонтоо. Хорвоогийн хүйтэн салхинд хүрмээ үлээлгэхдээ хийсгэн алдаж орхидог хүн бол сэтгэл зүрх ядруухан хүний ажил юм. Зарим хүн нарны дулаанд гадуур хувцсаа тайлж хаяад, тэр чигээрээ хаана ч юм орхин мартдаг билээ. Эдгээрээс харахад хэцүү бэрх орчин нөхцөл дунд тэсвэрлэхээс , аз жаргал дунд тэсвэрлэх нь биеэ барих сэтгэлийг илүү хүчтэй шаарддаг юм. Амжилт олсны ачаар агуу их санаа сэтгэлийг сэгсрэн босгож эхлэдэг хүн байдаг авч,олон хүн тийм биш юм. Явцуухан сэтгэлтэй хүн эд баялгийг олохын хэрээр бүр өөдгүй ихэмсэг бардам болдог.
Иймэрхүүгээр, мандал бадрал нь ихэнхдээ биеэ тоосон, бардам сагсуу болох төдийд л хэрэг болохоос хэтрэхгүй.
Эрс шийдлээ бат ноттой болгож, цөхрөшгүй зоригийг шүүрч босгоход таагүй орчин нөхцөл дунд биеэ байлгах нь илүү ашигтай бус уу. Улс төрийн онолч Бак ийн өгүүлсэн байдаг. "Зовлон бэрхтэй тулалдаж байж, хүн зоригоо дээшлүүлж, авъяасаа төгөлдөржүүлдэг. Бидний дайсан бол угтаа бидний хамсаатан нөхөр мөн"гэжээ.
Зовлон зүдүүртэй тулах хэрэгцээ байхгүй бол хүний амьдрал улам илүү таатай амар болох билээ. Гэвч юу ч хийхгүй дэмий сууж амьдралаа өнгөрөөж байгаа хүнд өчүүхэн ч үнэ цэн үгүй юм. Хэцүү бэрх сорилго л хүн чанарыг өнгөлөн тодруулж, өөртөө туслахын ухаан хийгээд учир утгатайгаар өөрийгөө боловсруулахуйн боломжийг олгож өгдөг юм даа.

1 comment:

Anonymous said...

VERY GOOD!